ЛХАГВА
2026.02.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Монголын улс төр ганхаж, улстөрчид нь увайгүй, түмэн олны мөнгийг өөрийн мэт дураар тонгочуулж, хуулийг гажуудуулж эхэлсэн тогтолцоонд хамгийн ихээр нэрвэгддэг салбар бол хэвлэл мэдээллийнхэн гэдгийг бид харж байна. Олон нийтэд эрх баригчдын үйлдлийг шууд, ил тод харуулах, мэдээлэхэд хүчин мөхөсдөж, төр хэмээх асар их мөнгөтэй баян мангаст залгиулах гэж амь наана, там цаана яваа өчүүхэн жижигхэн амьтан болон хувираад буй. Гэхдээ бид агуу том зааныг дотроос нь сэмлэж, бага багаар мэрж унагаах аргаа олсон байдаг, өнөө “жижигхэн амьтад”. Тэр хүчийг бид эвлэн, нэгдэж байж хүчээ хуримтлуулан дайрах арга гэж үзээд, анхны ялалтаа байгуулсан нь Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн гурван редакци өнөөдөр Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн “Оны Онцлох бүтээл”-ийн эзэд болцгоож, “Ган үзэг” шагнал гардан авцгаалаа. Өргөн нэвтрүүлгийн эфирийн Тусгал-1 Телевизийн шууд дамжуулалтын техникийн бааз суурь, 16 жилийн туршлага, цахим мэдээллийн орон зайд өөрийн уншигчид, хандагчдын тоогоор илү

үрхсэн ЭрдэнэтИнфо сайт, сүүлийн жилүүдэд хурдтай, мэдрэмжтэй ажиллаж байгаа Update.mn сайтын хамтарсан хэлэлцүүлгүүд “Ган үзэг” наадмын хамгийн содон шагнал болсон. Учир нь редакциуд нэгдвэл үүнээс илүүг хийж, төрийн данхар хэвлэлийн албатай өрсөлдөж чадна гэдгийг харуулсан. Тэд орон нутагт анх удаа нийгэмд бухимдал үүсгэсэн “Эрсдэлтэй бүс дэх боловсрол”, “50 тэрбумын зам хаана явна” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь том ажлынх нь супер эхлэл гэж үзэж байна. Сэтгүүлч М.Мөнхцэцэг, Э.Одсүрэн, Б.Соёл-Эрдэнэ, Б.Рэнцэнханд, Э.Норсон, шууд дамжуулалтын Найруулагч Ж.Улаанхүү, зураглаач М.Шинэбаяр, Г.Нармандах зэрэг гар сэтгэл нийлсэн багийнханы 2025 оны ажлын үр дүн ийнхүү амжилтад хүрлээ. Монголын Улсын Их хурал нээлттэй сонсгол зохион байгуулж, ЖДҮ, Оюутолгой зэрэг хаалттай сэдвийг олон нийтэд ил болгож байгаа нь Ардчилсан Монгол Улсын амин сүнс үзэл сэргэж буй гэрэлт үеийн эхлэл гэж харахаар. Харин орон нутагт хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус Редакциуд нэгдэж, иргэдэд нээлттэй хэлэлцүүлгүүдийг орон нутгийн халуун сэдвээр явуулж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл харагдахын түүчээ болж байна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН