МЯГМАР
2025.06.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөд хийгдэж буй шинэ томилгооны талаар Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулав. Тус үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр Ишжамцын Мөнхжаргалыг томилж, энэ сарын 13-наас үүрэгт ажилдаа орж буйг мэдээллээ. Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал нь 1997-2000 онд ШУТИС-д технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент, 2005 онд “Шинэ иргэншил” дээд сургуульд бизнесийн удирдлага, 2013-2016 онд “Түшээ” дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж, төгссөн. Технологич инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухаан, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002-2009 онд ШУТИС-ийн Менежментийн тэнхимд багш, 2004-2014 онд “Төгөлдөр” ХХК-д захирал, 2014-2017 онд “Бат Энх Хүү” ХХК-д захирал, 2017-2021 онд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын зөвлөх зэрэг албанд тус тус ажилласан байна. Хяналтын асуудал хариуцсан менежерээр томилогдоод буй И.Мөнхжаргал, дээрх танилцуулгын дараа “Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр бүтээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй болгох, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах даалгавар өгч, миний биеийг энд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Та бүхэнтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайнхны төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” гэсэн юм. 

Оны эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. 2025 оны эхний арав хоногт уурхайчид төлөвлөснөөс 153 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 117 хувиар биелүүлсэн бол 41.2 мянган метр куб хөрс хуулалтын ажил илүү гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 110 хувиар биелүүлээд байна. Мөн 1577 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 122 хувиар, 1156 мянган тонн хүдэр боловсруулан, төлөвлөгөөг 116 хувиар тус тус биелүүлжээ. Энэ хугацаанд хүдэр дэх зэс, молибдены агуулга 96-101 хувь, металл авалт 99.8-103 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 101-103 хувиар биелсэн байна. Эхний арав хоногт 15771 тонн зэсийн баяжмал, 102 тон молибдены баяжмал ачуулж, зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.4-103.6 хувиар тус тус биелүүлэн ажиллаж буйг мэдээлэлдээ онцлов.
Мэдээллийн технологийн хэлтсээс оны эхнээс ERP системийн худалдан авалтын модуль нэвтрүүлэлтийн ажлыг эхэлсэн байна. Уг модуль нэвтрүүлэлтэд нийт 500 орчим ажилтан ажиллах бөгөөд эдгээр ажилтныг сургалтад хамруулахад бүтцийн нэгжийн удирдлагууд дэмжиж оролцохыг тус хэлтсээс хүслээ. Мөн энэ сарын сүүлээр үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн модуль нэвтрүүлж эхлэх бөгөөд үүнд бүх ажилтнууд хамрагдах юм байна. Түүнчлэн, 2025 онд санхүү, агуулах, цаг бүртгэл, хөдөлмөрийн хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг чиглэлээр модуль нэвтрүүлэлт хийгдэж эхлэхээр төлөвлөж буйг Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх танилцууллаа. Тус хэлтсээс үйлдвэрийн цаг бүртгэлийн төхөөрөмж суурилагдаагүй 32 байршилд “Time master” цаг бүртгэлийн систем байршуулсан байна. Энэ системээр нийт 4300 ажилтан ажлын цагаа бүртгүүлэх болсноор үйлдвэрийн бүхий л байршилд цаг бүртгэлийн төхөөрөмж бүрэн ашиглагдах боломжтой болжээ. Эдгээр төхөөрөмжийг ашиглах зааврыг ажилтнуудад хүргэх, таниулахад бүтцийн нэгжийн удирдлагууд идэвх санаачилгатай, хамтран ажиллах шаардлагатайг Мэдээллийн технологийн хэлтсээс анхаарууллаа. 
2025 он Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд өндөр ачаалалтай жил болно. Хүдэр олборлолтыг 46 сая тонн, боловсруулалтыг 40 сая тоннд хүргэх төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Энэ үзүүлэлтийг дагаад уулын бүхий л ажлууд нэмэгдэх тул нарийн төлөвлөлт, өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлага бий болж буйг Ерөнхий инженер шуурхайн төгсгөлд онцлов. Түүнчлэн, томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгаж, ашиглалтад оруулна. Тухайлбал, Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи буюу конвейерын системийг эхний хагас жилд бүрэн нэвтрүүлж, дуусгах юм. Энэ оны “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлыг оны эхнээс эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын хангамж, нийлүүлэлтийг урьдчилан нарийвчлан төлөвлөж, цаг хугацаанд нь хүлээж авах бэлтгэл хангана. Тийм учраас бүх газар, хэлтэс, цех нэгжүүд ажлын уялдаа холбоогоо нягтруулж, зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллах, өмнөх амжилт ололтоо хадгалан хөдөлмөрийн аюулгүй байдал, худалдан авалтын үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Эх сурвалж: erdenettoday.mn 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх