БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг

Улсын хэмжээнд тарваган тахал өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан манай аймагт мэргэжлийн баг гаран ажиллаж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай  МХЕГ-ын удирдамж гарч үүний дагуу аймгийн МХГ-аас Мал эмнэлгийн газар, ОБГ, ЭМГ, болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар тарвага агнах асуудлыг таслах зогсоох чиглэлээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Байгалийн голомтот халдварт өвчин, малаас хүнд, хүнээс малд дамжин тархах зоонозын халдварт өвчин болон ялангуяа тарваган тахал өвчин нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэр тарваган тахлын голомттой ажээ.  Голомтот нутагт тахлын эпизот нь дөрөвдүгээр сараас эхлэн идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрдэг байна.  Саяхан Баян-Өлгий аймагт тус өвчнөөр нас баралтын 2 тохиолдол гарсан. Учир нь эмчилгээний зориулалтаар таргаваганы түүхийг эдийг идсэнээр халдвар авч амь насаа алдсан байна. Увс аймагт мөн сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр манай аймгийн хувьд голомтын бүсэд багтдаггүй ч гэсэн тээвэрлэлтийн замаар халдвар авах магадлал өндөр байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.  Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага болон түүнээс гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Тарваган тахал өвчнөөр ихэнхдээ холбогдох мэргэжлийн хүмүүс өвчлөх нь өндөр байдаг байна. Тэр дундаа орон нутаг хооронд дамжин өнгөрч тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын хувьд дайвар ачаа тээвэрлэх нь элбэг байдаг. Түүнээс улбаалан жолооч нарын хувьд уг халдвараар нь өвчлөх нь их байдаг гэлээ.Манай улсын хувьд 2017 оны есдүгээр сарын 22-ноос 2020 оны есдүгээр сарын 22-ныг хүртэл 3 жилийн хугацаатай хууль бусаар тарвага агнахыг хориглосон Сайдын тушаал гарчээ. Өнгөрөгч  онд Орхон аймагт тарваганы мах тээвэрлэж явсан  3 удаагийн зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ. 

Р.Ханд

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ