БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” 149 хувь дээрээ ирээд гацчихлаа
“Эрдэнэт үйлдвэр” 149 хувь дээрээ ирээд гацчихлаа
               Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж болгосон. Үйлдвэрийн ТУЗ-ийг шинэчлэн байгууллаа. Одоо бүх юм ОК болсон” гэдэг мэдээллийг нийгэмд өгч байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн эхээр “ Эрдэнэтийн 49 хувийнхан анхан шатны шүүх дээр ялалт байгуулжээ. 49 хувийнхан эргээд ирлээ. “Монголын зэс” корпорацийнхан шүүх дээр заргаа авч чадлаа” гэсэн мэдээлэл нийгэмд маш хурдан тарсан. “Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн үйлдвэрийн шуурхай дээр 49 хувийнхан ороод ирсэн гэнэ. 49 хувийнхан хаалгаа үүдээ түгжээд явсан ч шүүхийн шийдвэрээр эргэж ирээд өрөөндөө орлоо” гэсэн яриа хаврын өвсөнд ассан түймэр шиг тархсан даа, Эрдэнэтэд. Өнөөдөр ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” хүний өөрийн дээр нь нэмээд оросуудынхыг тооцвол бараг 149 хувьтай болоод яахаа мэдэхээ байдалд орчихсон байна. Ямар сайндаа л үйлдвэрийн ажилчид манай үйлдвэр “төрийн, хувийн түм буман даргатай болжээ” хэмээн толгой сэгсэрч байхав. УИХ, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн 100 хувийн өмчит Х.Бадамсүрэн захиралтай “Эх орончид” зүүн талаас босч байгаа бол “Монголын зэс”-ийн 49 хувийнхан гартаа анхан шатны шүүхийн шийдвэр барчихаад “Бид шүүх дээр ялчихлаа. Ажлаа хийнэ” гэж ирээд барууны магнайд гараад зогсчихсон. Үүний үр дүнд удирдлагын багийн ажил нэг их гавихгүй, дээрээс шийдвэр харсан хүлээлтийн байдалд орсон байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн “Бооцоо” нь “Эрдэнэт үйлдвэр” хэмээн манай сайт өмнө нь бичиж байсан. Парламентад суудалтай улс төрийн гурван нам Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсаны дараа сонгогчдын өмнө намуудын дэлгэх хөзөр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчтэй холбоотой асуудал байх болохоос нийгмийг хамарсан, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаарх ард түмний санал, “Ардын үг” хэлэлцүүлэг энэ тэр бол жирийн нэгэн өнгөлөн далдлалт. Улс төрийн хүрээнд ч одоогийн мөрдөгдөж буй “тоглоомын дүрэм”-ээр “Эрдэнэт үйлдвэр” бол Ерөнхийлөгчийн мэдлийн газар. Тиймээс дараагийн Ерөнхийлөгч хэн байхаас Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийнх байх уу, эсвэл 49 хувийнхан оросуудаас олж ирсэн хөрөнгөндөө эзэн сууж чадах уу гэдэг шалтгаална. Түүнээс биш УИХ, Засгийн газраас 100 хувь төрийн болгоод, нөгөө талд нь “шүүх хувийн хэвшлийн хүсэлтийг хангалаа” гээд асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулийн улс төрийн бооцоо нь яах аргагүй “Эрдэнэт үйлдвэр” юм. 2013-2016 онд тус үйлдвэрийг удирдсан Ц.Даваацэрэн тэргүүтэй багийг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төлөөний хүмүүс” гэдгийг Эрдэнэтийн захын хүн андахаа больсон. Харин энэ удаагийн удирдлага болох Х.Бадамсүрэнг бол УИХ-ын дарга М.Энхболдын халаасны хүн гэдэг. МАН-аас энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн их боломжтой хүн нь мэдээж намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд. Гэхдээ түүний нэр хүнд Улаанбаатарт гэлтгүй хөдөө орон нутагт тийм ч сайнгүй. УИХ-аас сүүлийн үед гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүд нь ард түмний дунд тодорхой хэмжээнд эсэргүүцэлтэй тулгараад байгаа ийм цагт М.Энхболд дарга МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нэг их хол явахгүй гэдгийг эрх баригчид ч өөрсдөө мэдэхийн сайнаар мэдэж, мэдэрч байгаа. Тийм болоод ч тэр үү сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэсэн “мессеж” нисч байна. Ийм тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага гэхээсээ өмчийн асуудал Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гартаа барих хөзөр нь байх болов уу. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболд нарын багийн тоглолт, Ц.Нямдоржийн улс төрд гаргаж байгаа “акци”, Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших боломж зэрэг нь “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийнх байх уу, төр хувийн хэвшлийн нэгдэл байх уу гэдгийг шийдэх эцсийн хариулт болно. Гэхдээ энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олонд дэлгэгдэх болов уу. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА