БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ӨНӨӨДӨР БА МАРГААШ
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ӨНӨӨДӨР БА МАРГААШ
Монголын эдийн засгийн чуулган  найм дахь жилдээ болж буй энэ өдрүүдэд улсын эдийн засаг, хөгжлийн гол ачааг хаанахын ямар байгууллага үүрч яваатай та бид танилцаж байна.  Улс орон оршин тогтнох, эдийн засаг тогтвортой байхын гол үндэс нь чухам юу вэ, хөгжлийг хэн түүчээлэх вэ. Үүнд төр, засаг төдийгүй жирийн иргэн та бидний  оролцоо ямар байх вэ.  Хаана хаанаа зөв мэдлэг, мэдээлэлтэй байж, баялгийг хэн бүтээж байгааг бодитоор үнэлэх цаг нэгэнт болжээ. Монголын эдийн засаг өнөөдөр ч уул уурхайгаас  бүрэн хараат байгааг чуулганд оролцогчид онцолсон. Цаашдаа ч энэ байдал хадгалагдсаар байхыг шинжээчид хэлдэг. Тэр дундаа  “Эрдэнэт” үйлдвэр  болон “Оюутолгойг”  ойрын хэдэн жилдээ гадна дотнынхон онцолсоор байх нь гарцаагүй. Учир нь,  Монгол Улсын хөгжлийн сүүлийн 40-өөд жилийн түүхийг дээрх бүтээн байгуулалтаас салгаж ойлгох аргагүй. Тэр дундаа нүүдэлчин соёл иргэншил, мал аж ахуйгаас өөр овойж товойх зүйлгүй байх үеэс Монгол Улсыг дэлхийн тавцанд гаргаж, уул уурхайн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн  бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй мөн. “Эрдэнэт” дэх Оросын 49 хувийг төр 100 хувь мэдэлдээ авсан, үйлдвэрийн удирдлагуудын өндөр цалин, хангамж, гадна дотнынхны шахаа гэх мэт  тулга тойрсон хэрүүлийг энэ удаад хойш нь тавья. Зөвлөлтийн ард түмэнтэй хамтран эзэмшиж байсан үйлдвэрээ монголчууд 100 хувь өөрийн мэдэлд авсан нь зөв эсэх тухайд энд ярих нь төрүүлсэн үрээ  ааваар нь овоглосныг буруушааж буйтай агаар нэг учраас тайлбар хийх нь илүүц биз. Харин үйлдвэр тойрсон бусад хэл ам, хэрүүл  тэмцлийг газар авахуулахгүйгээр бүтээн байгуулалтыг саадгүй явуулах үндэс суурийг иргэн таны зөв мэдээлэл, төр, засгийн оновчтой бодлогоор бэхжүүлэх учиртайг дахин сануулъя. Ийн хэлэхийн учир нь, Монгол Улсын бүтэн зууны түүхийг  бүтээлцсэн, өнөөдөр ч ачааны хүндийг үүрч яваа Монголын  буюу “үндэсний” гэх тодотголтой ганцхан том төслөө бид  хэрүүлийн алим болгочихоод байгаа нь нууц биш. Тиймээс энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Монгол Улсын хөгжилд чухам ямар хувь нэмэр оруулсан, тэднийг “Зууны манлай” хэмээн тодотгохын учрыг бодит мэдээллээр дамжуулан хүргэхийг зорилоо. “Эрдэнэт” үйлдвэр улсын хөгжлийг тодорхойлохын учир... 1978 онд анхны баяжмалаа гарган авч жилд дөрвөн сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад оруулснаас хойш даруй 40 жил өнгөрчээ. Үүнээс өмнөх түүх сөхвөл 1963  онд Монгол, Чехословакын /Чех улстай хамтран хайгуулын ажлаа эхлүүлсэн ч тэд гэрээнээс гарснаар Зөвлөлтийн ахан дүүстэй хамтарсан түүхтэй/ хайгуулын багийнхан Эрдэнэтэд   дөр­вөн майхан, дөрвөн гэртэйгээр  судалгааны ажлаа эхлүүлснээр Эрдэнэтийн овоо орчимд хүдэржилт илүү байгааг тогтоосон байдаг. Энэ цаг үеэс  бүтээн байгуулалт тасралтгүй өрнөсөн төдийгүй Эрдэнэтийг өдгөө улсын хоёр дахь том хот болон өргөжүүлсэн төдийгүй орон нутгийн төсвийн 90 орчим хувийг  үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа бол  улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг дэлхийн хэмжээний томоохон  үйлдвэр болон цар хүрээгээ тэлжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийнхан  зэс,  молибдений хүдрийн олбор­лолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тоо­цогддог төдийгүй өрсөлдөх чадвараараа Азидаа нэг, дэлхийд долоодугаарт эрэмбэ­лэгдэж байна.   Түүнчлэн    уул уурхайн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд  иж бүрнээр  нэвтрүүлсэн нь Монгол Улсын хувьд анхных болж дэлхийн хэмжээнд айргийн тавд орж байна. “Эрдэнэт“  үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ ОХУ, Хятад, Америк, Казахстан, Голланд, Швейцарь, БНСУ улсад худалдаад зогсохгүй  Голландын “Trafigura Beheer B.V.“, АНУ-ын “Ocean Partners UK Limited“, “Gerald Metals, Inc“, Өмнөд Солонгосын “Samsung Corporation“ зэрэг   дэлхийн 40 гаруй компанитай хамтран ажилладаг олон улсад данстай компани болжээ. Тэд жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж буй.  Энэ ч үзүүлэлтээрээ Монголын топ аж ахуйн нэгжийг 16 дахь жилдээ тэргүүлсэн нь тус үйлдвэрийн цар хүрээг бүрнээ илтгэх биз. Топ аж ахуйн нэгжүүдийг компанийн ашиг орлого төдийгүй улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан Сангийн яам болон төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан шалгаруулдаг. “Эрдэнэт”-ийнхэн уг шаардлагыг тогтмол биелүүлж ирсэн учраас ийнхүү тасралтгүй 16 жил шилдгээр нэрлэгдэж байгаа юм.  Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийг бүхий л үзүүлэлтээрээ номер нэг хэмээн  онцолсныг дурдахад илүүдэхгүй болов уу.  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манай үйлдвэрийн хувьд техникийн болон үйлдвэрийн үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биеллээ. Өнгөрсөн онд  үйлдвэр 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2017 онд бид үйлдвэрээ дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан.  Энэ оноос 15 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Төлөвлөгөөнд туссан ажлаас дурдвал ил уурхайн техник технологийг боловсронгуй болгох, баяжуулах фаб­рикийнхаа техникийг шинэч­лэх, засвар механикийн заводод өргөтгөл хийх ажил багтаж байна. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх зургаан төслийг хэрэгжүүлэхээр бэлдээд байна”  хэмээн топ аж ахуйн нэгжийн шагналаа гардах үеэр хэлсэн юм. Энэ бол тус үйлдвэрийн алсын хараа, менежментийг бүрнээ илтгэсэн мэдээлэл. Үйлдвэр алсын хараатай байхын давуу талыг тэд одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, дотоодын эдийн засаг  хямарсан үед нэг ч хүнийг ажлаас халаагүйгээр барахгүй хямралын эсрэг  хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, худалдан авалтыг зогсоон түүнийг агуулахад байгаа бараа материалын нөөцөө ашиглан орлуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаард­лага­тай зардлаас бусад шатах тослох материалын зардлыг 10, удирдлагын зардлыг 20, томилолтыг 30, нийгмийн сангийн зардлыг 50 хувиар бууруулснаар  төлөвлөгөөт үзүүлэл­тээ бүрэн  биелүүлсэн байдаг.  Хэрвээ “Эрдэнэт”-ийнхэн энэ чинээний менежмент хийгээгүй бол  уналттай байсан  улсын эдийн засагт нэрмээс болоод зогсохгүй дарамт болох эрсдэл хүлээж байсан юм. Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаардаг учраас тэд хариуцлагаа бүрэн ухамсарласны дүнд хямралын үед ч үүргээ давуулан биелүүлсээр ирснийг онцлох нь зүйтэй.  Энэ тухайд хамгийн сүүлийн ганцхан жишээ татахад,  одоогоос дөрвөн сарын өмнө  “Эрдэнэт  үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажлыг дуусгасан явдал.  Үүнээс өмнө  “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч, жилд 225 тэрбумын төлбөр төлдөг байсан бол ийнхүү өргөтгөл  хийснээр  үйлдвэрлэлийн өөрийн  зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн юм.  “Эрдэнэт” үйлдвэр  түүхэн энэ өргөтгөлдөө 41.8 сая ам.доллар зарцуулсан нь дэлхийн жишгээс даруй хоёр дахин хямд өртөг болсон юм. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ ойн босгон дээр эрчим хүч  хэрэглэгчээс үйлдвэрлэгч болоод зогсохгүй хүчин чадлаараа улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэх Дулааны цахилгаан станцтай болоод байна. Энэ мэт ажлыг үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгээгүй бол улсаас татаас авч, та бидний татварын мөнгийг хүүхдийн сургууль, цэцэрлэгт  зарцуулж чадахгүй байлаа. Нийгмийн хариуцлага ба бүтээн байгуулалт 1978 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад нийт ажилчдын 95-аас  дээш хувь нь зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан гэдэг.   Харин энэ цаг үеэс дотоодын боловсон хүчнийг бодлогоор  дэмжин сургаснаар өдгөө  үйлдвэрийн 6000 гаруй ажилтны таван хувь нь ОХУ-ын инженер техникийн ажилтан бол  бусад нь монгол хүн байна. Энэ нь үйлдвэрийн удирдлагууд хүний нөөцийн менежментээ хэрхэн зөв хуваарилж ирсний илрэл юм.   Монголын мэргэжилтнүүд  оросуудаас дутахааргүй мэр­гэжил мэдлэгтэй болсны нэг илрэл нь үйлдвэрт  шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмжийг   ажилчид хийж, нийлүүлж байна. Байгалийн баялаг тухайн улсын ард түмний өмч. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийгэмд хэр өгөөжтэй ажилласнаар нь тухайн компанийг үнэлдэг. Харин “Эрдэнэт” үйлдэр бий болсноос хойш  дагуул хотоо хэрхэн хөгжүүлсэн, нутгийн ард түмэнд хэр хүртээмжтэй ажилласан талаар яривал урт түүх болно. Анхны тэсэлгээ хийснээс хойш Дархан-Эрдэнэтийг холбосон автозам барьснаас авахуулаад  үйлдвэрийн үе үеийн ажилчдын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямар ч компанид бараг байдаггүй үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж ирсэн нь хэн бүхний нүдэнд ил байсаар өдийг хүрсэн.   “Эрдэнэт” бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр. Үүний нэг жишээ нь  “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд анх 100 хүний ортой эмнэлэг ашиглалтад оруулсан бол өнгөрсөн онд 500 хүний хүчин чадал бүхий “Медипас” оношилгоо эмчилгээний төвийг нээсэн явдал. Тус төвийг ашиглалтад оруулснаар эрдэнэтийнхэн төдийгүй Монголын ард иргэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг авч, гадагш урсч буй олон арван сая төгрөгийн хөрөнгийн урсгалыг өөрийн оронд татаж, иргэдэд учирч буй хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санааны саад бэрхшээлийг арилгах  нөхцөлийг бүрдүүлсэн юм. Цаашилбал, бурхан багшийн сэрэг дүр, найрамдлын хөшөө гэх нүдэнд харагдаж, гарт баригдах   томоохон бүтээн байгуулалт бүрт “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо байсаар ирсэн. Харин дотоодын ажилчид буюу баялаг бүтээгчдэдээ үйлдвэрийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулдаг вэ.  1980 онд үйлдвэрийн ажилчид маск зүүхээс хэтэрдэггүй байсан бол өдгөө хөдөлмөр хамгааллыг номер нэгд тавиад зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлаараа дэлхийд үнэлэг­дэх хэмжээнд хүрээд буйг салбарынхан онцолдог.  Энэ тухайд ганцхан жишээ татахад, хөдөлмөр хамгааллын хувцасгүйгээр нэг ч хүн үйлдвэрт нэвтэрдэггүй нь дээрхийн бүрэн хариулт болох биз.  Эрдэнэтийн нөөц дуусах гэж байгаа талаарх мэдээлэл нэг хэсэг чих дэлссэн бол үйлдвэрийн удирдлагууд 30-40 жилийн нөөцтэй  талаар мэдээлж буй. Тиймдээ ч   Эрдэнэтийн овооны нөөцийг бүрэн ашиглах хүрээнд ил уурхайн мөчлөгт тээврийн технологи нэвтрүүлэх, бая­жуулах үйлдвэрийг өргөтгөх, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн, ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. “Монголын Үнэн” сонины Улс төрийн албаны дарга М.ӨНӨРЖАРГАЛ
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах