БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөр хайрхан “уйлж” байна
Баян-Өндөр хайрхан “уйлж” байна
Одоогоос 41 жилийн өмнө манайхыг Эрдэнэтэд шилжиж ирэхэд Баян-Өндөр уул битүү ой шугуй, энгэр бэлээр нь өнгө өнгийн цэцэгс алагласан гайхалтай сайхан хангай байж билээ. Оросууд энэ уул руу их алхана, буцахдаа хүүхдүүд нь төмсний ягаан гэх цэцэг сагсайтал барьчихсан хөөр баяр болж явдагсан. Гэтэл энэ шүтээн уул өвөр хэсэгтээ бараг ширхэг ч модгүй болтлоо нүцгэрээд нэлээн хэдэн жил болж байна. Үүнд хэн буруутай вэ? Өвлийн хүйтэнд гал алдахын эрхээр хөл хүрэх газраасаа мод хийж түлсээр хайрхан уулаа нүцгэлсэн гэр хорооллын иргэд буруутай юу, ард иргэдийнхээ түлээний асуудлыг шийдэж чадалгүй, тэднийг хөрөө сүх барьж хайрхан уул руугаа авирахаас аргагүй байдалд хүргэсэн Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд буруутай юу? Хайрхан уулаа хамгаалж чадаагүй Байгал орчны газрын үе үеийн алба хаагчид буруутай юу? Энэ асуултыг сонсоод тэд бүгд л “Бид буруугүй” гэх биз ээ. Энэ олон талын буруутай үйлдлийн улмаас Баян-Өндөр хайрхан аль эрт нүцгэрдэгээ нүцгэрчихсэн. Тиймээс хэн нэгнээс, хэсэг бүлэг хүмүүсээс ял асуух гээд ямар нэмэр байна. Гагцхүү цаашид энэ байгалийг хэрхэн нөхөн сэргээх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарсан байна. “Ниргэсэн хойно хашгирав” гэгчээр Баян-Өндөр уулыг нүцгэрсэн хойно хайс хамгаалалт хийж, мод, бут тарьж сэргээх гэж янз бүрийн аргаар оролдож л байна. Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн ам өөд өгсөхөд нэлээн урт ногоон төмөр хашаа нүднээ тод тусдаг. Хүрэнбулгийн ам, Цагаачулуутын ам руу машинтай хүмүүсийг оруулахгүй гэж энэхүү хамгаалалтын хашааг 2014 онд барихдаа орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс 70 сая төгрөг зарцуулсан байна. Машинтай хүмүүс уулын ам руу машинтай орж зугаалах үед гал түймэр гарах эрсдэл ихсдэг гэж үзээд тэрхүү аюулаас хамгаалахын тулд энэ хашаажуулалтыг хийжээ. Энэ их хөрөнгөөр барьсан хашааны нэг хэсэг мөн л хулгайд алдагдаж оронд нь мод, төмрөөр нөхөж боосон харагдана. Баян-Өндөр уулын өвөр бэлд олон тооны мод тарьжээ. Тэдгээрийн нэлээд нь хугарсан, зарим нь үндэстэйгээ сугараад нүхнийхээ гадна талд хаягдсан нь бас л хайран санагдав. Учир нь энэ олон мянган мод худалдаж авах, суулгах ажил мөн л орон нутгийн төсөв, бидний татварын мөнгөөр хийгдсэн дээ гэж бодохоор харамсмаар. Тиймээс Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Л.Батсайхантай уулзаж энэ тухай тодруулахад: -2010 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 63-р зарлиг батлагдаж, жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарих уриалга гарсан. Үүний хүрээнд 2011 оноос хойш Баян-Өндөр уулын Хүрэнбулгийн аманд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор мод тарих ажлыг зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 16000 мод тарьсан. Энд шинэс, нарс, хус, улиас, шар хуайс, хайлаас гээд 7 төрлийн мод ургаж байна. Хүрэнбулгийн аманд тарьсан модны 5000-г Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй гэрээ байгуулж тариулсан. Дараа нь мөн 5000 модыг орон нутгийн төсөл хөтөлбөрөөр цэргүүд болон сургуулийн сурагчдын оролцоотойгоор тарьсан. Харин 2500 модыг аймгийн Засаг даргын орлогчийн санаачилга дор ТББ-ууд тарьсан. Бусад нь иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, хамтын хөдөлмөрөөр таригдсан. Манай байгууллага Баян-Өндөр уулын Хүрэнбулгийн аманд сахиул ажиллуулдаг. Булаг багт амьдардаг энэ иргэн идэвхтэн байгаль хамгаалагч бөгөөд урамшуулалтай ажилладаг. Хүрэнбулгийн аманд байгаа байшин хамгаалалтын зориулалттай баригдсан постын байр. Сахиул өглөө, орой мал бэлчих үеэр тэнд гарч ажилладаг. Тухайн өдрийн байдлаас хамаараад, ялангуяа их цастай үед очих боломжгүй тохиолдол гардаг гэж ярилаа. Үнэндээ хамгаалалтын хашаан дотор ороод шинэ тарьсан модод дунд алхахад алхам тутамд малын баас багшран харагдах нь шинэ зулзган модод малын хөлд их нэрвэгддэгийн гэрч гэлтэй. Хамгаалалтын хашааны дээд өнцгөөр хашаа нь налмайгаад уначихсан, мал тэр хэсгээр мод тарьсан талбай руу чөлөөтэй бэлчээрлэх нөхцөл бүрджээ. Төрийн байгууллага, түүний төлөөлөл ажлаа ингэж л хийж байна даа. Өвөл цас ихтэй үед тэнд юу болоод байгааг очиж хардаг хүн байна уу энэ орон нутагт гэж халаглахаар харагдаж байна лээ. Энд 16000 мод ургаж байгааг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн дээр хэллээ. Тэр олон мянган модыг худалдан авсан, тарьсан ажлын хөлс гээд өчнөөн их мөнгө урссан нь мэдээж. Гэтэл үр дүн нь яагаад ийм байна вэ? Цаашид яах вэ? Торойх ч модгүй болтол тожийлгосон шүтээн уулаа эргэж нөхөн сэргээх гэж ингэж л хөглөж сууна даа Эрдэнэтийнхэн. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан энэ уулын нөхөн сэргээлт, хамгаалалтад онцгой анхаарал хандуулах үүргээ ор нэр төдий биш, нэг төртэй биелүүлмээр байна. Орхон аймгийн иргэд Баян-Өндөр уул руу явган аялахдаа мод хугалж гишгэхгүй байх, мал бүхий айл өрхүүд хамгаалалтын хашаа руу малаа оруулахгүй байх, Хүрэнбулгийн амны сахиул үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэх гээд хаа хаанаа анхаарах асуудал их байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан эдгээрт хэрхэн хяналт тавьж байгаад Орхон аймгийн төр, захиргааны байгууллага анхаарал хандуулж, хариуцлага тооцдог байхыг Баян-Өндөр уулын өнөөдрийн энэ төрх байдал шаардаж байна. Ядаж анхааруулгын хэдэн самбараа урагддаг, ганддаг хулдаасан хэвлэлээр биш, төмөр дээр төмрийн будгаар цэвэрхэн ойлгомжтой биччихэж болмоор доо. Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад авах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын 4-р сарын хуралдаанаар хэлэлцэх сурагтай. Ийм шийдвэр гарснаар тэнд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, барилга байгууламж шинээр барихгүй гээд хайрхан уулаа гадны халдлагаас хамгаалах эрх зүйн орчин бүрдэх ажээ. Баян-Өндөр хайрхан үг хэлдэгсэн бол хамаг модоо тайруулж нүцгэрсэндээ, түүний улмаас чийг хадгалах чадвараа алдаж хуурайшсандаа, байгалийн унаган төрхөө эргэж нөхөгдөхөөргүй алдсандаа, тэнд олон зуун жил оршин амьдарч ирсэн амьтан, жигүүртнээ дайжуулсандаа, Эрдэнэтийн хүн, малын хөлд 40 жилийн турш дэндүү хайр найргүй сүйтгэгдсэндээ гомдол цөхрөлөө тоочин цурхиртал “уйлахаар” болсон байна. Гомдоож цөхрөөсөн хайрхан уулаа аргадах гэж хэдэн жилийн өмнө Эрдэнэтийн төр захиргааны байгууллага бага Баян-Өндөр уулыг тахиж, том жижиг хэдэн суварга босгосон. Иргэд тийшээ хааяа алхана, аялана, залбирана. Гэхдээ бас л хогоо цацаастай. Яана даа бид... /Баян-Өндөр уулын өвөр бэлд тарьсан моддын байгаль хамгаалал ямар байгааг Та бүхэн дараах зургаас харна уу/   Сэтгүүлч  Ж.ОЮУН [sgmb id="1"]
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах