БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Толягаас Баатар ванд хүрсэн эмээгийн хүү
Толягаас Баатар ванд хүрсэн эмээгийн хүү
Олон хүнтэй уулзаж явахдаа бусдаас сайхан дурсамжийг нь тэмдэглэн үлдэх ховор тохиол сэтгүүлч бидэнд олддог билээ. Хэдэн жилийн өмнө би Хатанбаатар Магсаржавын дүрээр олны хайртай жүжигчин болсон Л.Эрдэнэбулган гуайтай уулзсан юм. Энэ хүний амьдрал тэр чигээрээ зохиол мэт. Монголын кино урлагийн амьд түүх агуу хүний тухай бичсэн дурсамжтай, ухаарал хайрласан нийтлэлээ “Аав ээж хоёр минь” булангаараа уншигч танд хүргэж байна. Энэ булан цаашид олон сайхан аав ээжийн тухай үр хүүхдийнх нь гэгээн дурсамжаар таны өмнө нээлттэй байна. “Өглөө бүхэн нар манддагийн адил өдөр бүр хүний сайхантай уулзаж яваарай та” Таныг хүндэтгэсэн сэтгүүлч М.Мөнхцэцэг Аав ээж хоёр минь Аав ээжийнхээ тухай ярихдаа цааргалдаг хүн байхгүй. Үе үеийн зохиолч, яруу найрагч, үгийн мастерууд, эцэг эхийнхээ тухай сайхан сэтгэгдэл бичиж үлдээснийг би унших дуртай. Иймээс ч бурхан шиг ачтаных нь тухай үр хүүхдийнх нь ариун дагшин дурсамжийг хуваалцахыг хичээж, “Аав ээж хоёр минь” булан хөтлөхийг зорьсон юм. Анхны зочноороо олноо баатар ван Хатанбаатар Магсаржав хэмээн өргөмжлөгдсөн Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганыг урилаа.     Элэг бүтэн байхын жаргал, эжий аавын энхрийлэл хайрыг амсаагүй бага насны минь түүх тийм ч сайхан биш учраас бусдад ярих юм байхгүй гэж Баатар ван надтай уулзахдаа дурамжхан байгаагаа нуусангүй. Харин “Толяг нэг жижигхэн эмгэн хүний зэрэгтэй хүн болгосон юм шүү” гэж ярихдаа нүд нь сэргээд ирснийг би ажаадахлаа. “Тэгвэл та эмээгийнхээ тухай ярь л даа, аавын оронд аав, ээжийн оронд ээж болсон ачтай хүн тань юм байна шүү дээ” гэж би хамгийн гэгээлэг дурсамжийг нь анзаарч, ярианы сэдвээ чиглүүллээ. “Би гэдэг хэцүүхэн намтартай нэгэн шүү дээ” хэмээн Л.Эрдэнэбулган найруулагч яриагаа эхэлсэн ч энэ хүний намтар гагцхүү хувь хүнийх биш Монгол улсын түүхийн нэгээхэн хуудас юм болов уу” гэж бодогдсон. Л.Эрдэнэбулган гуай өгүүлрүүн: -Миний унасан газар гэвэл Булган аймгийн Бугат сумын Бухын даваа орчмын нутаг юм шүү дээ. Эхээс төрөөд арван гуравхан хоноод байх ахуйд төрсөн эцэг эх минь намайг нутгийнхаа айлд өргүүлсэн гэдэг. Дашдаваа, Доржханд гэдэг хоёр залуу үр хүүхэдгүйн хясланг амсахдаа нутгийнхаа айлаас хүү авсан нь би байж л дээ. Нутгийн хөгшдийн яриагаар бол би долоон нас хүртлээ энэ хоёр хүний гар дээр эрх дураараа өссөн юм байж. Ямартай л хурганы арьсаар доторлож, хоргойгоор өнгөлсөн гудсан дээр өнхөрч байдаг хүү байхав дээ. Миний хувь дутсан юм байлгүй, өргөмөл эцэг эх хоёр минь гуч гаруйхан настай цэл залуугаараа хэдхэн хоногийн зөрүүтэй бурхан болчихсон гэдэг. Ээж минь тэр үедээ өндөр боловсролтой, латин үсэг, монгол бичиг мэддэг сумынхаа захиргаа, эвлэлийн байгууллагад ажилладаг. Аав цэргийн дарга явж. Ингээд л би өнчин хоцорч, аавынхаа эмээ дээр ирсэн. Миний эмээг Долгор гэдэг. Эжий аав хоёр намайг хоосон үлдээгээгүй юм. Тов хийсэн мал хөрөнгөтэй айл байж. Хуруун чинээ хүүхдээс хамаатан садан ах дүү нар нь янз бүрийн арга саамаар хэдэн малыг нь авдгийг нь авч, хураадагийг нь хураасан шиг байгаа юм. Одоо би боддог. Бурхан надад эмээг минь өгсөн гэж. Бугат суманд 1957 онд “Партизан” нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр нь элсэж байлаа, би. Тэр үеийн хүмүүсийн ухаан айхтар шүү дээ. Эмээ намайг “Миний хүү энэ гэрийн өрхийн тэргүүн” гэж хэлж, итгүүлж, бага ахуй үеэс хар ажлаас халшрахгүй болгон өсгөсөн. Би багадаа Толя гэж нэртэй явлаа. Нутаг усныхан Толя гүнгийнхэн гэж дууддаг. “Хүүгээ аав эжий хоёр нь бурханы орноос харж суугаа шүү. Муу үйл бүү хийгээрэй. Хүн чамд хар санаж болно. Тэр бүхэнд шөвөлзөөд байлгүй, уужуу ухаанаар ялгаж салгаж сур. Харин илт муухай сэтгэл өвөрлөөд, хорлоод байвал сайн гэгч нь хашраачихаж бай” гэж захидаг хатуу үгтэй хөгшин байсан даа. Болдог юм болов уу, би эмээгээ эр хүн, эцэг  хүний дайтай боддог юм шүү. “Уул шиг түшигтэй” гэж эр хүнийг хэлдэг бол миний эмээ тийм хүн байсан юм. Өнчин өрөөсөн, харж хандах ах дүүгүй хүүд дээрэлхэх хүн мундахгүй ээ. Тэр бүрт намайг өмөөрч тачигнаад л буучихна. Өөдөөс нь үг хэлэх хүн байдаггүй байсан. Бид хоёр том гэгчийн таван ханатай гэрт амьдардаг байв. Хоёрхон хүнд хөндийдөөд байхаар нь эмээ гэрээ багасгаж дөрвөн ханатай гэрээр сольсон. Сайхан шүү, эмээ хүү хоёр бор гэртээ таваараа л байж. Эмээтэйгээ байхдаа би дэлхий дээр байхгүй ховор нандин хоол, ундаа идэж өссөн юм шүү. Зэс шанаганд ямааны сүү сааж, мөөг хийгээд, хөх аргал түүлгэж авчраад чанаж гарна. Түүн шиг амттай хоол одоо ч би идээгүй. Би боддог юм аа. Эхийн сүү дутуу хөхөж өссөн надад эмээ минь ийм ундаа хийж өгдөг байж дээ гэж. Намар төмсний улаан хонхорцоглоод ирэхээр төмсийг нь ухаж аваад л мөн ямааны сүүнд буцалгаж идүүлнэ. Өнчин өрөөсөн амьтан ямар олигтой хоол унд идэж өсөхөв дээ гэж эмээ минь хүүгээ хоолны дээдээр торддог байсан нь энэ юм болов уу.  Манайх хэдэн сайхан сэрхтэй байлаа. Би сэрхээ уначихна. Эмээ тээр дээр даваан дээрээс дуудахаар унаагаа гуядаад давхичихна. Тэр сэрхнээс минь сайхан унаа байхгүй гэж том залуу болчихоод боддог байв. Манайх миний мэдээ орохын Жадамба, Дарь-Эхийн хоёр судартай байлаа. Орой болгон эмээ хоёр судар тэврүүлээд гэрээ гурав тойроод ир гэнэ. Хүүхэд болсон хойно харанхуйгаас айж, гэрийнхээ гадаа гарч, баруун хаяанд хэд дэвхэрчихээд ороод ирнэ. Эмээ ч шавхийгээд бариад авна шүү дээ. Малдаа явахад эмээ бор авдарнаасаа домбон ёотон, ганц нэг еэвэн, шүүшиг грагаж ирнэ ээ. Хормойгоо дэлгэж байгаад муу сүхээрээ ёотон хагалж, хэлтэрхий өгнө. Би гайгүй ажилсаг болж өссөн юм. Эмээтэйгээ тариагаа тарина. Сэлэнгэ мөрнөөр адуугаа зүтгүүлдэг. Намар тариагаа хурааж, ажлын амтыг бага хүүхэд байхаасаа мэдэрсэн. Арвай, чангаамал будааны амттай гэж яана. Одоо ч хятадын ууттай чангаамлаар сэтгэлээ хуурах юм даа. Хааяа нутгийнхан өгнө өө. Би Булганы арван жилийн сургуулийн дотуур байранд сууна. Хичээлдээ явахад над шиг гоё дэвтэр, үзэгтэй хүн ховор. Гайхуулна аа, найз нартаа. Бараа таваар ховор живэр байхад эмээ хаанаас тэр зүйлсийг олдог байсныг одоо ч гайхдаг. Хүний хүүхдээс дутаахгүй өсгөх гэж чармайж явсан даа, миний эмээ. Манайх Баян гүенд нутагладаг. Миний амьдралд хамгийн үнэтэй хүн эмээ минь байлаа” гэж Л.Эрдэнэбулган ахайтан ярихдаа нүдэндээ нулимстай байсан юм. “Хожим 22 настай эрийн цээнд хүрэхэд эмээ минь 83 насандаа бурхны оронд заларсан. Эмээгээ бурхан болоход алаг шарандаа тэргээ хөллөж ачаалаад Мааньтын энгэрт нутаглуулах гэж явахдаа ганцаараа л байж. Хүмүүс мэдээгүй юм болов уу. Хүний хорвоод цор ганцаар үлдээд төрсөн эцэг эхээ бараадахдаа омголуун зандаа ч биш гомдсон сэтгэлээр өөнтөгч нэгэн болсон доо. Төрсөн эцэг эх минь надаас гадна дөрвөн хүүхэдтэй. Нялх багаасаа нэг гэрт өсөөгүй дүү нар, аав ээжийн үг сургаалийг сонсож байгаагүй болохоор хэчнээн мах цусны тасархай ч “Би эдний гологдмол хүүхэд” гэсэн гомдлоо тэднийхнээс нууж байгаагүй. Шулуухан л хэлчихнэ. Харин би тэр айлаас эцгийнхээ овгийг авч, Лхагваагийн Эрдэнэбулган гэж нэр бүтэн явж байгаа. Төрүүлсэн эх минь өөд болохынхоо урд өдөр “Би ярьж хөөрч явах ёстой хүүгээ хүнд өгчихөж дээ. Миний хүү ээждээ битгий гомдоорой. Чиний өмнө гурван хүүхэд гарч эндчихээд аргагүйн эрхэнд чамайг айлд өгсөн юм шүү” гэж хэлээд уйлж ч чадахгүй их хямарсан даа. Дэлхийн Залуучууд оюутны их наадамд явах гэтэл орос нэртэй нөхрийг хасна гэж сандаргаад, нэрээ солих болов оо. Төрсөн нутгийнхаа Булган уул, Эрдэнэт хайрханы нэрийг нийлүүлж өөртөө Эрдэнэбулган гэж алдар хайрласан хүн дээ. Өөртөө нэр өгдөг хүн надаас өөр байхгүй байх шүү” гэж ярьсан нь бас л сонин санагдаж билээ. Саяхан нутгийн залуучууд ирээд, “Таныг Ардын жүжигчинд тодорхойлно” гэж ярьлаа. Би бол хориннэгдүгээр зууны ван хүн. Баатар вангийнхаа нүүрээр тэрбум гурван зуун сая төгрөг олж, “Үхэж үл болно-Чингис хаан”-ыг кинонд мөнхөлсөндөө цээж дүүрэн яваа шүү” гэж ярьсан. Гэсэн ч ингэж ярихдаа харцанд нь сүүдэр байлаа. Амьд түүх болсон хүнд Ардын жүжигчин өгчихвөл ард түмэн ямар их баярлах бол гэж бодоод амжив. Харцнаас нь Баатар вангийн шийдэмгий төрх нэвт гэрэлтсэн Л.Эрдэнэбулган гуай ийм л нэгэн борог ахуйд өсөхдөө ирээдүйд Монгол улсын нийгэм, соёл урлагийн нэрт төлөөлөгч болно гэж зүүдлээ ч үгүй болов уу. Мундаг хүнтэй уулзаж, сайхан яриа өрнүүлсэндээ би сэтгэл дүүрэн байлаа. Мөн төрд хэрэгтэй Баатар ванг өсгөж, сайхан хүү хүмүүжүүлсэн атигар жаахан эмээд талархахын дээдээр талархаж, Валентины баяр гэж христийн сүмийн ламын нэрээр баярлаж байхын оронд “Эмээгийн өдөр”-тэй болчихвол энэ залууст тустай шүү дээ гэж ярьсан Баатар вангийн бодлыг бусдад хүргэхийг хүссэн юм.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил