БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Багш” дэд хөтөлбөр ИТХ-ын босго давах уу
“Багш” дэд хөтөлбөр ИТХ-ын босго давах уу
       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлаас “Багш дэд хөтөлбөр”-ийг онцлон хүргэж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн 2017-2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх зорилгоор тусгай дэд хөтөлбөр боловсруулж ажиллахаар болсон. Үүний дагуу аймгийн ЗДТГ, Хөгжлийн бодлогыг хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газраас “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийг боловсруулж энэ сарын 31-нд болох аймгийн ИТХ-ын VI хуралдаанд оруулж батлуулах юм. Энэ удаад бид “Багш” дэд хөтөлбөрийн эргэн тойронд нь өрнөсөн асуудал хэн бүхний сонирхлыг татахаар байлаа.              Ж.Бат-Амгалан даргатай БСУГ-ын мэргэжилтэн, арга зүйчид “Багш” дэд хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулж чадна гэдэгт эргэлзэхэд хүрснээ онцлоё. Нэлээн хэд хоногийн өмнө эднийхэн боловсруулсан “Багш” дэд хөтөлбөрөө аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулсан. Зөвлөлийн гишүүд БСУГ-ынхны оруулж ирсэн “Багш” дэд хөтөлбөрийг үнэндээ чамласан. “Наад зах нь үг үсгийн, хэл зүйн,  утга найруулгын бөөн алдаатай, дээр нь хөтөлбөр боловсруулах чадвар алга. Уг нь БСУГ-т манай аймгийн багш нарын сор нь ажилладаг гэж хардаг. Гэтэл тооцоо судалгаагүй, баримтгүй. Хүрэх үр дүнг тооцоогүй, хэмжих нэгж байхгүй ийм зүйл оруулж ирлээ. Энэ хөтөлбөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн шаардлагад нийцэх үү” гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хатуухан сануулсан. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Энэ хөтөлбөрт Багш хөгжлийн төв байгуулна гэчихээд яаж хэрхэн явуулах талаар юу ч тусгаагүй байна. Юу оруулж ирээд байгаа юм бэ” хэмээн уулга алдсан. Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг “Тооцоо судалгаа маш муу хийсэн байна. Эдийн засаг талаас нь муу тооцжээ. Оруулж ирсэн зүйлээс харвал Засгийн газрын 47 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын албан даалгаврыг зөрчинө” хэмээн сануулж билээ.     ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж ирсэн “Багш” дэд хөтөлбөр дээрх алдаа дутагдлыг засаад оруулж ирсэн гэж бодтол  дахиад л шаардлага хангахгүй байгааг аймгийн хурлын дарга П.Пүрэвлхагва онцоллоо. Тэрбээр “Бидэнд тарааж өгсөн хөтөлбөр, та бүхний яриад байгаа зүйл чинь авцалдахгүй байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд хэдэн доктор, магистр зэрэгтэй багш нар байгаа юм бэ гэхлээр хоёр өөр тоо гараад байна. Энэ чинь ойлгомжгүй байна. Эндээс харвал бид яаж бодлого барих юм бэ. Багш нарыг нөүтбүүктэй болгоно гэсэн ч арга зам нь тодорхойгүй. Багшийн мэргэжлийг дээшлүүлэх тал дээр бас л ойлгомжгүй. Би нэг жишээ хэлье. Өмнөговь аймгийнхан багш нараа англи хэлний мэдлэгтэй болгохын тулд нэг хүнд 5 сая төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгөөр нэг багш зургаан сарын хугацаатай Энэтхэгт мэргэжил дээшлүүлж байна. Байр, хоол, ирэх очих нислэгийн мөнгө багтсан. Тэр багштай ирэхэд нь таван жилийн хугацаатай тогтвортой ажиллах гэрээ байгуулж байна. Сум бүрээс багш нар хамрагддаг. Энэ ажил л зөв. Бид ийм зүйлд хөрөнгө, мөнгийг нь тусгамаар байна. Гэтэл бидэнд өгч байгаа тоо, та нарын хэлээд байгаа тоо зэргийг хараад гайхаж байна шүү, Өлзийжаргал аа. Наад зах нь нийгмийн дэмжлэгийн сан гэж байсан. Өнгөрсөн жилүүдэд үгүй хийсэн. Уг нь их хэрэгтэй сан байсан. Тэр сангаа байгуулаад хөрөнгө мөнгөө төлөвлөх хэрэгтэй байна. Сан байгуулаад ажилласан байхад нэг их буруудаад байхгүй. Энэ талаар юу ч алга” гэсэн юм. Тэргүүлэгч Х.Эрдэнэбат “Багш дэд хөтөлбөрт байгаа зорилтууд хэт ерөнхий байна. Тухайлбал, багш нарын 50 хувийг эмчийн үзлэгт хамруулах гэжээ. Багш нарыг бүгдийг 100 хувь хамруулах хэрэгтэй. 50 хувь гэдэг тоо  тогтоочихоод хаячихаж болохгүй. Хурлын даргын хэлсэнчлэн хэмжих үзүүлэлт нь алга. Дутуу байна. Наад танилцуулга чинь шаардлага хангахгүй байна. Их сургуулийн оюутан ч ийм танилцуулга хийхгүй шүү. Арай дэндүү байна” гэсэн юм. “Багш” дэд хөтөлбөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хоёр, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг удаа өмнө нь хэлэлцсэн. Одоо аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулна. Багахан шиг тоо бодъё, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч 11 гишүүн бий. Засаг даргын зөвлөл 17 гишүүнтэй. “Багш” дэд хөтөлбөрөө өнөөдрийн байдлаар 40-50 хувь хэвлэсэн. Удахгүй болох ИТХ-ын хуралдааны 33 төлөөлөгч бүрт хувилж тараана. Үүнд наад зах нь нэг боодол цаас үрж байгааг БСУГ-ынхан ядаж  мэддэг, мэдэрдэг болов уу. Засаг даргын зөвлөлийн хурлаар шүүмжлүүлсэн асуудлаа буцаагаад оруулаад ирдэг. Тэргүүлэгчдийн хуралд сайжруулсан зүйлгүй хувилаад тараачихсан. Цаг, хүн хүч үрсэн тооцоог орхиё гэхэд цаас л хайран санагдлаа. Аймгийн Засаг даргын зөвлөлийнхөн, Тэргүүлэгчид ийм чадваргүй, чадамжгүй үлбэгэр нөхдөөр дэд хөтөлбөр хийлгэсэнд орвол БСУГ-ын дарга, арга зүйчид, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлбэл яасан юм бэ. Бас л хөрөнгө мөнгө шаардсан ажил. Эсвэл өөр арга хайвал яасан юм бэ. Энэ газарт шилдгүүд биш ширвэдгүүд  сууж байна гэж бодогдоно. Тэдний хийсэн “Багш” дэд хөтөлбөр аймгийн ИТХ-ын хуралдааны босго давах болов уу. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар “Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай”, “Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай”, “Аймгийн Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах 2014-2016 онд баримтлах бодлогын биелэлт, цаашид аймгийн  эрүүл мэндийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, “Эмч дэд хөтөлбөр батлах тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Төлбөртэй үйлчилгээний журам батлах, төлбөрийн хувь хэмжээ батлах тухай”, “Шагналд тодорхойлох “, тухай,“Нэрэмжит аяны IV сарын төлөвлөгөө батлах тухай” гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА