ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийн ажилчид Ерөнхий прокурорт ханджээ
Үйлдвэрийн ажилчид Ерөнхий прокурорт ханджээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатартай холбоотой шалгагдаж байсан 2016140002227 тоот дугаартай эрүүгийн хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж байгаад “Эрдэнэт үйлдвэр” хохирсон нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул зарим нэг асуудлыг нэмж шалгуулахаар Монгол улсын Ерөнхий прокурорр М.Энх-Амгаланд хандаад байгаа аж.           Дээрх тоот дугаартай эрүүгийн хэргийг шалгах явцад томилогдсон хоёр шинжээчийн дүгнэлт нь өөр өөр гарсан аж. “Далайван аудит” компанийн дүгнэлтэд “Баримт материалыг нэгбүрчлэн тулган шалгахад нийт 267 сая 924 мянга 860 төгрөгийн гүйлгээ хангалтгүй баримтаар хийгдсэн. Үүний 104 сая 348 мянга 430 төгрөгийн гүйлгээ анхан шатны баримт дутуу. 163 сая 576 мянга 430 төгрөгийн гүйлгээ анхан шатны баримтгүй. ҮЭХ-ны үйл ажиллагааны дотоод журмын 8.4.2 дугаар заалтыг зөрчин харилцах данснаас 2010-2015 онуудад 1 тэрбум 972 сая 226 мянга 120 төгрөгийг бэлнээр гарган зарцуулсан” гэж дүгнэсэн. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “ҮЭ-ийн анхан шатны хороодууд нь тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн тогтоол гаргаж зарцуулсан баримт байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй учраас үйлдвэрийн ҮЭХ-ны жирийн гишүүд нь ийнхүү Төрийн хууль цаазны тэргүүн зөвлөхөд хандахад хүргэжээ. Үүний зэрэгцээ энэ хэрэгт анх шалгуулахаар гомдол гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны хянан шалгах зөвлөлийн гишүүн Б.Алтанхуяг, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хорооны дарга П.Баттөр нарын хэн нэгнийг хохирогчоор тогтоох эсэх асуудлыг нарийвчлан шалгаагүй, өөрөөр хэлбэл татвар төлөгч ҮЭ-ийн гишүүдийн эрх ашиг хөндөгдсөн, үүний улмаас хохирол учирсан эсэхийг шалгаагүй, хохирогчоо зөв тогтоогоогүй тул мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдсан гэж үйлдвэрийн ажилчид үзсэн байна. Тухайн үед хэргийг шалгасан байцаагчид түүнд хяналт тавьж байсан прокурор “мөрдөн байцаах хэрэгт Н.Батбаатар хөрөнгө ашигласан, үрэгдүүлсэн эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаагүй. Н.Батбаатар нь Булган аймгийн Хангал суманд 25 сая төгрөгөөр 100 га газар худалдан авсан, 2012 онд хувь хүнээс амралт сувилалын газар худалдан авсан зэрэг баримт, үйлдлүүдийг нарийвчлан шалгуулах хүсэлт гаргасан ч мөрдөн байцаагч шалгалгүй орхигдуулсан” зэрэг нь бидний эрх ашгийг хөндөж байна. Иймд Хууль хяналтын байгууллагаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/319 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж өнгө үү” хэмээн Ерөнхий прокурорт хандсан өргөдөл, хүсэлтэндээ дурьдсан байна. Мөн өргөдөл гаргачдын зүгээс үйлдвэрийн ҮЭХ-ны санхүүгийн тайланд мэргэшсэн нягтлан бодогчоор дүгнэлт гаргуулсанаа хавсаргажээ. Дүгнэлтэд: “Нэгд, ҮЭХ-ны дүрмийн 3.5, 3.6 дугаар заалтад ҮЭ-ийн гишүүдэд болон Удирдах зөвлөлд зориулан ойлгомжтой байдлаар орлого, зарлагын дэлгэрэнгүй болон хураангуй журналыг хөтөлж, тайлан гаргана гэж заасан байна. Журнал хөтөлж, тайлан гаргахдаа үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх нь чухал бөгөөд үүний тулд нотолгоо болохуйц анхан шатны баримт материалыг бүрдүүлэх ёстой. Хоёрт, Хороодын тэргүүлэгчдийн тогтоол нь зөвхөн хөрөнгө зарцуулах эрх олгосон баримт бичиг бөгөөд ажил, үйлчилгээ, гүйлгээ гарсныг нотлох баримт бичиг болж чадахгүй юм. Иймээс ажил, үйлчилгээ гарсан эсэхийг нотлох анхан шатны баримт гэрээ, нэхэмжлэх, бэлэн мөнгө олгосон баримт, төлбөр төлсөн баримт, бусад нотолгоо зайлшгүй шаардлагатай. Гуравт, ҮЭ нь мөнгөн хөрөнгийн бэлэн мөнгөөр зарцуулах эрхийг үйл ажиллагааны дотоод журмандаа тусган хэрэгжүүлж болно. Ингэхдээ кассын ажиллагааны журам боловсруулж мөрдөх ба ажил гүйлгээ гарах бүрт нотлох баримт болох анхан шатны баримтыг заавал бүрдүүлнэ. Дөрөвт, 2010-2015 онуудад ҮЭХ-ны санхүүгийн орлого, зарлага нь 208 сая 874 мянга 645 төгрөгийн зөрүүтэй тайланд тусгасан, тодруулах шаардлагатай. Эдгээр нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4-7 дахь заалтуудыг зөрчин дүгнэлт гаргасан байна” мэргэшсэн нягтлан бодогчийн дүгнэлтэд дурьджээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ