Баян-Өндөр сум энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 16,5 тэрбум төгрөгийн 107 бараа, ажил, үйлчилгээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажлаас 50 ажилд бараа, тоног төхөөрөмж худалдан авахад 6,2 тэрбум төгрөг, 57 ажилд 10,3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэжээ. Төсвийн хэмнэлтийн тухай хууль тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжихтэй холбоотой энэ өдрөөс хойш зарласан худалдан авах ажиллагааны тендерүүдийг Сангийн яамнаас буцаасан. Уг буцаалтаар 1,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд он дамнахаар болсон байна.
Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл, арга хэмжээний явцын мэдээлэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх явцын талаар хэлэлцсэн.
Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид баг дээр нь хийж байгаа тендерийн ажлын мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газраас өгөхгүй байна. Багийн дарга нарыг дээрх хөрөнгө оруулалтын Ажлын хэсэг дээр оруулж, зураг төсөв зурж эхлэхээс бодитой мэдээллээр хамтарч ажиллахыг санууллаа.
Баян-Өндөр сумаас хийсэн сургууль боловсролын байгууллагын бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа дууссан байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.