ЛХАГВА
2026.05.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ

“Эрдэнэт үйлдвэр” дэлхийн хэмжээний зэсийн баяжуулах үйлдвэрлэлийн “сонгодог” жишээ хэвээр байгаа. Энэхүү томоохон байгууламж, үйлдвэрлэлийг удирдаж яваа Ерөнхий захирал Г.Ёндонгийн сэтгүүлчдэд өгсөн ярианаас онцолж байна.

-“Эрдэнэт үйлдвэр” төслийн хүчин чадлаа ид эзэмшиж байгаа шинэ залуу үйлдвэр биш. Анхны ТЭЗҮ-д тусгагдсан 34 жилийг ардаа үлдээгээд 48 дахь жилдээ ажиллаж байна. Харин эрдэнэтийн уурхайчдын хүч хөдөлмөрөөр геологи хайгуулын ажилд тогмол хөрөнгө оруулалт хийсний үр дүнд нөөцөө дахин 55 жил, Оюутын ордын нөөц нэмэгдээд 65 жил ажиллах боломж бүрдсэн гэсэн үг. Ийм нөхцөлд үйлдвэр дан гадны нөөц ашиглахаас гадна Монгол Улсын тодорхой хэмжээний мега төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Зэс хайлуулах үйлдвэр барих  ажил оны эхний хагаст шийдэгдчих болов уу гэж найдаж байна. Сонгон шалгаруулалтад орсон хоёрдугаар шатны дөрвөн компаниас хоёр компанийн санал ирсэн. Бид энэ хоёр компанийг үнэлээд, аль нэгийг нь зарлана гэсэн үг.

Одоо бидний өмнө Монгол Улс “Эрдэнэт үйлдвэр”-ээр дамжуулаад Зэс хайлуулах үйлдвэрийн хэдэн хувийг эзэмших вэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний бодлоор, доод тал нь 51 хувь эзэмших болов уу. Яагаад гэвэл, зэс бол сүүлийн үед дэлхийн улс орнуудын хувьд крипто менераль болоод байгаа. Энэ ашигт малтмалыг ямар улс эзэмшиж байна вэ гэдгээс улс бүр өөрийнхөө карманд өөрийн гэсэн хөзөртэй явж байна гэсэн үг. Ялангуяа төрийн тэргүүнүүд маань.

“Эрдэнэт үйлдвэр” дээр янз бүрийн шийдвэртэй холбоотой гэнэт татвар нэмэгдэнэ гэдэг бол энэ төслийн хэрэгжилт мега төсөлд нөлөөлнө. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” маань 55 жил ашиглах нөөцтэй болчихсон үед бид Фабрикаа дахиад бүрэн шинэчлэх ажил хийж байгаа. Энэ эхлүүлчихсэн ажлуудад маань сөрөг үр дагавар үүсч болзошгүй. Хэдийгээр тухайн үедээ хамгийн зөв, оновчтой шийдвэр байсан боловч бид Ковидын үед цахилгаан дулаан, уур ус, хогны мөнгө төлөхөд “Эрдэнэт үйлдвэр” 1,1 их наяд төгрөг зарцуулсан байдаг. Энэ бол өнөөгийн ханшаар ярихад, Зэс хайлуулах үйлдвэрийн тал хувь нь гэсэн үг.

Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн болон ерөнхий захирлын хувьд, уурхайчдын маань хүсэл мөрөөдөл юу вэ гэхээр, Зэс хайлуулах үйлдвэрээ барьчих юмсан, энэ үед нь тодорхой хэмжээгээр бидэнд татварын урамшуулал үзүүлээсэй, бууруулаасай гэсэн байр суурьтай байгаа.

Ер нь дэлхийн улс орнууд ийм алхамууд хийдэг. Жишээ нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр лити болон никелийн үйлдвэрүүд уналтанд орж, Хятад улс интервенц хийсэн, дэлхийн олон орны энэ чиглэлийн үйлдвэрүүд ашиггүй ажиллаж эхэлсэн. Энэ үед Австрали улс АМНАТ-ээ шууд тэглэчихсэн, никелийн чиглэлийн үйлдвэрүүд дээрээ. Тэгэхээр бид Зэс хайлуулах үйлдвэрээ барихад манайх АМНАТ-д зэсийн 21,6 хувийн татвар төлж байна. Энэ тоог бууруулж, шинэ Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж ирж байгаа. Бууруулахдаа, гурван жилийн хугацаанд тогтворжуулья гэсэн байр суурийг Аж үйлдвэр Эрдэс баялгийн яамнаас өргөн барьсан. Миний хувьд үүнтэй зарчмын хувьд санал нийлж байна. Гурван жилийн дараа буурна гэдэг бидэнд маш том тус болно. Зэс хайлуулах үйлдвэр барьж эхлэх үеэс бид гадны санхүүжилт, зээл тусламжийн асуудлыг төлж эхэлнэ. Хэрвээ АМНАТ-ыг энэ чигээр нь үлдээх юм бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг сөхрүүлэх бодлого гэсэн үг. Цаашлаад Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс, цаашлаад улсын эдийн засагт нөлөөлнө.

Өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 2,3 их наядын татвар төлөөд, “Шилдэг татвар төлөгчид”-ийг тэргүүллээ. Анх удаа “Эрдэнэс таван толгой”-н нүүрсний өмнө зэсийн салбар орж ирлээ. Энэ үед улс авахаасаа илүү бэхжүүлэх ёстой. Фабрикийн шинэчлэл, Хаягдлын аж ахуй, цагаан тоосыг бууруулах Шинэ хаягдлын сангаа байгуулах, Хүдэр бэлтгэлийн 1-р шугам гээд том ажлууд шинэ үйлдвэр, шинэ фабрик, шинэ 50 жил, шинэ жаран, шинэ зууныг бий болгох ёстой.  Тэгж байж “Эрдэнэт үйлдвэр” маань олон жил тогтвортой, хойч ирээдүйд үр ашгаа үргэлжлүүлээд өгөхөд тустай бүтээн байгуулалтуудыг бид хийж байгаа юм.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ