ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ

Орхон аймагт энэ оны арваннэгдүгээр сард ХДХВ буюу ДОХ-ын халдвартай нэг хүн илэрсэн тухай аймгийн Нийгэм эдийн засгийн байдлын статистикийн мэдээлэлд дурьджээ. Тухайн хүн халдвар авсанаа мэдээгүй, тэр тусмаа цэргийн алба хаахаар ирсэн гэж бодоход бидний дунд ХДХВ-ээр өвчилсөн хэчнээн хүн алхаж яваа бол. Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж, 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол бүртгэгдэн өнөөдөр уг халдварын тоо 424-т хүрчээ.

Харин хүн амын нягтаршил өндөр залуусын Эрдэнэт хотоос 1992 оноос хойш хэчнээн ХДХВ-ийн халдвар тээгч илэрсэн бэ гэж асуухад, хариулах мэргэжилтэн байхгүй байна. Яагаад хөдөө орон нутагт уг мэдээллийг нууцалдаг вэ гэхэд, хүний эрүүл мэндийн мэдээлэл жижигхэн орон нутагт задрах магадлал хангалттай өндөр гэсэн хариултыг өгдөг. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн мэдээлснээр ХДХВ-ийн халдвартай дөрвөн хүн тутмын нэг нь нийгмээс гутаан доромжлол амсдаг. Иймээс тухайн хүн олон нийтээс өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн үйлчилгээнээс зайлсхийх зэрэг сөрөг үр дагавар үүсч байна. Дэлхий даяар ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 12 хувь нь ажил эрхлэлтийн ялгаварлан гадуурхалттай тулгарч байжээ.

Б.Хулан Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Их эмч, Б.Оюуномин Орхон аймгийн ЭМГ-ын Мэргэжилтэн, Д.Цэвэлмаа Орхон аймгийн БОЭТ-ийн БЗХӨ-ий Кабинeтийн Их эмч

ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг орон нутагт нь хяналтад байлгаж, эмчлэх чиглэл яригдаж эхэлсэн. Энэ талаар Орхон аймгийн БОЭТ-ийн БЗХӨ-ий Кабинетийн их эмч Д.Цэвэлмаагаас тодруулахад: “Бид хүмүүсээ хяналтад аваад, гурван сар тутамд үзлэгээ хийгээд, эмээр нь хангаад явах боломжтой. Харин өвчтөнтэйгээ ажлын бус цагаар уулзах байх” гэж ярьсан. Бас л болгоомжлол, хамгийн эмзэг сэдвийг нь санамсаргүй байдлаар алдах вий.

Саяхан ДОХ-оор өвчилсөн эмэгтэй “Би 2009 оноос хойш ХДХВ-ийг дарангуйлагч эмээ тасралтгүй ууснаар цусан дахь вирус маань тоологдохгүй тэг болж 28 жилийн турш эрүүл саруул амьдарч байна” гэсэн яриа өгсөн. Энэ мэдээлэл нэг талаар дэлхий нийтэд эмчилгээний чанарт өндөр ахиц гарсаны үр дүн гэж харахаар. Харин нөгөө талдаа хэтэрхий тайвшралыг нийгэмд өгчих вий гэсэн айдас үүсч байгаа юм.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Оюунномингоос энэ жил хэчнээн хүнд ХДХВ-г илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн талаар асуухад “аймгийн хэмжээнд 4000 гаруй хүнийг үзлэгт хамруулсан. Цэрэг татлага болон эрсдэлт бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийн дагуу дээрх үзлэгийг хийсэн. Амбулаторийн шинжилгээ болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн тоо жилийн эцэст гарна” гэж хариуллаа. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй ажилладаг “Амурлин Тэнгис” ТББ-аас 360 орчим хүнийг үзлэгт хамруулжээ. Ямартай ч улс болон сайн дурын байгууллага хамтраад урьдчилан сэргийлэлт, мэдээлэл сурталчилгаагаа хийсээр байна.

ДОХ-ЫН ХАЛДВАР БООЖГОЙГООР ДАМЖДАГ  

“ХДХВ-ийн халдвар ямар замаар халдварладаг вэ” гэсэн асуултад 17 настай Коллежийн сурагч хүү “ДОХ-ын халдвар боожгойгоор дамждаг” гэж хариулж, бөөн инээдэм болсон ч ханиад болох нь. Уг нь зөв хариулсан, гэхдээ тэд “бэлгийн замын халдвар” гэдэг үгийг сонсоогүй бололтой. Бид өсвөр насны хүүхдүүддээ зөв мэдээлэл өгч чадахгүй байгааг шулуухан харуулчихлаа.

Дэлхий нийт арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр байгаа. Энэ өдрөөр Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас сурталчилгааны төлөвлөсөн ажлуудаа хийж байгаагийн нэг нь Орхон аймаг дахь Политехникийн коллежийн нэгдүгээр курсийн сурагчдад БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Б.Хуланг урьж, бэлгийн замаар халдварладаг өвчний талаар, өөрийгөө яаж хамгаалах тухай илтгэл тавьж, харилцан ярилцаж байна. Б.Хулан эмч Өсвөр үеийн эмчээр мэргэшиж байгаа нь баярламаар ч Ковидын үед “Өсвөр үеийн кабинет”-ийг хааснаас хойш өнөөг хүртэл нээгээгүй. Энэ кабинет их эмч, сэтгэл зүйч зэрэг таван хүний орон тоогоор өсвөн үеийнхэнд зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой.

БЭЛГЭВЧ ҮНЭГҮЙ ТАРААДАГ КАМПАНИТ АЖИЛ БАГАССАН

Орхон аймаг Эрдэнэт хот байх үеийн орос суурьтай ахуйн болон харилцааны соёлоо сэргээх, шинэ ойлголтыг нутагшуулах зорилгоор сүүлийн дөрвөн жил “Соёл түгээе” аян явуулж байна. Өнөө жилийн хувьд олон чиглэлээр ажилласаны дотор зочид буудлуудад ариун цэврийн өрөөндөө бэлгэвч байршуулж хэвшихийг уриалсан. Хүмүүсийн сэтгэлгээнд бэлгэвч үнэгүй өгдөг байсан биз дээ, яагаад тараахаа больчихов гэсэн бодол байсаар. Залуус эмийн сангаас бэлгэвч авахаас ичдэг, ичих хэрэггүй, бэлгийн замаар дамжих өвчнөөс сэргийлэх хамгийн шилдэг арга бол Бэлгэвч шүү гэж Б.Хулан эмчийг ярихад, хүүхдүүд нэр хийтэл инээж байна.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 40 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч буй, үүний 1,5 сая нь 15-аас доош насныхан аж. Монгол Улсын хувьд ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог. Мянган хүнд ногдох өвчлөлийн түвшин 0,01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0,16, бүсийн орнуудын дунджаас 0,06-гаар бага байгаа ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт өндөр, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй. ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархдаг хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгаанаар эрсдэл өндөр хэвээр байгаа юм. Иймд “Бэлгэвч бэлгэвч бас дахин бэлгэвч” гэсэн уриалга үргэлжилсээр байх нь.

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Амурлин Тэнгис” ТББ-ын ажилтан Б.Марина “Манайх НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй төсөл хэрэгжүүлж, бэлгэвч үнэгүй тараадаг” гэсэн мэдээллийг өглөө.

Ямартай ч залуус эмийн сангаас ичихгүйгээр бэлгэвч авч хэрэглэдэг болоход, ХДХВ-ийн халдвартай хүмүүсээ орон нутагт эмчилж эхлэхэд багагүй хугацаа орно. Эрсдэлт бүлгийнхэн болон хүүхэд залуусын дунд хандлага, хариуцлагаа өөрчлөхөд эрүүл мэндийн үндэслэлтэй сурталчилгаа хэрэгтэй хэвээр байх нь.

Сэтгүүлч М.МӨНХЦЭЦЭГ

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ