ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Татвар буурахгүй нь тодорхой боллоо
Татвар буурахгүй нь тодорхой боллоо
-Ард түмэн, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалан зүтгэхээс аргагүй боллоо- УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ирэх тавдугаар сарын 1-ээс 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд 15 хувийн, хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулах нь бараг тодорхой боллоо. Суудлын авто машины Онцгой албан татварыг 50 хувиар тогтоосноор автомашины үнэ хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр нэмэгдэх болж байна. Өөрөөр хэлбэл, татварын хатуухан бодлого УИХ-аар зөөлөрч батлагдах болов уу гэсэн хүлээлт, найдлага талаар боллоо гэж хэлж болно. Бодлого боловсруулагчдын зүгээс “Татварын өсөлт нийт массад нөлөөлөхгүй” гэж тайлбарлах ч улсын төсвийн алдагдлын цоорхойг нөхөх эх үүсвэр нь эцсийн эцэст ард түмэн болж буулаа. Ачааны хүндийг төр өөрөө үүрч, ард түмний нурууг тэнийлгэх эрх баригчдын амлалт хоосон лоозон болж хувирсан нь энэ. Уг нь УИХ-аар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Приус” машинд татвар ногдуулахгүй байх санал гаргасан ч дэмжсэнгүй. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахдаа 50 сая төгрөгөөс дээш босго тогтоовол яасан юм бэ гэж ярьцгаасан ч ажил хэрэг болгож, хуульчилж өгсөнгүй. Монголбанк нь ард иргэдээ хуримтлалтай болохыг уриалж байхад УИХ, Засгийн газрын бодлого эсрэгээр сөрж явна. Улс нь орлогоо хуримтлуулж мэддэггүй бол одоо араас нь иргэд алхаж орох боллоо. Энэ бол ухралт. “Татвар нэмэхээс аргагүй байна” гэж тархи угаах атлаа тамхи, архины ОАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулсангүй, ирэх оноор хэвээр нь үлдээв. Төрд ачаа үүрүүлж, алдагдал “үйлдвэрлэж” байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьчлах асуудлыг энэ удаагийн тодотголоор шийдсэнгүй. Төрийн банкнаас эхлээд хувьчлах жагсаалтад багтсан байсан аж ахуйн нэгжүүдийг хувьчлалын жагсаалтаас хасаж, орхих нь тэр. Уг нь ашиг олохгүй, алдагдал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьчилаад, олсон орлогоор нь төсвийн цоорхойг нөхөх бодлого барьсан бол ард түмний үүрэх ачаа хөнгөрөх боломж байсан. Дээр нь төрийн урсгал зардлыг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх боломжийг ч хайсангүй. Зөвхөн татвар төлдөг хэсэг дээрээ дахин ачаа үүрүүлэхээр боллоо. Монгол Улсын мал сүргийн тоо 60 сая хол давсан. Малын тоо толгой бэлчээрээсээ давсан тухай, мөн үр ашгийг нь чухалчлахгүй, тооны хойноос хөөцөлдөж байгаа тухай ярих ч татварын бодлогоор дамжуулаад энэ бүхнээ шийдэх гарцыг эрэлхийлсэнгүй. Эдийн засаг өнөөдрийнхөөс ч хүнд, сөхөрчихсөн үед малчид малын хөлийн татвар төлдөг л байсан. Нэг хонинд 500 төгрөгийн татвар ногдуулахад л 60 сая толгой малаас хамгийн багадаа 10 тэрбумын татвар төвлөрөх боломжтой. Үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулахад мөн л татварын орлогын бааз суурь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, орлого олж байгаа бүхэн татвар төлөх эрх зүйн орчныг хуулиар баталгаажуулаад өгөхөд л татварын ачааллыг бууруулах боломж байлаа. Төсөв батлагдсанаар Засгийн газар Олон улсын валютын сангийн “Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж нээгдэж, 440 сая ам.доллараас гадна 5 тэрбум ам.долларыг жилийн 2 хувиас хэтрэхгүй нөхцөлтэйгээр зээлжих эрх үүсэх ч татварын хатуу бодлогыг зөөллөөд явах менежмент байна уу?. Ихэнх нь төсвийн алдагдлыг бууруулах “нөхөөс” болон зарцуулагдах болж байна. Ачааны хүндийг бас л ард түмэн үүрнэ. УИХ-ААР 2017 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ТАТВАРЫН ХЭРЭГЖИХ ХУГАЦААГ ДАРААХ БАЙДЛААР ӨӨРЧИЛЛӨӨ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Хэрэгжих хугацаа 2018.01.01 2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч  1 нэгж 2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж 2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж Нийт дүнгээрээ 5 нэгж ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР: Хэрэгжих хугацаа 2017.05.01 1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО: Хэрэгжих хугацаа 2017.05.01 Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна АВТО БЕНЗИН, ДТ-НИЙ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01 /2 ҮЕ ШАТТАЙ/ Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ. Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна. Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна. АРХИ, ТАМХИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2018.01.01 2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь 2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь 2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь ИМПОРТЫН ТАМХИ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01 Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ. АВТО МАШИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм. Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж             Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (Төгрөгөөр)   Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр) 0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил 1500 ба түүнээс доош 750.000 1.600.000 3.350.000 10.000.000 1501-2500 2.300.000 3.200.000 5.000.000 11.700.000 2501-3500 3.050.000 4.000.000 6.700.000 13.350.000 3501-4500 6.850.750 8.000.000 10.850.000 17.500.000 4501 ба түүнээс дээш 14.210.000 27.200.000 39.150.000 65.975.000 Г.ХОРОЛ Эх сурвалж: News.mn [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА