Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО

Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймаг дахь Эрдэнэт цогцолбор дээд сургууль буюу Технологийн их сургуулийн 50 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Химийн тэнхимтэй хамтран Нано технологийн химийн лаборатори байгуулж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүүгээс сэтгэгдлийг нь сонслоо.

-“1975 оны аравдугаар сарын 1-нд манай Технологийн их сургууль нээгдэж байсан түүхтэй. Энэ өдөр МУИС-ийн химийн инженерчлэлийн нэрэмжит Нано технологийн химийн лабораторийг байгуулж байгаа нь манай Орхончуудад сайхан үйл явдал болж байна. Ирээдүйн эмч нар, химийн инженерүүдийг бэлтгэхэд энэ лаборатори үр дүнгээ өгөх болно. Оюутнууд болон дунд сургуулийн багш сурагчдыг энэ лаборатори дээр туршилтуудаа хийгээд, хүүхдүүд химийн хичээлд дурлах байх гэж бодож байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах технологийн парк, Зэсийн үйлдэврлэлийн судалгаануудыг явуулах олон давуу талтай. Миний бие Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүний хувьд цаашид энэ лабораторийн хамт олонтой хамтарч ажиллана. “Эрдэнэт үйлдвэр”, Технологийн сургууль, МУИС-ийн химийн инженерийн сургуультай хамтраад улам өргөжүүлж, Орхон аймагт бүх төрлийн судалгаа буюу хүнс, био материалын судалгааг нано технологиор хийх зэрэг орчин үеийн шинжлэх ухааныг ашиглах боломж энэ лабортаорид бүрдэж байна.

Химигүй юм байхгүй болсон. Монгол улсад химийн шинжлэх ухаан сүүлд хөгжсөн. Байгалийн шинжлэх ухаан математик, физик гэж ярьцгаадаг байсан бол өнөөдөр химийн шинжлэх ухааны хөгжлийн үе ирж байна. Монгол улсад аж үйлдвэрийн хөгжил эхэлж байна. Томоохон үйлдвэрлэл бүгд химийн технологиор явж байна. Бидний идэж ууж байгаа хоол хүнс, өмсөж зүүж байгаа хувцас эдлэл, машин унаа агаар гээд химигүй юм байхгүй. Хими бол 21-р зууны хамгийн чухал шинжлэх ухаан гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс ч Орхон аймаг Технологийн сургуулийнхаа дэргэд химийн нано лабораторитой болсон нь хүүхэд, залуусын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болж байна”.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card