НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
744 тэрбум төгрөгийн ДОЛООН КОНЦЕСС-т сайд нар эрх ашгийн зөрчил үүсгэжээ
744 тэрбум төгрөгийн ДОЛООН КОНЦЕСС-т сайд нар эрх ашгийн зөрчил үүсгэжээ
Концессын гэрээ гэдэг нь: Дараа төлөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт. Өөрөөр хэлбэл “Өөрийн хөрөнгөөрөө хийчих, дараа нь төсвөөс мөнгийг нь өгнө гэсэн нөхцөлтэй гэрээ” Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан билээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудал хурцаар хөндөгдөж, Х.Болорчулуун, Ц.Нямдорж нарын гишүүд Ерөнхий сайд руу баахан дайрсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Эрх баригч намын бүлгийн хуралдаанаар асуудал хэдий хурцаар яригдан, долоон концессыг шалгах ажлын хэсэг байгуулах болоход өнөөх “попроод” байсан гишүүдээс хэн нь ч би гэж гар өргөөгүй аж. Тиймээс Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахлах санаачлага гаргаж, “Х.Болорчулуун аа, чи шүүмжлээд байсан. Одоо ажлын хэсэгт нь багтаач” хэмээсэнд өнөөх нь дуртай дургүйн хооронд зөвшөөрчээ. Ингэснээр УИХ-ын 65-ын бүлэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүддээ найр тавин өгсөн гэгдээд байгаа алдарт долоон концессын асуудлыг дахин нягтлахаар болсон байна. Эдгээр долоон концессын нийт төсөвт өртөг 744 тэрбум 90 сая төгрөг. Гол нь дээрх концессууд барих шилжүүлэх хэлбэрийн гэрээтэй байгаад бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Уг нь ерөнхий зарчмаараа бариад мөнгөө авах биш барьсны дараа тодорхой хугацаанд ашигласнаар төлбөрийн шилжүүлэлт хийвэл Засгийн газарт ашигтай билээ. Бид долоо хоногийн тоймоороо уг долоон концессын талаархи нэгдсэн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. НЭГ: МАК 78 ТЭРБУМЫН КОНЦЕСС ХЭРЭГЖҮҮЛНЭ Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ юм. Төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байж. Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10  элчин сайдын нэр тодорч, албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх шийдвэр мөн гаргаж байв. Энэ утгаараа МАК-тай байгууллах концессын гэрээний асуудал олны анхааралд өртөөгүй бололтой. Концессын гэрээний асуудлаар МАК-ийн эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  “1999 онд УИХ-аас тогтоол гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 110 квт-аас дээш шугамыг төрийн өмч байлгах шийдвэр гаргачихсан. Цагаан суварга, Оюутолгойн 220 квт-ын хоёр хэлхээт шугам Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчтэй болгоно. Мөн “Цагаан суварга” төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой. Эрчим хүчгүй бол төсөл хөтөлбөр өөрөө хэрэгжихэд хүндрэл үүсээд байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед буюу 2013 онд энэ асуудлыг шийдсэн” хэмээсэн юм. Н.Номтойбаяр сайдын өгч буй мэдээллээр, уг төсөлд МАК-аас гадна дөрвөн үндэсний гүйцэтгэгч компани оролцож байгаа аж. Цагаан суваргын ордыг өнгөрсөн парламентын үед Стратегийн ордоос гаргачихсан учраас үндсэндээ төр хувийн хэвшилдээ үнэгүй шугам татаж өгч байгаа хэлбэр юм. ХОЁР: С.БЯМБАЦОГТ САЙДЫН “АЛТАЙ ТРЕСТ” 77 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ Жагсаалтын хоёрдугаарт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс  нэрлэгджээ. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажсан ч албан ёсны мэдээлэл тусгагдаагүй юм байна. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр төсөлд тусгагдсан нь анхаарал татаж буй юм. ГУРАВ: Ж.МӨНХБАТ 87 ТЭРБУМЫН КОНЦЕСС ОРУУЛСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ Гурав дахь концесс нь Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” аж. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын онцолсноор өмнөх Засгийн газрын үед эхэлжээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлаар тодруулга хийхдээ “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм байна. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” хэмээсэн байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын энэ үйлдэл намынхандаа ил тод байх үлгэр жишээ болсон гэх явсан шог гарчээ. ДӨРӨВ: 211 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ Долоон концессын дөрөв нь өмнөх Засгийн газрын үед эхэлсэн тул үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбарыг холбогдох албаныхан өгч буй. Эдгээрийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор батлагдсан ажил юм. Тодруулбал, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллах бөгөөд өмнө нь Завхан аймгийн Сонгино сумаас “Үзүүрийн булаг” гэх газар хүртэл автозам нь тавигджээ. Өндөр өртөг бүхий уг концессыг гүйцэтгэгч байгууллагын талаархи мэдээлэл олдсонгүй. Гэвч хоёр том намын нөлөө бүхий хүмүүс ард нь байгаа гэх мэдээлэл байна. ТАВ: ЗАВХАН АЙМАГТ 234 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС ЗООЖЭЭ Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм байна. Уг замын ажлын явц ямар байгаа талаархи мэдээлэл одоогоор алга. Гэрээнд өөрчлөлт орсноор уг замыг барих компани өөрчлөгдөж буй мэдээлэл байна. ЗУРГАА: ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТОЙРОГТОО 26 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ Эдгээр концессудын нэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбогдож байгаа юм. Тэр нь Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг. Бүлгийн хуралдаан дээр гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл сөхөн ярихад Ерөнхий айд Ж.Эрдэнэбат сүрхий хүлээцтэй хандаж, танхимд торойсоор байсныг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ үүнийхээ дараа “Та нар улс төрөө хий, би ажлаа хийнэ” гэсэн пост нүүр хуудастаа байршуулсан нь асуудал нэлээд өндрийг авсныг илтгэнэ. Уг замын ажлыг өнгөрсөн сарын дундуур Засгийн газраас концессоор хийх шийдвэр гарсан ч албан мэдээлэлдээ тусгаагүй аж. ДОЛОО: АНХНЫ ТӨСӨВТ ӨРТГИЙГ 6.7 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Үүн дээр өнөөгийн Засгийн газар ажиллахдаа төсөвт өртөгийг даруй 6 тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгож оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээллэв. Эцэст нь тэмдэглэхэд, эрх баригч намын бүлэг, Засгийн газрыг талцуулсан уг долоон концесст эрх ашгийн зөрчил ороогүй гэж дүгнэх үндэслэл огт байхгүй. Ерөнхий сайд нь өөрийнхөө тойрогт концесс захиалж, танхимынхаа хэд хэдэн гишүүдэд боломж олгосон нь анхаарал татах асуудал юм. Нөгөө талаас эрх баригч намын бүлгээс зориг, зүрх муутайхан байгуулагдсан ажлын хэсэг хэр үр дүнтэй ажиллах нь бас л эргэлзээтэй асуудал билээ. УИХ-ын хувьд Засгийн газартаа шаралхсан гол асуудал нь өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр концессоо хувааж найрласан явдал. Гишүүд тойрогтоо арайхийж батлуулсан хөрөнгө оруулалтын зардлаа тодотголоор хасуулчихаад, хор шар нь буцалж яваа эмзэг үед асуудал сөхөгдсөн нь өндрийг авахад хүргэсэн ч гэж болно. Түүнээс биш ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн эмзэг үед МАН дотооддоо талцах нь сөрөг үр дагавар авчирна гэдгийг тэд мэдэж байгаа. Ж.МЯДАГБАДАМ Эх сурвалж: Medee.mn [sgmb id="1"]
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил