МЯГМАР
2024.12.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Луйврыг хамгаалагчдад дайх үг буюу Эрдэнэтийг нэмж шалгах сэжиг
Луйврыг хамгаалагчдад дайх үг буюу Эрдэнэтийг нэмж шалгах сэжиг
Төрийн ордонд бүгсэн хулгайч луйварчдын сүрэг дэндүү увайгүй загнаж эхлэв. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэтийг 100 хувь Монголдоо авчирлаа” хэмээн өөрсдөө зарласан луйврын хэрэг одоо бүр төрийн ордонд үүрлэсэн луйварчдын сүргээр хүч нэмэн улмаар хамгаалуулах ажиллагаа болон өргөжиж эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан гэх эрхэм Ц.Пүрэвтүвшин 2012 онд хуулийн сургууль төгсөөд Худалдаа Хөгжлийн Банкны хуулийн хэлтэст ажиллаж байгаа залуу ямар мөнгөөр яаж авсныг нь сонирхлоо. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг худалдан авахдаа дараахь хөрөнгийг “эрийн сайнаар” босгосон тухай шуугиж байсан. Үүнд, -“Худалдаа хөгжлийн банк”-аас зээлсэн 75.0 сая ам.доллар -“Кью-Эс-Си” компаниас зээлсэн 62.9 сая ам.доллар -“Рийворстон пропертис” компаниас зээлсэн 70.0 сая ам.доллар -“Юнайтед энержи систем” компаниас зээлсэн 68.0 сая ам.доллар гэх мэтээр “зээлийн” мөнгөөр авсан юмсанж. Мөн Улаанбаатар банкнаас Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь хадгаламж гэх 112 тэрбум төгрөг “Монголиан Коппер” корпорацийн дүрмийн сангийн хөрөнгө болж орж ирсэн гэх. Тэгвэл дээрх 275,9 сая ам.доллар, 112 тэрбум төгрөг хаанаас гэнэт гараад ирсэн бэ. Энэ ам.доллар, мөнгөнүүд цэвэр мөнгө мөн үү гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Үйлдвэрийн мөнгөөр үйлдвэрийг нь “худалдаж” авсан луйвар            Түүний нэр дээрх “Монголиан Коппер” корпораци гэгч аж ахуйн нэгж нь анх 2012 онд Г.Хүрэлбаатар гэгч хүний нэр дээр “Жумейрэ” нэртэйгээр байгуулагдаж, дараа нь 2014 онд “Эм ди Пи” нэртэй охин компани байгуулж, мөн ондоо “Эн Ди Кей” хэмээн нэрээ өөрчилж, 2016 оны гуравдугаар сард “Монголиан Коппер” корпораци болсон байна. Гэтэл энэ бүх хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх баримт байдаггүй ажээ. Нэр болоод эзнийг нь ойр ойрхон өөрчилж, нууцалж ирсэн нь ч энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл хулгай луйврын зорилгод ашиглахаар байгуулсан компани юм биш үү гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, хууль бус мөнгө нааш цааш зувчуулах зорилготой компани гэдэг нь ойлгогдоно. Тэгж ч ашигласан байна. Тухайлбал, 62,9 сая ам.доллар зээлүүлсэн гэх “Кью-Эс-Си” гэгч компани нь ХХБ-ны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг компани байх бөгөөд Монголбанкнаас 2014 онд болон 2016 онд тус бүр 100.0 тэрбум, бүгд 200.0 тэрбум төгрөгийн зээл авчээ. Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 30-нд дахин 160.0 тэрбум төгрөгийн зээл, Хөгжлийн банкнаас 2015 онд 71.3 сая ам.доллар, мөн бондын мөнгөнөөс 136.0 тэрбум төгрөг авсан юм байна. Тодруулж хэлвэл Монголбанкнаас, бас бондын мөнгөнөөс “Кью-Эс-Си” рүү, түүнээс “Монголиан Коппер” гэгч рүү “гулгуулсан” байна. Тэгвэл 70.0 сая ам.доллар зээлүүлсэн “Рийворстон пропертис” компани гэгч нь Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь нэр дээр байдаг, ямар ч татвар төлж байгаагүй компани ажээ. Өөрийнхөө компаниас өөрөө зээл авсан болж байна. /Өөрөөр хэлбэл ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани ямар эх үүсвэрээс 70 сая доллар зээлдүүлсэн байх юм/ Бас л нэг зувчуулсан мөнгө болж таарлаа. Гурав дахь буюу 68.0 сая ам.доллар зээлүүлсэн “Юнайтед энержи систем” компанийн хувьцааны 99.8 хувийг нөгөө “Кью Эс Си” компани эзэмшдэг ажээ. Одоо та бүхэн хар даа! Энд ямар ч Ц.Пүрэвтүвшин, “Монголиан Коппер” корпораци, тэр олон зээлүүд алга. Ердөө л Монголбанкны мөнгө, бас бондын гэгдэх Монгол улсын гаднаас авсан зээл, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө, төсвийн хөрөнгө зэргийг хамж нийлүүлэн Худалдаа Хөгжлийн банк, “Улаанбаатар” банкийг эзэмшдэг хэдэн хүн өөрсдийн хэдэн компаниудаар “зүс буруулан” зувчуулах ажлыг зохион байгуулжээ.  Оросын талын ногдол ашиг нэрээр 55.7 сая ам.долларыг 49 хувийнхан авчээ Нэг үгээр хэлбэл, Монгол улсын хөрөнгөөр Монголын эзэмшилд ирэх байсан Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны ард байгаа хэдэн хүн луйвардаж авсан байна. Тэгээд ч зогссонгүй хууль бусаар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөнд хяналтаа тогтоож 2016 оны долоодугаар сарын 25-нд “2013 оны ногдол ашиг” гэх 8.6 сая ам.доллар, мөн наймдугаар сарын 12-нд “2012 оны ногдол ашиг” гэх 47.1 сая ам.доллар, нийт 55.7 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс завшсан байх юм. ОХУ-д өгсөн байх ёстой 2012, 2013 оны ногдол ашгийг яахлаараа эдгээр луйварчдад давхардуулж өгч байгаа билээ. Одоо тэгэхээр 2014, 2015, 2016 онуудын ногдол ашиг гэж авах нь ч тодорхой. 2012 оноос өмнөх онуудын ногдол ашгийг ч нэхэж авч мэдэх нь байна. Энэ тэгээд “бидний халаасан дахь мөнгөөр бидний эд хөрөнгийг худалдаж авч байгаа” том хэмжээний луйврын хэрэг биш гэж үү. Гэтэл энэхүү луйврыг засан залруулж, төрд буцааж авах тухай яригдаж эхэлмэгц УИХ-ын зарим гишүүн “Монгол улсад 49 хувийг худалдаж авах хөрөнгө байхгүй. Одоо эдийн засаг хямарсан үед энэ бол том дарамт болно” гэж дэмийрэв. Бид луйварчдаас хөрөнгөө буцааж авахын тулд тэдэнд мөнгө төлөх ёстой гэнэ ээ. Бараа нийлүүлэх гэрээ гэдгээр /бусад компанийн нэрээр/ богино хугацаанд Эрдэнэтээс завшсан мөнгийг, 35.1 км төмөр зам өөрийн хөрөнгөөр барьсан хэмээн /хаана, ямар зориулалтаар, хэзээ барьсан нь тодорхойгүй/ 90.3 сая ам.доллараар улсад “шахсаныг”, Эрдэнэтийн 49 хувьтай хамт авсан “Монголросцветмет” ХХК-ийн хувьцааны 49 хувийг ч, ХХБ-наас авсан 75 сая ам.доллар гэгчийн барьцаанд “Ирээдүйд бий болох эх үүсвэр” гэгч, үнэн хэрэгтээ Эрдэнэтийн ашгийг урьдчилж барьцаанд авсан “будлиан”-ыг ч энд оруулаагүй орхисныг уншигч та бас анзаарч байгаа биз ээ. Луйврыг зөвтгөх сурталчилгаа хэрхэн хийгдэв               Муу хүн ч төрийн сэнтийд залрахаараа эгэлгүй ухаантай, мэдэхгүй чадахгүй юмгүй, сайн сайхан нэгэн болчихдог гэж итгэдэг гэнэн хонгорууд манайд тун ч олон бий. Гэвч сүүлийн 20 гаруй жилд Монголд болсон хэрэг явдал “түрийний бөөс толгойд гарсан” ч бөөс чигээрээ үлддэгийг батлан харуулав. “Эрдэнэтийн” гэх энэхүү луйврын замыг засагчдын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд гэх нэрийг шавхайтай хутгаж хаясан Ч.Сайханбилэг улс орноо тонон дээрэмдэж буй зохион байгуулалттай бүлгийн энэхүү луйврын гэмт хэргийг “гавьяа” хэмээн бархирсан цуурай нь төрийн ордноос одоо ч сонсогдсоор байна. Тэдний сурталчилж эхлэсэн “Эрдэнэт үйлдвэрийг бид 100 хувь монголдоо оруулж ирлээ” гэсэн сурталчилгаанд өнөөдөр ч олон хүн итгэсээр байх шиг. Гэтэл энэ нь Монголдоо оруулж ирсэн хэрэг биш харин Монголоос 100 хувь салгах ажиллагаа болохыг ойлгоход нэг их ухаан шаардлагагүй. Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-д төлөх ногдол ашгийг сүүлийн жилүүдэд үнэн хэрэгтээ огт өгч байгаагүй болохыг 2012, 2013 онуудын ногдол ашгийг манай луйварчид саяхан авсан талаарх дээрхи мэдээлэл баталж байгаа юм. Худлаа хэлж, ийш тийш нь зувчуулаад, улс төрчид нь элдэв “шахаа” хийж, үйлдэрийг үр ашигтай ажиллах боломжийг нь алдагдуулаад байдаг. Хэрхэн ямар ашигтай ажиллаж байгааг нь хянах боломжгүй, ногдол ашгаа өгдөггүй тийм үйлдвэрт нэр холбогдож, огт юу ч аваагүй хэр нь Монголын “Эрдэнэт” үйлдвэрээс асар их ашгийг нь авч, мөлжиж суудаг гэсэн муу нэр зүүж олон улсад худал гүжирдүүлэхээс залхсандаа ОХУ бушуухан Монголчуудад хувьцааг нь худалдсан нэр зүүгээд салж амрая гэж шийдсэн нь ойлгомжтой. Тэртэй тэргүй ОХУ-д өөрт нь тулгамдсан өдий төдий асуудал байхад шалихгүй юмаар хөөцөлдөн “Эрдэнэт” рүү хэл ам хийж суух улс биш л дээ. Түүнийг нь ч манай луйварчид сайн мэдэж байсан. Улстөрч гэж нэрлэгдсэн луйварчдын сурталчилж байгаа шиг “Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авч ирсэн” хэрэг огт биш, угаасаа Монголдоо байсан хөрөнгө. Тиймээс энэхүү сурталчилгаа наад зах нь хөрш ОХУ-ыг худал гүтгэсэн жудаггүй бодлого, үйл ажиллагаа юм. Ингэснээрээ хөрш улстай найрсаг харилцаатай байх нэг шижмээ таслаж, улам хөндийрөх нэг алхам болсноос өөр ашгийг Монголд бий болгоогүй гэсэн үг. Уг нь Монгол улс, Монголын ард түмнийг тэжээж ирсэн “Эрдэнэт” гэх энэ их баялгийг 1990-ээд оны эхээр л өмч хувьчлал нэрээр ард түмнээс булааж авах санаа луйварчдад их байсан гэдэг. Даанч “Монгол-ОХУ-ын хамтарсан” гэсэн статус том саад болж байсан юм. Тиймээс эрх мэдлийг гартаа оруулмагц улсаа яаж өөд татах вэ гэж бодох биш, харин Эрдэнэтийн ашиг орлогоос яаж ахиухан луйвардах вэ гэдэгт анхаарал тавьж, өөрийн төлөөний хүнээ Эрдэнэт үйлдвэрт захирлаар томилон ил, далдаар, их, багаар ашиг орлогоос нь өрсөлдөн хумсалсаар ирцгээсэн. Тэгэх тусмаа шуналын сэтгэл, сэдэл нь улам гаарч, /ХХБ-ны гүйцэтгэх захирал Орхон гэгчийн ярьснаар бол энэхүү луйврыг хийхийн тулд 2 жил бэлтгэж/ өнөөдөр ийнхүү “Эрдэнэт”-ийг 100 хувь гартаа оруулж аваад байна. Үүнийг нь зарим “хөлсний сурталчид” нь “улс төрчдийн шахааны бизнесийг таслан зогсоолоо” гэж “зөвтгөв”. Тэднийхээр бол хагас дутуу жаахан жаахнаар хумсалж байхаар нэгмөсөн бүгдийг нь хулгайлаад авчихсан нь дээр.             Одоо хувьчилж авсан эзэд нь Эрдэнэтийн орлого ашгийг нь хуу хамж “оффшор” дансанд зувчуулаад, бушуухан үрж зарж, барьцаалж, бэлэглэж, яах нь тэдний дур мэт. Хувийн өмч учраас Монгол улсад, чамд ч, надад ч хамаагүй болно. Бүр үүний тулд бизнес хийж байгаа хүн оффшор дансанд мөнгөө хийхийг зөвшөөрөх хууль хүртэл гаргах гэж өнөөгийн парламентад сууж буй олон луйварчин улайран зүтгэж байгааг бид харж байна. Иймээс энэхүү үйл ажиллагаа бол Монголын баялагийг Монголд нь авчирсан биш монголчуудаас салган гадагшлуулах дээрмийн, луйврын ажиллагаа юм. Эхнээсээ ч тэд үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байна. Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан энэхүү гэмт хэргийг булж дарах, тэр тусмаа Монголын ард түмний хөрөнгийг луйварчдад үлдээх гэсэн санаагаа МАН-аас УИХ-д суусан Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар нараас эхлэн МАН, АН-ын олон этгээд нуусангүй. Тэдний тайлбараар бол 49 хувийг төрд авах гэвэл ОХУ-тай хийсэн гэрээ цуцлагдаж Монголын тал хохирч хоосон үлдэх юм гэнэ. Нэгэнт ОХУ мөнгөө авчихсан, хувьцаагаа өгчихсөн. Одоо Монголын төр өөрсдийн луйварчидтай хэрхэн хариуцлага тооцохыг, хөрөнгөө улсдаа хэрхэн авахыг тэд огт сонирхохгүй. Энэ бол манай л дотоод асуудал. УИХ-ын өөр хэсэг гишүүн “Шүүх хуулийн байгууллага гэм буруутайг тогтоогоогүй байхад УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж болохгүй” гэнэ. Энэ нь хүний гараар могой бариулах буюу нөгөө С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн захиалагчийг “Төрийн нууц”-д хамааруулан нуун дарагдуулаад, хаалттай хуралдаж гэмгүй иргэдийг тулган шийтгэсэнтэй адил өөрсдийн санаагаа шүүх, хуулийн байгууллагын хүүхэлдэй нараар хийлгэх гэсэн санаа гэлтэй. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ нь Төрийн дээд эрх байгууллага. Өөрөөр хэлбэл, төрийн хяналтаас гадуур дураар дургих эрх мэдэл байж таарахгүй бөгөөд тэр бүхнийг хянаж, засаж залруулах үүрэг зөвхөн УИХ-д бий. Гэтэл төрийн дээд эрхийг барьж буй УИХ-ын гишүүд нь улс орныг луйвардаж буй гэмт хэргийг өөрсдөд нь хамаагүй мэт яриад, тэр тусмаа шууд хамаарах /стратегийн орд гэдэг утгаар төдийгүй, хамтарсан уг үйлдвэрийн өөрт ногдох хувьцааг Оросын тал худалдах бол Монголын төрд хамгийн түрүүнд худалдах, УИХ шийдвэрээ гаргах ёстой/ уг асуудлаас зайлсхийх гэж оролдож суугаа нь эрх барьж буй намууд ямархуу луйварчдын нэрийг дэвшүүлэн УИХ-д гаргаж ирснийг харуулна. УИХ дахь АН-ынхаа байр суурийг илэрхийлж /үүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан орохгүй байх/ сая даргаар сонгогдсон С.Эрдэнэ өөрийн санаагаа хамтатган мэдэгдэхдээ “Хувийн өмчийг УИХ хэлэлцэж суудаг газар биш. Хэрэв тэгэж ярих гэж байгаа бол Монголын талын 51 хувь төрд байгаа эсэх асуудлыг бас ярих ёстой” гэв. Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж эхлэхтэй зэрэг энэ хүн гэнэт сэрсэн юм шиг 51 хувийг хариу “өчих мэх” болгон хэрэглэж байгаа нь эдний үнэн төрх юм. Үүний цаана нэгдүгээрт “49 хувийн гэх” луйврыг хөндөхгүй орхих, хоёрдугаарт 51 хувь нь Монголын эзэмшилд байгаа эсэх нь эргэлзээтэй гэж ярьснаараа эцэст нь Эрдэнэтийг гадныхны мэдэлд шилжүүлчихлээ ч гэсэн “угаасаа гадагшаа гарчихсан байсныг би хэлээд байсан” шүү дээ гэх давхар санаа явж байгаа нь ч нууц биш. Тэгэх тусам нь 51 хувийг давхар шалгах нь зөв.  Нэмж шалгуулах бас нэгэн сэжиг Үүн дээр өөр бас нэг хэргийг нэмж шалгуулахыг хүсмээр, шаардмаар ч байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын багийн гишүүд тус тусдаа сар бүр 1800-3600 еврогийн нэмэгдэл цалинг, бас гэрээний дагуу дэмжлэг болгож 18-45 мянган евро хүртэл авч байсан. Түүнийгээ ХХБ-аар дамжуулж авдаг талаарх мэдээлэл бичигдэж байсныг санаж байгаа байх. Тэрхүү нэмэгдэл цалин, урамшуулал хаанаас ямар эх үүсвэрээс гардаг юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй сонирхол татна. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг тонн тутмыг нь зах зээлийн борлуулалтын үнээс 70 гаруй ам.доллараар дутуу гэрээлж борлуулдаг гэх яриа байдаг. Өөрөөр хэлбэл, жилдээ 650 мянга орчим тонн /2015 оноос хойш хүчин чадал нь 25 хувь нэмэгдэж ийм болсон/ зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортлодог уг үйлдвэрийн Монголд орж ирэх ёстой борлуулалтын нийт орлогоос хамгийн багаар бодоход 47 сая ам.доллар дутуу орж ирдэг гэсэн үг. Жил бүр тэр хэмжээний мөнгийг Эрдэнэт үйлдвэрийг удирдаж буй нэг, эсвэл хэсэг бүлэг хүн завшиж байдаг гэсэн тооцоо гардаг юм байна. Харин үүнийг өнөөдрийг хүртэл хэн ч хайхарч үзэлгүй, шалгаж нягтлалгүй ирсэн ажээ. Энэ мөнгө “Эрдэнэт”-ийн удирдлага Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Еврогоор нэмэгдэл цалин авч тансагладаг нэг эх үүсвэр нь юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. Эрдэнэтийг тойрсон эрт, эдүгээгийн бүх луйврыг, луйварчдыг шалган илчлэх, шийтгэх, Монголын төр, ард түмэн хөрөнгөө мэдэх цаг нэгэнт болжээ. “Үүнээс цааш газар үгүй” гэдэг нь л болоод байна шүү.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
Д.ЦОЛМОН: ИРГЭД ЦАХИМ СИСТЕМЭЭР ГАЗРЫН АСУУДЛАА ШИЙДДЭГ БОЛСОН
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дотоодын цэргийн 816 дугаар ангид тоног төхөөрөмж худалдан авах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ