ПҮРЭВ
2025.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ. Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна. Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР 2025.09.26.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ