БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
М.Батцоож: Захиралтай уулзахын тулд аймгийн ИТХ, Засаг дарга нар цаг авдаг болжээ
М.Батцоож: Захиралтай уулзахын тулд аймгийн ИТХ, Засаг дарга нар цаг авдаг болжээ
          Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит V хуралдаанаар “Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөний төслийн талаарх асуудал”-ыг авч хэлэлцсэн юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал энэ асуудлыг хуралдаанд оруулсан. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллах тухайд өмнө нь Хэлцэл гэж байсныг одоо Хамтын ажиллагааны гэрээ гэж ярьж, хэлдэг болохоор тусгажээ. Мөн Гэрээг 4 жилээр 2017-2020 он хүртэл хийх гэнэ. Жил бүр хийх ажлын төлөвлгөөг нарийвчлан гаргаж түүнийгээ ч тухайн онынхоо төгсгөлд батлах аж. Тухайлбал, 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө нь Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, дэд бүтэц, нийгмийн асуудлын чиглэлээр, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой угтсан ажлууд, Бусад гэсэн зорилтуудын хүрээнд 2017 онд 31 ажил хийхээр тусгасан байна. Зөвлөлийн гишүүд илтгэгчийн танилцуулгыг сонссоны дараа асуулт асууж өөрийн саналыг илэрхийлсэн юм. -М.Батцоож: Дулааны цахилгаан станц, Эрдэнэт үйлдвэр хоёр юугаараа ялгаатай юм бэ. Хоюулаа л төрийн өмчит үйлдвэрийн газрууд. Ажилчдын тогоороо л ялгаатай байх. Гэтэл аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Эрдэнэт үйлдвэрийн захиралтай уулзахаар нарийн бичиг дээр нь цаг аваад зогсож байх юм. Аймгийн Засаг дарга, ИТХ-ны дарга бол орон нутаг дахь төрийн төлөөлөл. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг өрөөндөө дуудах эрхтэй гэж би бодож байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал болохоор аймгийн удирдлагуудыг шууд хүлээж авдаггүй, цаг авч байж уулздаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн дарга нарыг гуйсан, хошуу цорвойсон байдлаар асуудалд хандаж түүнийхээ дагуу ч энэ гэрээнд хандсан байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дээр нь баахан гоё нэртэй хороолол барих ажил тусгасан байна. Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрийн удирдлагууд гоё гоё нэртэй хороолол барина гээд тууз хайчлаад байсан. Нэгийг нь ч бариагүй байж дахиад л гэрээн дээр 300 айлын орон сууцны хороолол барина гэх юм. Өмнөхөө хийгээгүй байж дахин хийх үү. -М.Түмэнжаргал: Төлөвлөгөөн дээр хийх ажлыг нь тодорхой тусгах саналтай байна. Мөн зарим тохиолдолд үүрэг хэлбэрээр оруулж болох уу. Сая гэр хороололд шар усны үер болж хүндэрсэн. Гэр хорооллын гудамжны замыг хайрга, дайргаар засч, тогтсон усыг нь дарах гэж бөөн ажил болсон. 74 гудамжинд ийм ажил хийлээ. Одоо нэмж хийх шаардлагатай олон газар байна. Тооцоо хийж үзэхэд нийтдээ 55 км урттай гудамжны шороон замыг засах шаардлага байна. Нэг км замыг 16.5 сая төгрөгөөр засч байна. Энэ бүхнийг аваарын зардлаас гаргасан. 30 см-ийн зузаантай хайрга, дайрга дэвсэхэд ийм үнэ гарч байна. Одоо 55 км газарт хайрга, дайрга дэвсэхэд 900 гаруй сая төгрөг хэрэгтэй. Эрдэнэтээс сая хайрга, дайрга гуйхад өгөөгүй. Албан бичиг явуулахад бие биерүүгээ цохсоор дөрөв хоносон. Тэгэхлээр гэрээн дээр тодорхой хэлбэрээр тусгах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ч гэр хороололд амьдардаг шүү дээ. -Ц.Баяржаргал: Бид энэ талаар тусгасан байгаа. Тухайлбал, Онцгой байдал үүсэн үед материаллаг дэмжлэг, техникийн дэмжлэг үзүүлнэ гээд. -Н.Бямбацэцэг: Орон нутгийн хөгжлийг дэмжих “Эрдэнэт” сан байгуулна. Үүнд ГОК ашигт малтмалын орлогоос татвар төлөх нь. Алтыг хуулийн дагуу Монголбанкинд тушаана. Олсон орлогоосоо татвараа төлнө. Харин зэсийг гадаадад борлуулдаг. Хольж хутгасан байна. Зааг ялгаатай оруулах хэрэгтэй. -Д.Соёлчхүү: Онцгой нөхцөл тохиолдсон үед Эрдэнэт үйлдвэр ямар үүрэг хүлээх вэ гэдгийг Хамтын ажиллагааны гэрээн дээр тусгамаар байна. Бүр 3.3.4 дээр компанийн хүлээх үүрэг гээд гэрээнд оруулах санал байна. -М.Жанболат: Гэр хороололд амьдарч байгаа Эрдэнт үйлдвэрийн ажилчдын орон сууцыг цэвэр, бохир усны шугамд холбоход дэмжлэг үзүүлнэ гэжээ. Нэг урт гудамж байя. Наад үзүүрт нь нэг, дунд нь хоёр, нөгөө талд нь бас нэг айлын хүн үйлдвэрт ажилладаг гэж бодоход цэвэр, бохир усны хоолойг яаж оруулах юм бэ. Энд тэнд нь байдаг нөхцөлд цэвэр, бохир усанд холбодог технологи байдаг юм уу. Барилгачдын талбайг тохижуулах гэсэн байна. Яаж тохижуулах юм бэ. Автовокзалыг Танил захын зүүн талд нүүлгэнэ. Тэгээд ч 2017-2018 онд Барилгачдын талбайг Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд тохижуулж амжих юм уу. -А.Түвшинжаргал: Гэрээ байгуулах, жилийн ажлын төлөвлөгөө гаргах хүрээндээ төрийн байгууллагуудаас санал авсан юм уу? -Ц.Баяржаргал: Саналыг нь авсан. Маш олон санал ирсэн. Ач холбогдлоор нь эрэмблээд оруулсан. Тухайлбал, БОЭТ-өөс гаргасан хамгийн чухал санал нь барилгынхаа фасадыг будах нь гэсэн байгаа. А.Түвшинжаргал: Юу гэсэн үг вэ. Эмнэлэгт фасадаа будах нь чухал уу. Эрдэнэтэд ганц ч байхгүй имрай аппарат чухал уу гэдгээ наадуул чинь эрэмбэлж чаддаггүй байх гэж үү. -Ц.Баяржаргал: Тийм л санал ирсэн. -М.Түмэнжаргал: Гэр хороололд амьдардаг үйлдвэрийн ажилчдын байшинг цэвэр бохир усанд холбоно. МОН 2301 төслийн шугамаар холбох тухай ойлгоод байх шиг. МОН 2301 гэр хорооллыг цэвэр усаар хангаж чадахгүй. Сая цагаан сарын өмнө нөөцийн гурван худгаа усаар дүүргэж чадахгүй яаж хөгөллөө. Одоо Цагаанчулуут багийн иргэдийг цэвэр усанд холбох гээд 1.6 тэрбум төгрөгөөр цэвэр усны шугам татах гэж байна. МОН 2301-ийн хүчин чадал хаанаа ч хүрэхгүй. Худлаа ажил болно. Тиймээс хийх ажлын төлөвлөгөөн дээр цэвэр усны шугамд холбоно гэж худлаа зүйл оруулах хэрэггүй. Бүтэхгүй ажил. -М.Батцоож: МОН 2301 төсөл цэвэр усаар гэр хорооллын иргэдийг хангаж дийлэхгүй ээ. Энэ чинь иргэдийн тархи угаасан ажил шүү. Би үүнийг өөрийн биеэрээ энэ өвөл мэдэрсэн. Гэртээ цэвэр ус татсан. Шөнийн цагаар цэвэр усны карантаа нээхгүй бол хөлдчихдөг. Тиймээс байнга онгойлгоно. Гэтэл Эрдэнэт усаас цэвэр усны цоргон дээр тоолуур тавина гэж дайрсан. Тоолуур тавьлаа гээд цоргоо хаахад шугам нь хөлдөнө. Хөлдсөн шугамаа бамбардаад л байх уу. Ингэж тархи угааж болохгүй. МОН 2301 төсөл чинь гэр хорооллыг цэвэр усаар хангаж яагаад ч чадахгүй. -А.Түвшинжаргал: БОЭТ-ийн оруулж ирсэн фасад будах гэсэн саналыг нь хас. Имрай аппарат Эрдэнэтийн иргэдэд хамгийн хэрэгтэй. Өөрт шаардлагатай зүйлээ эрэмбэлж чадахгүй нөхдийн байгааг нь. Харин сургууль, цэцэрлэгийн фасадыг будах өөрчлөх тал дээр хийх цаг нь болсон гэж бодож байна. Мөн газар доорх хот буюу Эрдэнэтийн дэд бүтцийг засч янзлах талаар санал оруулах хэрэгтэй болов уу. -С.Ганцогт: Өмнөх туршлагаас харахад үйлдвэрийн үндсэн дөрвөн цех аймаг, орон нутагтай илүү хамтарч ажилладаг. Бусад туслах цех, нэгжүүдийг энэ ажилд оруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн энэ асуудлаас харвал гэрээ байгуулах, ажлын төлөвлөгө гаргах зэрэг нь тийм ч амархан гараас гарчихгүй   бололтой. Өнөөдрийн өнцгөөс харвал 2017 он гараад дөрвөн сар өнгөрч байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн хувьд дөрөвний нэг нь “нутаг буцсан”. Тав, зургаадугаар сарыг бид сонгуульдаж өнгөрөөнө. Араас нь зуны амралт. Зуны сар зургаа биш гэдгийг бид мэддэг хэрнээ зунжин найр, наадамдаад л дуусна. Есөн сарын 1-нд хичээл эхлэнгүүт өвөлжилтийн бэлтгэл гээд явна. Ингээд л энэ жил дуусна. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хоёр анх удаагаа гэрээ хийх гэж байгаа биш. Асуудлыг яаравчлахгүй бол үйлдвэрийн удирдлагуудын дөрөв, таван дамжлагыг хүлээх гэвэл энэ жилдээ хамтын гэрээ байгуулах ажил бүтэхгүй тийшээгээ хандах нь байна. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА