ДАВАА
2025.06.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хураамжийн төлбөрөө нэмэгдүүлвэл ажилчдын цалин нэмэх боломжтой
Хураамжийн төлбөрөө нэмэгдүүлвэл ажилчдын цалин нэмэх боломжтой
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байхаар хууль тогтоогчид хуульчилж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлж байгаа. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж байгууллагууд бэлэн үү гэдэг эргэлзээтэй. Энэ сэдвээр Зэст багийн 1-13-р байрны “Болор-17” СӨХ-ийн дарга Ж.Энхтуяатай ярилцлаа. -СӨХ-ийн үйлчлэгч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Танай ажилчдын цалин нэмэгдсэн үү? -Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой цалин нэмэх шаардлагатай байгаа. Гэвч  айл өрхөөс авч байгаа Сууц өмчлөгчдийн холбооны хураамж үйлчлэгч нарын цалин нэмэхэд хүрэлцэхгүй. Оршин суугчдын хурлыг удахгүй хийнэ. Энэ үеэр СӨХ-ийн төлбөрийг нэмэх талаар ярина. Хурлаас  нийт оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрч, хураамжийн төлбөрөө нэмэгдүүлвэл ажилчдын цалин нэмэх бүрэн боломжтой. -Танайд хэдэн үйлчлэгч ажилладаг вэ? -Манайд гурван үйлчлэгч ажиллаж байна. Уг нь дөрвөн үйлчлэгч ажиллах ёстой боловч СӨХ-ийн хураамжийн мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас гурван хүн ажиллуулдаг. -Нэг айлаас СӨХ-ны хураамжинд хэдэн төгрөг авдаг вэ? -Байрны талбайн хэмжээнээс хамаарч, ойролцоогоор 6-10 мянган төгрөгийг цэвэрлэгээ, гэрэлтүүлэг бусад үйлчилгээнд авдаг.  Нийт 466 оршин суугч амьдарч байна. СӨХ-ийн төлбөрөө 80 орчим хувь нь тогтмол төлж байна. Харин үлдсэн айлууд нь төлбөрөө хугацаанд нь өгдөггүй. -СӨХ-ийн хураамж гурван үйлчлэгчийн цалин нэмэхэд яагаад хүрэхгүй байна вэ? -Манайх тал  хувь нь хувьчлагдаагүй орон сууц, оросын оршин суугчидтай. Зарим орос иргэдийн байр эзэнгүй байдаг. Үүнээс болоод төлбөрөө бүрэн авч чадахгүй байна.  Орон сууцанд засвар үйлчилгээний  дуудлагыг олноор өгдөг. Төлбөрөө өгч байгаа айлууд өгөөгүй өрхөөс болж хохирдог.  Сантехник дулааны асуудал, давхар хоорондын гэмтэл, аваар ослын дуудлага, шугамыг шинэчлэх шаардлага байнга гардаг. Мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээ хийлгэхэд, зардал өндөртэй. -СӨХ-д тулгарч буй  ямар асуудал байна вэ? -Орон гэргүй тэнэмэл хүмүүс орцонд хоноглож, хэрэг зөрчил гарах нөхцөл бүрддэг.  Тэнэмэл иргэд кодтой цоожтой дулаан газарт орж, дотор нь бие засах үе байдаг. Үйлчлэгчээр амьжиргааны доод түвшний хүмүүс ажилладаг. Оршин суугчид үүнийг ойлгож, хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин олгох үүрэгтэй Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бууруулсан албан байгууллагад ямар хариуцлага тооцдог талаар аймгийн НДХ-ийн Орлого хяналтын албаны дарга Ч. Мягмарсүрэнгээс тодрууллаа. -Нэгдүгээр  сарын 1-нээс эхлэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос цалингийн доод хэмжээг 240 мянган төгрөг байхаар тогтсон. Харин ажил олгогчид  энэ доод хэмжээнээс бага цалин олговол ямар хариуцлага тооцдог вэ? -Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар байгууллага аж ахуй нэгжид санхүүгийн тайланд шалгалт хийдэг. Шалгалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар тооцож мэдүүлвэл тухайн байгууллагад алданги тооцдог. Ажилтан сардаа бүтэн ажиллаад хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авсан тохиолдолд нийгмийн даатгалын хуулийн 20-р зүйлд зааснаар арга хэмжээ авдаг. -Нийгмийн даатгалын хуулийн 20-р зүйлд юу гэж заасан байдаг вэ? -Нийгмийн даатгалыг хугацаанд нь төлөөгүй, дутуу төлсөн шимтгэл, даатгуулагчийн цалин хөлсийг санаатайгаар бууруулж мэдүүлвэл хоногийн 0.3 хувийн алданги тооцох заалттай. -Цалингийн доод хэмжээнээс бага цалин авах тохиолдол байдаг уу? -Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин олгох үүрэгтэй. Цалин хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоодог. Иймд шинэчлэх хугацаа болсон учраас 25 хувиар нэмэгдүүлсэн. Харин цагаар ажилладаг иргэдийн хувьд  ажлын хөлсийг цагт бодож олгох учир хамааралгүй байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч нөхөн төлөх гэсэн заалттай. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил