ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийлээ
Цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийлээ
Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас ажлын хэсэг гарч, цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийлээ. Савласан усны үйлдвэрүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан, ундны усны чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэй. Иймд Сэлэнгэ голын сав газрын мэргэжилтнүүд цэвэр усны үйлдвэрт хяналт шинжилгээ, зөвлөгөө өглөө. Говил багт байрлах “Ранчо” компанийн “Эрдэнэс”, “Их Билэгдэй” компанийн “Билэгдэй” цэвэр усны үйлдвэрт Сэлэнгэ голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд шалгалт хийлээ. Энэ үеэр ажлын хэсэг “Эрдэнэс” цэвэр усны үйлдвэрээр орж үйлдвэрлэлийн шат дамжлага, цэвэр усны хаяг шошго, сав баглааг үзлээ. “Эрдэнэс” цэвэр усны үйлдвэрт зөрчил дутагдал илрээгүй юм. Стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байв. Тус үйлдвэр нь хаягдал усаараа хавтан үйлдвэрлэдэг байна. Ингэж хаягдал усаа ашигласан үйлдвэрт ус ашигласны төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг талаар Сэлэнгэ голын сав газрын захиргааны мэргэжилтэн “Ранчо” компанид зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.             Савласан усыг цэвэр ус, эрдэст ус, нэмэлттэй ус гэж ялгадаг. Тавигдах стандарт нормын дагуу ялгаатай байдаг. “Эрдэнэс” цэвэр усны үйлдвэрийн дараа “Билэгдэй” усны үйлдвэрт очсон юм. Билэгдэй цэвэр усны үйлдвэрийн ажил зогссон, усны эх үүсвэр болох худаг стандартын шаардлага хангахгүй байлаа. Ундны усны стандартын шаардлага хангахгүй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байна.            Цэвэр усны үйлдвэрүүд технологийн дагуу усаа цэвэршүүлж гаргахаас гадна усны найрлага, эрдэс бодисын хэмжээг хаяг шошгонд тавьдаг. “Их эхлэл трейд” компанийн “Шүүдэр” цэвэр ус нь эрдэст усанд агуулагдах 200 мл-ийн эрдэсжилттэй гэж найрлагандаа оруулжээ. “Энэ нь эрдэст ус, цэвэр ус гэдгийг ялгаж өгөөгүй, усны найрлага хаяг шошгоос харахад алдаатай байна” гэж Сэлэнгэ голын сав газрын захиргааны мэргэжилтэн Б. Сэрчмаа тайлбарлав. Ажлын хэсэг энэ удаа зөвлөгөө тусламж үзүүлэх үүрэгтэйгээр ажилласан юм. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ