БЯМБА
2025.06.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг зориудаар ашиггүй ажиллуулдаг уу
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг зориудаар ашиггүй ажиллуулдаг уу
Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг  “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газар Эрдэнэтийн их бүтээн байгуулалттай хамт 1973 оны тавдугаар сард Эрдэнэт-Дарханы 220 кВ-ын шугамын тулгуурыг анх босгосноор байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр  төрийн мэдэл дэх өмч нь 100 хувь ч хувьцаа хэлбэрээр тооцвол ийм дүр төрх харагдана.  Тус газар нь улсын бүртгэлд 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 49 сая 898 мянган ширхэг хувьцааны бүртгэлтэй анх бүртгэгджээ. Мөнгөн дүнгээр тооцвол 4 тэрбум 980 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг.  Гэвч хувьцаа эзэмшигчдийн 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаар тогтоолд “17 тэрбум 913 сая 600 мянган  төгрөгийн хөрөнгөтэй 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 179 сая 135 мянга 963 ширхэг хувьцаатай” гэж санхүүгийн тайланд туссан байна.  Дээрх хоёр тооны хооронд 12 тэрбум 923 сая 800 мянган төгрөгийн зөрүү байдаг ч мэдээ тайландаа зөрүүтэй тайлагнасаар иржээ. Тус байгууллага сүүлийн хэдэн жил алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит “ТОР-10” компанийн тоонд багтаад байгаа. Эндээс үүдэн сүүлийн үед хувьчлах объектуудын жагсаалтад нэлээн дээгүүр бичигдэж байгаа.  Иймээс “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ыг хувьчилж авахын тулд зарим нэг хүмүүс нүдээ унагаж эхэлсэн бололтой. “Алдагдалтай ажилладаг” шалтгаанаар улс төр эдийн засгийн бүлэглэлүүд хувьчилж авах сонирхол байгааг дээрх байгууллагыг тойрсон мэдээллээс харж болно. Алдагдалтай юм чинь үнэ багатай байх, бараг анхны үнэ болох 4.9 тэрбум төгрөгөөр хувьдаа авчихъя гэж цээжний хонжоо хайсан нөхөд ч мэр сэр байгаа аж.  Гэтэл бодит байдал дээр дүр зураг арай өөрөөр харагддаг ажээ. Дээрх байгууллагын 2012 оны сүүлийн хагас жил, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас харвал туслах үйл ажиллагааны орлогыг 188.9 сая төгрөг үүнээс найдваргүй өр авлага хаасан 66.7 сая, тэг үлдэгдэлтэй данснаас зарлага гаргаж орлого бууруулсан 306.9 сая, борлуулалтын орлого дутуу тооцсон 9.031.6 сая гэхчлэн нийтдээ 9.594.1 сая төгрөгийн орлого дутуу тооцож санхүүгийн тайланд буруу тусгасанаас харж болно. Мөн 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны 10/153 тоот албан бичигт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 624 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадралжаргалант багт барихаар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зүгээс  Эрчим хүчний зохицуулах газартай гэрээ байгуулсан байдаг. Компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Ц.Ганбат, өөрийн хүргэн н.Эрдэнэжаргалынхаа “БЭЕТ” ХХК-тай материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан 375.2 сая төгрөг шилжүүлсэн боловч материалыг орлогод бүртгээгүй. Авлага өглөгийн тооцоонд үлдэгдлээр харуулаагүй, нотлох баримтгүй байгаа нь холбогдох хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь илэрчээ.  Энэ байгууллага Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн дөрвөн аймгийн төв, тэдгээрийн 94 сум суурин газрын 3900 гаруй аж ахуйн нэгж, 51 мянган айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 0.4-35кв-ын 6029.4 км шугам сүлжээ, 529 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэдэг. Монгол орны газрын зураг дээр харвал урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн сум, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум, хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум  хүртлэх 370 мянган кв км газар нутагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг. Жилд дунджаар 960.0 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн, 70.0 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг гэсэн албан ёсны мэдээлэлтэй энэ байгууллага өнөөдрийг хүртэл алдагдалтай ажилласаар ирсэн. Өнөөдөр нэг квт цахилгааныг 113 төгрөгийн зардлаар үйлдвэрлэж, түгээхдээ 84 төгрөгөөр борлуулах нь мэдээж ашиггүй. Гэхдээ хувьд шилжиж, хувьсгалаас салснаар асуудал дээрдэнэ гэхэд бас л эргэлзээ төрүүлэхээр байна. Алдагдалгүй ажиллахад ганцхан зүйл садаа болдог нь эрчим хүчний үнэ тариф аж. Тарифыг чөлөөвлөл маргаашнаас эхлэн ашигтай ажиллаж мэдэхээр байгаа энэ байгууллагын тухай мэдээлэл бодит байдал дээр арай өөр харагдана. Иймд харьцуулсан ганц жишээ татъя. Төрийн өмчийн хорооны мэдээллээр 2014 оны хоёрдугаар сарын дүнгээр “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх 2013 оны мөн үеэс 1.87 нэгжээр буурч 15.58 хувь болжээ. Гэтэл  “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дамжуулалт, түгээлтийн алдагдал ердөө 0.38 хувиар буурчээ. Эндээс харвал тус байгууллагад үргүй зарлага их байдаг нь харагдана. Тухайлбал, 2014 оны аудитын дүнгээс харвал “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ ганцхан жилд бусдад дараах мөнгөн хандив, тусламж үзүүлж, үргүй зардал гаргажээ. Тухайлбал “УБЦТС” ТӨХК-ийн ойд зориулсан хандивт 1.5 сая, Сурталчилгааны зорилгоор баримтат кино хийлгэхэд 3.6 сая, Хурдан морины гарааны төхөөрөмж хийлгэхэд 3.5 сая, байгууллагын дарга нь 148 сая төгрөгөөр суудлын автомашин худалдан авсан байдаг. Мөн “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн удирдлагаас өнгөрөгч онд “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-т хандив нэрээр тус бүр 1.6 сая төгрөг, “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”-нд гишүүний татварт 1.5 сая төгрөг өгчээ. Энэхүү алдагдал, илүү зардлыг хэмнэх талаас нь харвал “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит дээрх байгууллага тийм ч яадагтаа тулсан хэмжээнд хүрчихээгүй тухай яригдаж байна. Гагцхүү одоогийн удирдлага алдагдлыг бууруулах тал дээр ажиллахгүй автомашин авч унахаа илүүд үзсэнээс болж иргэдийн дунд төдийгүй улс төр бизнесийн ертөнцөөр үл барам Засгийн газрын төвшинд “Алдагдалтай ажилладаг газруудыг хувьчлах” тухай яриаг илүүтэй өдүүлсэн бололтой. Нэгэн цагт Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг цаашид тогтвортой ажиллуулаад явах хувийн компанудыг судалж байна. МИАТ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг нийт 20 гаруй байгууллага бий. Төрийн өмчит компаниудын ихэнх нь 100 хувь төрийн мэдэлд байдаг. Төрийн эзэмших хувийг бууруулж, төрд 34 хувийг үлдээж, 66 хувийг тухайн компани, хүн ард руу чиглэсэн байдлаар хувьчлах бодолтой байгаа” гэж ярьсан. Энэ бүхнээс харвал  Эрдэнэтийн томоохон аж ахуйн нэгж “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийг “алдагдалтай ажилладаг” гэдэг шалтгаанаар хувьчилбал иргэдийн хувьд ашигтай үйлдэл гэсэн тооцоо одоохондоо гараагүй байна. Л.Гэрэл
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил