МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Видео мэдээ: Байгууллагууд ариун цэврийн өрөөгөө нээлттэй болгохыг үүрэгдлээ
Видео мэдээ: Байгууллагууд ариун цэврийн өрөөгөө нээлттэй болгохыг үүрэгдлээ
Орхон аймаг газар зүйн байршил, дэд бүтцийн хөгжил, хүн амын тоогоороо Хот байх ёстой гэж бид цээжээ дэлддэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хотын статустай болвол цаашдын хөгжилд ч чухал хэммээн ярих дуртай. Одоогоос 20-иод жилийн өмнө Эрдэнэтэд ирсэн гадна, дотныхон бидний цэвэрчийг хотын цэвэрхэнийг шагшин магтдаг байлаа. Гэтэл өнөөдөр ингэж хэлж байгаа хүн тэр бүр таардаггүйг манайхан сайн мэддэг. Нохой, муур нь үүгээр түүгээр сүрэглээд, байрны булан зайдгай газарт эрчүүд морь хараад. Гялгар уутан хог, цаас нь өнөөдрийн бидний хотын “чимэглэл” болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл аймгийн ЗДТГ-ын даргын зүгээс “Хотын иргэн байхын тулд та бидний оролцоо чухал байна. Тэр дундаа төрийн байгууллагууд ихээхэн үүрэгтэй. Иймээс төрийн байгууллагуудыг ариун цэврийнхээ өрөөг иргэдэд нээлттэй болгох үүрэг өглөө. Үүний хэрэгжилтийг удахгүй өөрийн биеэр явж шалгана. Барилгачдын талбай орчмын газар, “Найрамдал” өндөрлөг тийш гардаг гүүр хавиар тэр чигтээ бохир заваан байна. Ил задгай бие засдаг байдлыг арилгаж хотын соёлд суралцах хэрэгтэй, Үүнд иргэдийн оролцоо чухал” гэсэн юм. Видео мэдээ: Байгууллагууд ариун цэврийн өрөөгөө нээлттэй болгохыг үүрэгдлээ Posted by ErdenetNews on Wednesday, February 22, 2017          Үнэхээр бид хотынхон хэрнээ хүн багатай, захдуу газар бол байрны булан тойроод л морь харчихдаг гэм эрчүүдэд бий. Нөгөө талдаа энд тэнд ариун цэврийн өрөө байдаг бол тэр бүр байшин тойроод гүйхгүй л байх. Тэгээд ч орчин үед хэт хотожсон нийгмийн эрчүүдийг өдөрт багаар бодоход 2-3 удаа сууж морь харж байхыг анагаах ухаан зөвлөж байна. Өдөр бүр морь унаад давхичихаж чаддаггүй эрчүүд өндөр насны тэтгэвэрт гараад түрүү булчирхайн асуудалтай болдог нь нууц биш. Тэгэхлээр өнөөдрөөс эхлэн нэгийг бодсон нь зөв байх. Нөгөө талдаа Барилгачдын талбай орчмын хөл хөдөлгөөн ихтэй газарт ариун цэврийн өрөө, тасалгаа байдаггүй. Хэн хэзээ, хэний мөнгөөр юуны учир барьсан нь мэдэгдэхгүй нэг “улаан байшин” нар салхийг элээсээр хэдэн жилийн нүүр үзсэн. Мэдэхгүй зарим нэг хүн хаалгыг нь мөргөж байхыг харж л байлаа. Энэ мэт онгойдоггүй “улаан байшин”-г нээлттэй болгочихвол Барилгачдын талбайн автобуснаас буусан иргэд жалга бараадаж гүйхгүй л дээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН