ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөхний сүүг банкнаас “зээлээр” авдаг болно
Хөхний сүүг банкнаас “зээлээр” авдаг болно
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Хөхний сүүний банк” байгуулна хэмээн мэдэгдлээ. Монголын уран сайхны “Гарын таван хуруу” кинон дээр “Би гортиг авах гэсэн юм. Надад 10 төгрөг хэрэгтэй байна” хэмээхэд бага дүү нь “Паах, тийм их мөнгө банкинд л байдаг байх даа” хэмээн дуу алддаг. Монголд албан ёсоор 1924 оноос Банк хэмээх байгууллага ажиллаж эхэлсэнээс хойш бид Банкийг “мөнгө хадгалдаг газар” гэж ойлгож, итгэж ирсэн. Тэгвэл А.Цогцэцэг сайдын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал Монгол Улс “Хөхний сүүний банк”-тай болох нь ээ. Саяхан төрийн эрх барих дээд байгууллагаас “0-6 сартай хүүхдийг заавал эхийн сүүгээр хооллох” тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд бидний ертөнцийг үзэх нүд нэгээр нээгдэж хаа нэгтээ дуулсан ч барагтай бол үнэмшиж байгаагүй “Хөхний сүүний банк” Монгол байгуулагдах нь ээ. Банк мөнгө хадгалахаас гадна мөнгө зээлэх үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Мэдээж шинэ хуулийн дагуу бий болж буй журмаар Монголд “Хөхний сүүний банк” байгуулж хөхөндөө цаддаггүй нярай, эсвэл сүү муутай эхэд “хөхний сүүний банк”-наас хөнгөлөлттэй нөхцөлөөр, зээлээр хөхний сүү олгох юм уу даа, янз нь. Эрүүл мэндийн сайд ярилцлагадаа “Хуулиа хэрэгжүүлэхийн тулд төрөх газруудад хөхний сүүний банк байгуулна. Энэ нь олон улсын түвшинд тусгай арга зүйтэй, эмчийн тусгай хяналт, шинжилгээний дор явагдаж байдаг зүйл. Тиймээс бид үүнийг төвлөрсөн хот суурин газраасаа эхлээд байгуулна гэсэн тооцоотой байгаа” гэжээ. Эндээс харвал манай аймгийн БОЭТ, Жаргалант сумын Хүн эмнэлэгт “Хөхний сүүний банк” ажиллах нь. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд хэрэв хүсвэл банкнаас хөхний сүүгээ зээл, эсвэл ямар нэгэн арга хэлбэрээр авах боломжийг Монголд нутагшуулах юм гэнэ. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд “Хөхний сүүний банк” ажиллах тухай журам гаргана. Түүнд нь сүүний банк хэрхэн ажиллах, банкныхаа нөөцийг хэрхэн бүрдүүлэх, илүүдэл буюу сүү сайтай эхчүүдээс ямар хэмжээний сүүг нэг удаад хэдэн төгрөгөөр худалдан авах тухай нарийвчлан тусгах бололтой. Түүнээс биш “Хөхний сүүний банк”-тай боллоо гээд хүн бүхэн сүүгээ өгөх нь юу л бол. Дээр нь хяналт, шалгалт, банкны нөөц бүрдүүлэх, сүүгээ зээлээр гаргах бол тусдаа журмаар зохицуулагдана. Энэ бүхнийг мэдээж бидний даган дуурайдаг, хууль дүрмийг нь ба бэ-гүй орчуулаад монголчилдог америк, европын улсуудын хуулиас авч хэрэгжүүлэх юм байна. Ямар ч байсан бид Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан, сенсаацитай зэрэгцэн “Хөхний сүүний банк” гэж байдгийг мэддэг боллоо. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ