БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Яг түүн шиг” Монгол ногоочдыг бойжуулцгаая
“Яг түүн шиг” Монгол ногоочдыг бойжуулцгаая
Өдрийн сурвалжлага Монголд анх удаа өвлийн хүлэмжинд гүзээлзгэнэ тариалсан Х.Алтанцацралт ахтай твиттерийн найзын хувиар хоёр жилийн өмнө танилцсан юм. Өвлийн тэсгим хүйтэнд ногоохон иштэй улаахан гүзээлзгэнэ жимс барьсан ахын зураг хэний ч харааг булаана. Амралтын өдрөөр Х.Алтанцацралтын Шувуун фабрик дахь өвлийн хүлэмжийг зорьлоо. Биологич мэргэжилтэй тэрээр 2005 оноос эхлэн мод, бут сөөг, хүнсний ногооны тариалалтыг сонирхож, завгүй их ажлынхаа эхлэлийг тавьжээ. Хоёр охин нь Америкт, Канадад амьдардаг болохоор “аав минь шороо ухаж өдөр шөнөгүй бөгтөлзөж байхын оронд энд ирж ясаа амраа” гэж дууддаг. Эх нялхасын эмнэлгийн ар талд байгуулсан “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын Эко биржийн ажлын өрөөнийхөө ханан дээр “Монголдоо сайхан амьдарцгаая” гэсэн уриаг өөртөө болон бусдад зориулан наажээ. Охидынхоо хүссэнээр харийн нутагт очиж, гар газар, хөл хөсөр хэвтмээр байвч, түүний сэтгэл Зөвхөн Монголдоо уяатай гэнэ. Хаа байсан Эрдэнэтээс зориод ирсэн биднийг угтахдаа, савыг нь хоосон буцаахгүй юмсан гэж хандах болов уу. Хаврын ид ажлынх нь үеэр ирсэн болохоор завгүй хүнээс олигтой юм сонсох болов уу гэж эмээж байсан. Харин Х.Алтанцацралт ах уриалгахан хандаж, эрдэнэтчүүдэд хэрэгтэй мэдээллийг харамгүй өгсөн юм. Бид энэ удаа “Тусгал-1” ТВ-тэй хамтран өвлийн “Нарлаг” хүлэмжийг хэрхэн байгуулах, хүлэмжинд жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо, гүзээлзгэнэ тариалах, эмийн ургамлын мод, бут сөөг ургуулж арчлах зэрэг өрхийн тариалан эрхлэгчдэд зориулж хэрэгтэй мэдээллээр цуврал нэвтрүүлгүүд бэлтгэсэн. Уг нэвтрүүлгийг “Тусгал-1” ТВ-ээр хүлээн авч үзэхээс гадна Erdenetnews пейж хуудсаар орж үзэх боломжтой. Х.Алтанцацралтын Шувуун фабрик дахь 15 га талбайд 10х20 хэмжээтэй өвлийн хүлэмж, гурван зуны хүлэмж, талбайдаа модны суулгац, зуны цагт задгай талбайдаа хүнсний ногоо тариалдаг аж ахуйтай эхлээд танилцлаа. Цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан Д.Чинбат эхнэрийн хамт энд ажилладаг. Хүлэмж рүү дөнгөж ороход урдаас шинэхэн ногооны анхилуун үнэр ханхийж, цэвэр агаарыг эндээс ханатлаа амьсгалах төгс орчин бүрджээ. Хүмүүс хүлэмж рүүгээ гадны хүн оруулдаггүй, хөлсчихнө гээд байдаг. Бид орж болох уу гэхэд, хамаагүй ээ, манай сургалтын төвийнхөн энд дадлагаа хийдэг гэсээр Д.Чинбат ах биднийг өвлийн хүлэмжиндээ оруулсан юм. Энд одоогоор өргөст хэмх, улаан лоолийн 20 мянган ширхэг үрсэлгээ ургуулж байна. Ширхэгийг нь 1000 төгрөгөөр борлуулдаг, шууд тарихад хоёр сарын дараа ургацаа өгнө гэж ярьлаа. Багаар бодоход энд 20 сая төгрөг ургаж байна гэсэн үг. Өвлийн хүлэмж нь 10х20 метрийн хэмжээтэй. Дотроо халаалтын турба, халаагуур байхгүй, нарны гэрлээр дулаанаа барьдаг. Өвөлжөө барихдаа энгэр, нөмөр дулаан газрыг сонгодогтой адил “Нарлаг” хүлэмжийг нарны тусгал өдрийн турш бүрэн тусах газар барих нь чухал. Өвлийн ид хүйтэн таван есөөс зургаан есийн хооронд хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилдэг. Ийм хүйтэнд ч хүлэмжний халуун 25-30 хэмээр дулаанаа барих чадвартай. Огцом хүйтэрсэн үед малын аргал бууцаар галлаж, 180-200 хэмийн халуун уурыг шөнөдөө өгдөг гэх мэтээр “Нарлаг” хүлэмжнийхээ тухай ярьсан Х.Алтанцацралтыг нийгмийн зүтгэлтэн гэж цахим ертөнцийнхөн үнэлдэг. Энэ хүн анх удаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжид уриалга гарган нэг тэрбум гаруй төгрөг босгож, Баянчандманьд өвлийн хүлэмжийн парк байгуулж, гүзээлзгэнэ тариалсан. Хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгждээ өвлийн хүлэмжийг газартай нь хамт Үл хөдлөх хөрөнгө болгон өгч, борлуултаасаа ашгийг нь хүртээж яваа Х.Алтанцацралт хүн амын хүнсний аюулгүй байдлын төлөө анхны, жишиг болохоор томоохон ажлыг эхлүүлсэн юм. Монгол орон жилийн 360 хоногийн 300 өдөр нартай байдаг гайхамшигтай нарны орон шүү дээ гэж тэрээр ярьлаа. “Мөнх ногоон амьдрал” ТББ-ынхаа хүрээнд ногоочин, тариаланч, хүлэмжийн ажилтан зэрэг мэргэшлээр богино хэмжээний сургалтууд хийж, үндэсний боловсон хүчин бэлтгэж, сертификат олгодог болсон нь энэ хүний эхлүүлсэн зөв санаачлага юм. Манайхан өвлийн зориулалтаар хүлэмж барихдаа судалгаагүй эхэлдэг. Ойролцоогоор 40 см-ийн гүнд газраа ухаад хана өрчихдөг. Газрын хөрс нэг метрийн гүнээс эхэлж хөлддөг учраас бид гурван метр орчим гүн газраа ухдаг. Ингэж гүнзгий ухсан хүлэмж хөлддөггүй. Судалгаа, туршлагагүйгээс олон хүн цаг хугацаа, эдийн засгаараа хохирдог. Манай ТББ-ын зорилго бол өвлийн хүлэмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд яаж зөв хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэгт олон жилийн судалгаагаа зориулсан. Бид 2013 онд Хөх хот руу туршлага судлах бизнес аялал зохион байгуулж, олон хүнийг авч явсан. Хөх хотын захиргаа нь хөрөнгөө гаргаад, өвлийн хүлэмж барьж өгсөн байсан. Хүмүүст зээлээр өгөөд, гурван жилийн дараа хүлэмж байгуулсан зээлийг хотын захиргаандаа төлж дууссан. Тэтгэврийн хоёр хөгшин гурван жил зүтгэхдээ ногоогоо хуурч идээд, хүлэмжнийхээ хажууд амрах өрөөндөө байрлаад, дөрвөн улирлын турш ногоогоо зараад том аж ахуйтай болчихож байгаа юм. “Нарлаг” хүлэмж бол Хятадаас оруулж ирсэн байгууламж. Голланд шилэн хүлэмж нэг га талбай нь гурван сая еврогийн ханштай байдаг. Харин манай хүлэмж 80 сая орчим төгрөгөөр босно. Боолт нь зэврэхгүй, гагнуур хэрэглээгүй угсарсан. Хөрсөө гурван метр орчим ухаад, хайрга хийж өгнө. Хөрс хөлдөхөөрөө дээшээ овойж хөлддөг болохоор хайрга энэ эрсдэлээс хамгаална. Дээрээс нь 10 см зузаан суурь бетон цутгаж, хана босгоно. Усалгааны дуслын систем нь хөрсөн доор нь байдаг төдийгүй газрын гүнээс татсан усыг дээр байрлуулсан контейнерт хийж, хонуулаад ногоогоо усалдаг. “Нарлаг” хүлэмжний хажууд залгаа ногоочны амрах өрөө, ариун цэврийн өрөөтэй. Энэ байрыг айлын зориулалтаар давхарлаж мансард хийж болно. Өвлийн хүлэмжийг Монголд нутагшуулах, ногоочдын амьдралын эх үүсвэр болоход амаа цангатал ярьж явна. Монгол хүн хятад хүний ялгадасаар бордсон ногоо идээд, үр хүүхдээ хордуулаад байна шүү дээ гэж байнга ярьдаг гэсэн Х.Алтанцацралт Монголын хүлэмжийн фермер эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна. Манай Эрдэнэтэд Монгол шороонд ургуулсан Монгол ногоочны ганц ширхэг лангуу ч байхгүй. Эрдэнэтээр Хятадын ногоо, жимсний худалдаа пиг дүүрсэн. Бид ярихаас илүүтэй өвлийн жишиг хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжихийг төрөөс шаардаж, хамтран ажиллах цаг хугацаа хожимдож байна. Х.Алтанцацралт, гэрэл цацарсан “Яг түүн шиг” зөв бодолтой олон Монгол ногоочин, тариаланчдыг дэмжиж, зах зээлд бойжуулцгаая. М.Мөнхцэцэг [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА