БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Баатар: “Эсэргүүний хүүхэд” гэдэг нэр намайг амьдралд хатуужуулж, ухаан суулгасан
Д.Баатар: “Эсэргүүний хүүхэд” гэдэг нэр намайг амьдралд хатуужуулж, ухаан суулгасан
Эрдэнэтийн ардчиллын партизанууд Манай сайтын “Эрдэнэтийн ардчиллын партизанууд” буланд Эрдэнэтчүүдийн дунд “Циркийн Баатар”, “МоАХ-ны Баатар” хэмээн нэрлэгддэг Д.Баатар уригдсан юм. “Би чинь эсэргүүний хүүхэд гэдэг нэртэй. Энэ нэрнээсээ болоод хэлмэгдүүлэлт гэдгийг биеэр туулсан даа. Ямар сайндаа л дунд сургуулийн бага ангид байхад пионерийн гишүүнээр элсүүлэх болоход ангийн багш миний нэрийг оруулдаг. Сургуулийн захиргаа эсэргүүний хүүхэд гээд хасдаг байлаа. Гэхдээ би ээждээ пионерийн гишүүн болсон гэж хэлсэн учраас гэрийнхээ гадаа ирээд улаан бүчээ зүүдэг байсан” гэж ярихад түүний дүрэлгэр том хар нүдэнд нулимс дүүрч байсан юм. Гэхдээ Д.Баатар хар багаас амьдралын хатуу, хөтүүг үзсэн болоод ч тэр үү, төд удалгүй нулимсаа дотогшоо эгшээж билээ. Үнэхээр л “Эсэргүүний хүүхэд” хэмээн нэр хоч зүүн, цоллуулж хорвоогийн хамгийн хүнд бэрхийг туулсан хүний хувьд тэр хэзээ ч бусдад нулимсаа үзүүлдэггүй, дотогшоо уйлдаг болсон юм уу даа гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байсан. Ингээд Д.Баатар гэдэг хүний сэтгэлийн гүн рүү өнгийсөн “аялалаа” уншигч танаа хүргэе. -Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэтийн гудамжинд хамгийн анх ассан ардчиллын гал өнөө жил  25 дахь өвөлтэйгээ золгох гэж байна. Манай сонин “Эрдэнэтийн ардчиллын партизанууд” булангаараа тэр үеийн түүхэн үйл явдалд оролцож явсан хүмүүсийн хачиргүй яриа, үнэн түүхийг уншигчиддаа хүргэж байгаа. Би нэлээн олон хүнтэй уулзаж, хөөрөлдсөн. Тэр олон хүний яриан дотор “Ил тод бүлгэмийн Баатар, циркийн Баатар” гээд таны нэр гарч байсан. Гэхдээ та бол миний  хувьд нэлээн өвөрмөц онцлогтой хувь хүн. Таны эцэг Дашдорж багш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсаныг манай ахмад сэхээтнүүд сайн мэддэг. Тиймээс хоёулаа таны эцгийн талаар яриагаа эхлэх үү? -Чамайг “Эрдэнэтийн ардчиллын партизанууд” ярилцлагадаа урихад их баярласан, бас гайхсан. Гайхахын хувьд гэвэл “Би юу ярих вэ, тэртээ 25 жилийн түүхэн үйл явдлын үнэнийг хойч үеийнхэндээ хүргэхийн тулд би юу ярих вэ” гэж бодсоных л доо. Миний эцэг Дашдорж гэдэг хүн байсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. 1950-1960-аад оны сэхээтнүүд, МУИС төгссөн хүмүүс Дашдорж багш гэхээр сайн мэддэг юм билээ. Миний аав 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн Монголын сор болсон мянга мянган сэхээтнүүдийн нэг байсан. Аав минь тухайн үеийн ЗХУ-д алдарт Бутырийн шоронд 11 жил 6 сар хоригдсон.1948 оны долоон сард суллагдан гарч ирсэн юм билээ. Шоронгоос гарч ирээд Архангайд нутаг заагдаж ирсэн. Би чинь 1953 онд Архангайд төрсөн хүн. Тэгээд аав минь ажил төрөлгүй хэцүү байсан гэж ээж маань ярьдаг байлаа. Харин 1950-иад оны дунд үед нэг хэсэг МУИС-д багшилсан байдаг. Тухайн үедээ тэр газраас хэлний өндөр мэдлэг, боловсролыг нь ашиглах зорилгоор хэсэг ажиллуулсан байх. Тэгээд нэг их удалгүй намайг бага байхад нас барсан. Аргагүй шүү дээ, хамгийн хүнд хэцүү дэглэмтэй  Бутырийн шоронд 11 жил гаруй хугацаанд сууна гэдэг аймаар шүү. Харин ч тэндээс амьд гарч ирж чадсан ааваараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. -Нутаг заагдана гэдэг үнэхээр аймшиг. Дээр нь ажил төрөл өгөхгүй, яаж амьдарч байсан юм бол? -Хэцүү ш дээ. Би ааваасаа найм хүрээгүй насандаа өнчирсөн. Дороо нэг дүүтэй. Одоо надад тэр цаг үеийн ганц нэг баримт бий. Би үргэлж хадгалдаг юм. Мал нийгэмчлэх болоод ирэхэд манайх бод, бог нийлсэн 50 гаруй малтай байж. Тэр үед иргэдээс хүчээр малыг нь нийгэмчлэлд хамруулдаг байсан. Манайх малаа нийгэмчлэхэд бидэнд гурван үхэр, нэг ямаа үлдээсэн. Энэ тухай “гурван үхэн, нэг ямаа үлдээв” гэсэн бичиг бий. Тэгэхлээр нь би ганц ямаагаар яадаг юм бэ. Ээж ээ үүнийг өг гэхэд “Өөрийн сайн дураар дахин нэг ямаагаа нийгэмчлэв” гэсэн албан бичиг нь ч бий. Иймэрхүү л амьдарч байсан. -Таны аав “Хувьсгалын эсэргүүн” гэдэг албан ёсны нэр, бараг л тамгатай байсан. Тэгэхлээр та бас “Эсэргүүний хүүхэд” гэдэг нэрээр гадуурхагдаж, хэлмэгдэж явсан гэдэг. Энэ талаараа яривал өнөөгийн хүүхэд, залууст нэгийг бодуулах болов уу? -Би аавынхаа хэлмэгдэж явсан тэр цаг үеийн талаар одоогийн залууст хэлж, ярьж л явдаг. Тэд  “Арай үгүй байлгүй дээ, үлгэрт л тийм зүйл гардаг биш үү” гэж ирээд л гайхдаг. Гэхдээ миний аав, болон бидний үеийнхэний туулж өнгөрүүлсэн амьдрал өнөөгийнх шиг тийм дардан, шулуухан байгаагүй учраас би бодит үнэнийг л ярьдаг. Сургуульд орлоо, пионерийн гишүүнээр элсэхээр болов. Тэр үед чинь гурван үеийн түүхээ бичдэг байлаа. Өөрийнхөө талаар, аавынхаа талаар, өвөөгийнхөө тухай бичнэ. За тэгээд малчин ардын гаралтай байвал гайгүй. Миний хувьд “Хувьсгалын эсэргүү” Дашдоржийн хүүхэд учраас хар бага наснаасаа хэлмэгдэж эхэлсэн. Гурван үеийн түүхээ үнэнээр нь бичээд л өгсөн. Пионерт элсүүлэх боллоо. Сургуулийн захиргаанаас орж ирээд тэр тэр хүүхэд маргааш улаан бүчтэй ирээрэй, пионерийн гишүүн болгоно гэлээ. Миний нэрийг хэлээгүй. Би чинь сурлагаар сайн, хүмүүжлийн доголдолгүй гээд л пионерийн гишүүний болзлыг хангасан хүн. Гэтэл нөгөө гурван үеийн намтар дээр байгаа Дашдорж гэдэг хүнээс болоод элсүүлж болохгүй болж байгаа нь тэр. Хүүхэд юм чинь шарандаа ээжээрээ улаан бүч авахууллаа. Мэдээж ээждээ “Би пионерийн гишүүн болж байгаа” гэж хэлсэн. Ээж минь ч баярлаж байсан.Тэгээд намайг пионерт элсүүлээгүй, хүүхэд болохоороо шаралхаад уйлж байсан. Ээждээ пионерийн гишүүн болох гэж байгаа гээд туучихсан хүн чинь гэрийнхээ хаалган дээр ирээд улаан бүчээ зүүгээд л нэг их том хүн ордог байсан. Ингэж л “эсэргүүний хүүхэд” учраас хэлмэгдэж байгаа юм. Энэ үед надад “Би бусдаас арай өөр хүн юм байна. Энэ хүмүүс намайг арай өөрөөр хараад байна” гэж ойлгосон, бүр яс махандаа шингэтэл шүү. -“Эсэргүүний хүүхэд” гэсэн энэ нэр тэр цагаас хойш хэдий болтол таныг дагасан бэ. Эвлэлд элсэх, аравдугаар анги төгсөн тэр үед яаж хандаж байв? -Миний ээж их ухаантай хүн байсан даа. Хоёр хүүхэд маань ааваараа овогловол хэцүүднэ гэж байнга боддог байжээ. Намайг 10 гаруй настай байхад ээж минь амьдралын жамаар өөр хүнтэй ханилсан. Тэр үедээ “Баатар аа миний хүү энэ хүнээр овоглочих. Чамд л дээр” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би “Үгүй ээ, би ааваараа овоглоно. Дашдоржийн Баатар нэрээрээ явна” гэж хэлдэг байлаа. Тэгээд овгоо солиогүй. Долоодугаар ангид орлоо, эвлэлд элсэх болоход “Дашдоржийн Баатарыг эвлэлийн гишүүн болгож болохгүй” гэдэг шийдвэр гардаг. Тэгээд л эвлэлд элсээгүй үлдсэн. Тэр үед чинь долоодугаар анги төгсөөд наймдугаар ангид орохдоо өөр сургууль руу явдаг байлаа. Би аравдугаар ангиа Баянзүрхийн Хонхорын 21 дүгээр сургуульд төгссөн. Наймдугаар ангидаа тавуулаа ирж байсан. Эвлэлд элсэх тэр үед ээж минь аавынхаа тухай битгий ярьж хэлж, бичиж бай гэж хэлнэ. Би зөрөөд л. Энэ үеэс л би нийгмийг арай өөр нүдээр харж эхэлсэн дээ. Бараг л үзэн ядна. Намайг яагаад ялгаварлаж байгаа юм бэ гээд л хүүхдийн оюун ухаанд юм бодогдоно. Тэр цагаас л миний ертөнцийг үзэх үзэл бусдаас арай өөрөөр тавигдаж эхэлсэн. -Та чинь Ш.Отгонбилэг захиралтай нэг ангид байсан гэл үү. Би хүнээс сонсож байсан юм байна? -Тийм ээ. Ш.Отгонбилэг бид хоёр 10 жилд нэг ангид явсан шүү. Долоодугаар ангиа төгсөөд 21 дүгээр сургуульд хамт ирж байлаа. Бидний таван найз дотроос би арай намхан жижиг нь. Гэхдээ би тэдэндээ 10 дугаар анги төгсөх үедээ хэлж байсан юм. “Та нар намайг бие жижигхэн гээд байсан. Би л та нарыг бусдаас хамгаалж өмгөөлдөг байсан шүү” гэнэ. Харин 10 дугаар анги төгсөх болоход циркийн ангийн хуваарь ирээд. Би авьяасаараа тэнцсэн. Тэгээд Москвагийн олон улсын циркийн сургуульд явсан, гэхдээ төгсөж чадаагүй. “Эсэргүүний хүүхэд” гэдэг нэр намайг Москвад очсон хойно л нэг салсан даа.  Ш.Отгонбилэг маань сурлагаараа шалгараад тухайн үеийн ЗХУ-д Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд явах эрх авч байлаа. Манай төгсөлтөөс хоёрхон хүн гадаадад явж билээ. Хожим бид хоёр “Эрдэнэт үйлдвэр”-т хамт ажиллаж байсан. Тэр маань үйлдвэрийн захирал, би ажилчин, 10 жилийн нэг ангийн хоёр уулзана. Аравдугаар анги төгсөх үед манай сургуулийн түүх, нийгмийн багш Янжинлхам гэдэг хүн байсан. Тэр надад “За Баатар аа, миний хүү хэзээ ч битгий дээд сургуульд ороорой. Чи аавынхаа араас орно шүү” гэдэг байсан. Түүхийн багш болохоороо аавын талаар сайн мэддэг байсан болов уу. -Дарга, ажилчин хоёрын харьцаа ямар байх вэ. Ш.Отгонбилэг захиралтай уулзаж байв уу? - Бидний харьцаа яаж өөрчлөгдөх вэ. Яагаад гэвэл хүүхэд байхаасаа 10 жил хамт нэг ангид сурсан болохоор ангийн хүүхэд шиг л харьцана. Захирал болсноос нь хойш ажил дээр энд тэнд тааралдана. Ангийн хүүхдүүд гар бариад л уулздаг байлаа. -Ажилд ороход яах вэ. Бас л нөгөө нэр хоч дагалдах уу? -Би Москвагийн олон улсын циркийн сургуулиа төгсөөгүй. Тэгээд 1974 онд эвлэлийн илгээлтээр Эрдэнэтэд ирсэн. Анхны илгээлтийн эздийн нэг дээ. Би дөнгөж 21 настай ирсэн. Нэг удаа Дарханаас нөгөө алдарт Төмөр-Очир гэдэг хүн иржээ. Би яаж тэр хүнийг таних вэ дээ. Надтай хамт ажилладаг Очирбат гээд нэг ахимаг хүн байсан. Төмөр-Очир даргатай тэр хүн уулзсан. Гэтэл нөгөө НАХЯ-ны ажилтнууд намайг дуудаж байна аа. Очирбат, Төмөр-Очир хоёр юу ярьж байна, Юу хийх гэж байна. Чи мэдсэн үү гээд асууж байн. Би мэдэхгүй юм чинь “Юу ч мэдээгүй гэлээ”. Мэдээж нөгөө НАХЯ-ныхан намайг судалж таараа, Судлаад үзтэл “Эсэргүү Дашдоржийн хүүхэд” байж таарна. Уг нь Төмөр-Очир МАНЗ-ын даргаар ажиллаж байсан Галсанцэрэн гэдэг хүнтэй уулзаад нэг хоноод л явсан байх. Нөгөө Галсанцэрэн нь Төмөр-Очир нарын хэрэгт оролцож явсан байж л дээ. Энэ хоёр юу ярих, яах гэж байна гэж НАХЯ-ныхан судалж, шалгаж байгаа нь тэр. Эрдэнэтэд ирэхэд ялгаагүй “Малчны хүүхэд дээшээ” л гэдэг. Элдэв асуудалтай хүн, тэдний хүүхэд байвал доошоо л явна шүү дээ. Тэр намд элсэх гэдэг чинь их том шалгууртай, шалгалттай. Ямар сайндаа л манай нэг дарга намайг сайн мэдэхгүй учраас “Намын идэвхтэн” болголоо. Тэгсэн хэд хоногийн дараа өрөөндөө дуудаж байна. Яваад ортол “Чамайг намын идэвхтэнээс хаслаа. Чи болохгүй хүн байна” гэж байхав дээ. -“Болохгүй хүн” гэсэн цол гуншинтай Баатар гэдэг хүн салхи наашаа эргэж, цаг зөөлөрч, цас ханзрахад арай өөр болно биз. Нөгөө хар бага наснаас сэтгэлдээ тээж явсан гуниг хорсол хэрхэн дэлбэ татагдав? -Тийм шүү, үнэхээр сонин. Оросод М.С.Горбачёв гарч ирсэнээр Монголд цаг наашилсан юм шүү. Горбачёвын “Престройка-Өөрчлөн байгуулалт”, “Гласность-Ил тод байдал” гээд ид хүчээ авч эхлэхэд ёстой миний загатнасан газар маажих шиг л болсон. Орос хэл дээр уншдаг болохоор телевизор их үзнэ, уншина.  Манайд ч Ц.Балдоржийн нийтлэлүүд гарч байлаа. Орчуулагч Г.Аким гуайн бүтээлүүд гарна. Уншина шүү дээ. Г.Аким НҮБ-ын дарга байсан Австрийн иргэн Курт Вайльтхаймын “Дэлхийд ганцхан албан тушаал” гэдэг номыг орчуулан монгол хэл дээр гаргасан. Энэ номын хамгийн арын хуудсан дээр, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байдаг. Үүнийг уншаад арай л ширээ шаагаагүй. Монгол улс 1961 онд НҮБ-д элссэн. НҮБ-д элссэн орон бүр Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгддэг. Гэтэл дарга нар Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ард түмнээс тас нуусан. Энэ түгээмэл тунхаглал дээр чинь амьд явах эрхээс эхлээд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд олон эрх бий. Үүнийг хуулж аваад  бараг цээжилсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа бариад л үзнэ шүү дээ. -Тухайн үеийн төр засаг иргэдээсээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг нуух нь ердийн л хэрэг байж. Өөрчлөн байгуулалтыг хэрхэн хүлээж авч байсан бол? -М.С.Горбачёв “Өөрчлөн байгуулалт, ил тод байдал” гээд л яриад, ажлаа хийгээд байдаг. Тэр нь Монголд телевизээр гарна. Намын төв хороо “Монгол орны онцлогт тохируулсан өөрчлөн байгуулалт явуулна” гэж дуугарч байсан. Оросод амьдарч байсан иргэдийн хувьд, бидний хувьд Горбачёвын “Өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг” тэр чигээр нь монголд хуулбарлахыг шаардаж байлаа. Нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглалаа ажил дээрээ бусдадаа ярина, хэлнэ. Бид чинь ийм олон эрхтэй юм байна шүү дээ гэхэд манайхан гайхдаг байлаа. Гэтэл нэг дарга “Баатар аа чи юу яриад байгаа юм бэ. Юун хүний эрх энэ тэр вэ гэж загнана. Өөдөөс нь манай улс 1961 онд НҮБ-д элсээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг гар өргөн баталсан улс. Харин та НҮБ баталсан энэ зүйлийг юу гэж ойлгоод эсэргүүцээд байна. Тантай энэ талаар ярина” гэхлээр хаалга саваад л зугатна даа. Ер нь манай Ил уурхайн залуус бол эсэргүү талдаа. Тэгээд би нэг удаа ажил дээрээ алдаа гаргаад арга хэмжээ авахуулаад тушаал буурлаа. Манай “Ил тод” бүлгэмийн санаачлагч А.Идэрсүрэнгийнхээ туслахаар ирлээ. Тэр Оросод сургууль төгссөн учраас нөгөө хүний эрх энэ тэрийгээ ажил дээрээ чөлөөтэй ярина даа. А.Идэрсүрэн чинь Хотын депутат  ч тухайн үед зүгээр суугаагүй байсан юм билээ. Аль хэзээний нөгөө Б.Баабарын “Бүү март, Мартвал сөнөнө” номыг олоод уншчихсан. Өөрчлөн байгуулалтыг оригоор нь оруулж ирэх хэрэгтэй гээд л ярина.  Тэгээд бид хоёр 1989 оны хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” нэртэй бүлгэмээ албан ёсоор байгууллаа. Ажил дээрээ сонин гаргалаа. -Ямар сонин гаргасан бэ, Түүн дээр ямар мэдээлэл тавьсан бэ? -Ханын сонин л байхгүй юу. Миний хувьд энэ үед алдах юм байхгүй. Үйлдвэрийн ажилчин хүн чинь илүү албан тушаал байх биш. Ханын сонин дээр нөгөө Хүний  эрхийн түгээмэл тунхаглалаа гаргана. “Ил тод” бүлгэмд залуус цугларна. Зарим нь үнэн сэтгэлээсээ, ганц нэг нь эргэлзсэн байдалтай байлаа. -Дарга нар хэрхэн хүлээж авав? -Дарга нарын дээр нам байдаг болохоор намаасаа айна. Гэхдээ тэдэн дотор чинь зөв сэтгэлтэй хүн олон байсан. Хоолны цагаар Ил уурхайн ханан дээр байх “Ил тод” бүлгэмээс гаргасан ханын сонин дээр шавна шүү дээ. Бид ханын сонингоо 5-6 дугаар гаргасан байх. Нэг удаа ханын сонингоо алдчихлаа. Сүүлдээ алдахаасаа айгаад жижүүрийн дэргэд тавьдаг болсон. Ажил тараад авч далд хийдэг хүнтэй ч болж байх шиг. -1989 оны 12 дугаар сарын 3-ны жагсаалын талаар тодруулмаар байна. Нийгэм, ард иргэдэд шинэ сонин үзэгдэл биз дээ? -Бид эхлээд 1989 оны 11 сарын 26-нд  жагсахаар төлөвлөсөн. Гэтэл хүмүүс олигтой цуглаагүй. Тэгээд яаж ч байсан 12 сарын 3-нд жагсаал хийнэ шүү гэж тохироод зар тараасан. Биднийг жагсах нь гэж ойлгоод Б.Мянганбаяр тэргүүтэй дарга нар “Ямар ч байсан Эрдэнэтэд ийм жагсаал хийлгэж болохгүй” гэж шийдвэр гаргаад НАХЯ-нд мэдэгдэж байсан. НАХЯ-наас ч олон хүн Эрдэнэтэд ирж тэр жагсаалыг ажигласан. Тус яамны сайд байсан Жамсранжав генерал “Хүний эрх энэ тэр нь байдаг бол жагсаал хийж болно. Харин эмх замбараагүй байдал үүсгэвэл  өөр шүү” гэж ажилтнууддаа хэлсэн юм билээ. Жагсаалын үеэр НАХЯ-ныхан зүгээр л биднийг ажигласан. Хөөж туугаагүй. Харин бид өмнө нь “Өөрчлөн байгуулалтыг тэр чигт нь Монголд хуулбарла” гэсэн шаардлага бичсэн уриа лоозон хийсэн байлаа. Гэхдээ жагсаалын үеэр түүнийгээ гаргаж чадаагүй. Манай “Ил тод” бүлгэмийн ажилд Гүнчин-Иш, Цагаан-Эрдэнэ, Хүрэлцоож, Даваажав, ”бор” Галбаатар, Г.Зоригт  нар идэвхтэй оролцдог, жагсаал цуглаанд ч хамт байсан. Бид хэдийгээр уриа лоозонгоо гаргаж чадаагүй ч жагсаал цуглаан хийж болох юм байна. Ямар ч байсан учиргүй барьж аваад хорьчихгүй юм байна. Энэ бол хамгийн том амжилт гэж өөрсдийгөө үнэлж дүгнэсэн. 12 сарын 4-нд Улаанбаатарт томоохон жагсаал болсон. Тэрхүү жагсаалыг зохион байгуулагчид ч гэсэн 12 сарын 3-нд Эрдэнэтэд жагсаал боллоо. НАХЯ-ныхан бариад авсангүй. Тиймээс жагсаж болох юм байна гэж хүртэл ойлгосон байгаа юм. Тэгээд дараа нь Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд дараагийн томоохон жагсаалыг хийсэн. Манай зарим нэг хүн бодит байдлыг арай гуйвуулдаг. Түүх үнэнээрээ байх хэрэгтэй. Түүнээс биш хэдэн хүн жагсаад нөгөө талд нь цэргүүд байгаад л. Энд тэндээс зураг дараад л бөөн юм болж байсан гэж буруу ярьдаг. Тэр үед зургийн аппараттай хүн хэд байлаа гээд бодоход худлаа л байхгүй юү. -“Ил тод” бүлгэмтэй зэрэгцээд энд тэнд бүлгэм, дугуйлан байгуулагдаж байсан. Өнөөдрийнхөөр бол иргэний хөдөлгөөнүүд үүссэн. Иргэд ч арай өөрөөр хүлээн авдаг болсон байх? -“Ил тод” бүлгэмийн санаачлагч нь Идэрсүрэн бид хоёр. Мөн энэ үед олон газар иргэний хөдөлгөөнүүд байгуулагдаж байлаа. Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж хийсэн томхон ажлууд бол бий. -Тухайлбал? -1990 оноос өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ихэнх хувийг оросууд эзэмшдэг байлаа. Монголчууд бараг 5-10 хувь л эзэмшдэг байсан болов уу. Үүнийг өөрчилж Монголын тал 51 хувь эзэмшдэг болсон. Үүнийг Эрдэнэтийн залуучууд л хийсэн гэж боддог. Орос тэр үед хүнд байсан. Анхаарах сөхөө ч байгаагүй. -Та дээр ч хэллээ. Түүх үнэнээрээ байх ёстой. Өнөөдөр ардчиллын буян, хишгийг хүртэх тэр бүү хэл “хувьчилж” авах гэсэн мэр сэр үзэгдэл, ойлголт байх юм. Энэ тал дээр та юу гэх вэ? -Тэр үнэн. 70 гаруй жил нэг намын үзэл суртлаар амьсгалсан, нийгэм, ард түмний тархинд бид асар богино хугацаанд ардчилал, ардчилсан ёс, чөлөөт сонгууль, сонгох сонгогдох эрх гээд олон зүйлийг гүн суулгаж өгсөн. Энэ бол үнэхээр түүхэн гавьяа. Зарим нэг хүний хувьд тэрхүү түүхэн гавьяаг өөрт хамаатуулах гэж бага сага оролддог болсон. Анхны жагсаал цуглаанд би оролцсон, миний нэр байгаа, би үг хэлж байсан гэдэг. Нэр нь байна уу гэвэл цаасан дээр байдаг. Гэтэл хэрэг дээрээ тэр нөхөр бусдын араар ороод нуугдсан л байхгүй юү. Энэ 20 гаруй жилийн хугацаанд нэрээ бичүүлсэн тэр нөхөр хаана байсан юм бэ. Хэдэн сонгууль болов, сонгуулийн сурталчилгаанд явж байв уу. Үгүй л байхгүй юү. “Зоригтонгууд хувьсгал хийж, зальтангууд замаас нь завшдаг” гэж нэг үг бий. -Тэгвэл та бүхэн 1996 онд орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Засгийн эрхийг гартаа авсан. Тэр үед өнөөдрийнх шиг түүхэн боломж гарч ирсэн. Яагаад ардчиллынхан, ардчиллын партизанууд ашиглаж чадаагүй юм бэ. Гашуун ч гэсэн үнэн гэдэг зүйл байх ёстой болов уу? -Үнэн байх ёстой. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл дээр доргүй ялалт байгуулсан. Эвсэл дотор МҮАН, МҮДН, Социал демократ нам гээд нэлээн хэдэн нам хамтарч эвсэл болж ороод ялалт байгуулсан. Эрдэнэтэд ч ялгаагүй. Эрдэнэтийн тэр түүхэн боломжийг Социал демократууд үгүй хийсэн. Социал демократуудын нэг тийм зан байдаг. Юманд эхэлж дуугардаггүй. Араар нь ордог. Харин бусадтай сайн хуйвалддаг.Тэд аймгийн ИТХ дахь хүчтэй цөөнх болсон МАН-тай нийлээд ардчиллын партизануудыг гудамжинд гаргасан нь яах аргагүй үнэн. Үүний балгаар 2000 оны сонгуулиар өндийхгүй болтлоо унасан шүү дээ. Дараалан гурван сонгуульд ялагдсаны хойно 2012 онд сая нэг нар мандлаа. -Та бол МоАХ-ны партизан. Манай аймгийн АН дотор олон фракц бий. Тэр дунд хамгийн нөлөөтэй нь МоАХ-ныхон. Зарим тохиолдолд гадуурхагдаж, партизанууд ад үзэгдэх байдал ажиглагдаад байна уу? -Партизанууд бол хэзээ ч нөхрийгөө барьж өгдөггүй хүмүүс байдаг. Яахав манай МоАХ дээрээ жаахан асуудалтай байсан нь үнэн. Зарим нэг тохиолдолд манайхны ганц нэг хүн нэг өрөө байрны төлөө амаа үдүүлж байгаа. Би бол Улаанбаатарт хурал болоход Х.Баттулгын өөдөөс хэлж л байсан. “МоАХ энэ хүний удирдлага дор сүүлийн найман жил нойрмоглолоо. Партизанууд ийм байгаагүй. 2000 оны сонгуульд та хаана байсан бэ, 2008 оны сонгуульд “Эрэл”-ийн намд байсан биз дээ” гээд шулуухан хэлчихдэг. Ер нь тэгээд ч бид 1989 оны 12 сарын 3-наас эхлэн тэмцэхдээ “Хаан шалдан байна” гэж хашгирч гарч ирсэн. Өнөөдөр ч гэсэн энэ үгээ хэлнэ. Аймгийн АН доторх фракцуудын хооронд мэр сэр асуудал бий. Тэгээд ч МоАХ-ны зүгээс одоо бид залуусаа гаргаж ирэх ёстой, тэдэндээ итгэе гэдэг бодлоор ажиллаж байна. Н.Төр
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах