ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Концессын гэрээний зүсийг өөрчилсний цаана авлига нуугдаж байв уу
Концессын гэрээний зүсийг өөрчилсний цаана авлига нуугдаж байв уу
            Аймгийн Аудитын газраас 2016 оны наймдугаар сард “Орон нутгийн хөгжлийн сан”-д нийцлийн аудит хийсэн байдаг. 2015 онд аймгийн ОНХС-гаас  гурван төсөл арга хэмжээнд 1 тэрбум 29.3 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 178.1 сая төгрөгийн шийдвэртэйгээр ОНХС-аас зарцуулах, нийтдээ аймгийн ОНХС-аас 1 тэрбум 207.4 сая төгрөг гаргажээ. Мөн Баян-Өндөр сумын ОНХС-аас 37 төсөл арга хэмжээнд 1 тэрбум 26.9 сая, Жаргалант сумын ОНХС-аас 25 төсөл арга хэмжээнд 335.3 сая төгрөг нийт 65 төсөл, арга хэмжээнд 2 тэрбум 569.5 сая төгрөг зарцуулсан байна. Дээр нь 2014 оны үлдэгдэл 36 ажилд 2 тэрбум 664.4 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэхүү их хэмжээний 2.5-5.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэх ОНХС-ийн мөнгө хөрөнгөнөөс тодорхой хувь нь авлига хээл хахуульд зарцуулагдсан байж болохыг аудитын шалгалтаар илэрхийлсэн байдаг. Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр Баянцагаан багийн гэр хорооллын “ПДУ-н” хэсгийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын гэрээг 2014 оны наймдугаар сарын 9-ны өдөр “Төлөвлөх-зураг төсөл боловсруулах-барих шилжүүлэх” нөхцлөөр аймгийн Засаг дарга “Жи Би Си Зэт” ХХК-тай концессын гэрээг 996.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулсан аж. Концессын гэрээ гэдэг нь энгийнээр хэлбэл тухайн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсний дараа төсөвт туссан зардлаа эргүүлэн авах нөхцөлтэй хийгддэг. “Уг ажлыг 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгаж улсын комисст хүлээлгэж 2015 оны нэгдүгээр улиралд багтаан санхүүжилтийг олгоно” гэж гэрээнд тусгасан байна. Гэрээ эхнээсээ маапаантай, хууран мэхлэх арга хэлбэртэй байсан нь харагддаг. Гэрээ байгуулсан өдөр, ажил эхлүүлэх өдөр хоорондоо зөрүүтэй нь үүнийг илтгэнэ. Ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 18-нд олгосон. Мөн тус гэрээг хоёр ч удаа нэмэлтээр байгуулж гэрээний хугацааг сунгасан нь анхаарал татна. Анх байгуулсан гэрээний хугацаа 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсоор байхад нэгдүгээр нэмэлт гэрээг 2015 оны гуравдугаар сарын 22-ны өдөр байгуулж ажил гүйцэтгэх хугацааг 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс мөн сарын 30-ны хооронд ажлыг дуусгахаар сунгасан байна. Мөн хоёрдугаар нэмэлт гэрээ байгуулсан он, сар, өдөр байхгүй, ажлын хугацааг 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаж үүгээр ч үл барам үндсэн гэрээ болох концессын гэрээг зөрчин тухайн компанид 250 сая төгрөгийн дэмжлэг олгохоор гэрээнд нэмэлт тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Гэрээ сунжирсаар энэхүү ажлыг 2015 оны 9 сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч 10 дугаар сарын 3-ны өдөр ашиглалтад оруулахаар болсон байна. Гэтэл газар шорооны болон шугамын дулаалга, өргөтгөлийн насос нэмж тавих ажил дутуу хийгдсэн ч 2016 оны хавар газар гэсэхээр дутуу ажлыг гүйцэтгээд айл өрхүүд рүү холболт хийнэ хэмээн Хотын захирагчийн ажлын албаны хяналтын инженер тайлбар хийж , 2015 оны эцсээр уг гэрээний нийт үнийн дүнгээс 929.6 сая төгрөгийн санхүүжилтийг олгуулсан аж. Харин ажлын баталгаа болох 66.6 сая төгрөгийг 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Хотын захирагчийн албаныхан Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын санхүүжилтийг ОНХС-аас гаргасан нь Төсвийн тухай хуулийн 28.10-д “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, гадаад зээллэг, тусламж болон концессын гэрээ, Засгийн газрын өрийн баталгаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл арга хэмжээ хамаарна”, 30.5-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна  гэсэн заалтуудыг зөрчсөнийг аудитынхан тогтоосон байдаг. Дээр өгүүлсэн ажил гүйцэтгэгч компанийнхан саяхныг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учраас төрийн зүгээс баталгааны 40 гаруй сая төгрөгийг нь олгохгүй гэсэн хариу өгчээ. Үүнээс улбаалан талууд маргалдаж сүүлдээ тэмцэл болж улмаар ажил гүйцэтгэгч тал нь авлига өгсөнөө хүлээн зөвшөөрч “Харин ч та нарт авлигын чинь мөнгийг тултал нь өгсөн шүү” хэмээн агсарч буйгаас ажвал 996.3 сая төгрөгийн өртөгтэй Концессын гэрээний багагүй хэсэг нь авлигад шилжсэнийг тогтоох цаг болжээ. Энэхүү гэрээний талаар бага сага зүйлийг судалж үзэхэд Хотын захирагчийн албаны захиалагч инженер, “Жи Би Си Зэт” компанийн удирдлагууд Концессын гэрээний зүйл заалтыг зөрчин ажил сунжрах, өнөөг хүртэл ажил бүрэн хийгдээгүй нөхцөлд хүргэсэн байх магадлалтай аж. Яван явсаар 996.3 сая төгрөгийн Концессын гэрээний мөнгийг хууль тогтоомж зөрчин гурав хувааж тухайн компанид олгосон байж болзошгүй тухай мэдээлэл гарч байсан. Тухайн компаниас санхүүгийн дэмжлэгийн хүсэлт гаргахад Хотын захирагчийн албаныхан хүсэлтийг нь нэн даруй хангаж шийдвэрлэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч “Жи Би Си Зэт” компанийн удирдлага Хотын захирагчийн албаныхантай үгсэн хуйвалдан, авлига өгөх, авах замаар  ОНХС-ийн 996.3 сая төгрөгийг урьдчилж олгон татвар төлөгчдийн мөнгөөр дутуу хөтүү ажил хийжээ гэх хардлага төрүүлж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй Концессын гэрээ дүрээ хувирган ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх гэрээ болтлоо өөрчилсний цаана авлига дүрээ хувиргажээ гэж ойлгогдохоор. Тэгээд ч хэр баргийн эрх мэдэлтэн, дарга даамал Концессын гэрээг өөрчлөн тендэрийн гэрээ болгосон нь үүний цаана авлига өгч авдаг, бүх зүйлийг аргалдаг “мафи” маягийн сүлжээ аймгийн ЗДТГ-т байна уу гэх харыг төрүүлж байна. Уг гэрээг ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх байсан бол аймаг, улсын хэмжээнд нээлттэй тендэр шалгаруулалтын аргаар явуулах хуультай гэдгийг Хотын Захирагчийн алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд мэдэж байсан. Авлига авсан төр, авлига өгсөн компанийн асуудал ганц үүгээр дуусахгүй болов уу. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ