ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ул суурьтай шинэчлэл хийх шаардлагатайг албаны шалгалт харууллаа
Ул суурьтай шинэчлэл хийх шаардлагатайг албаны шалгалт харууллаа
“Иргэний бүртгэлийн ажилтнууд Улсын бүртгэлийн гэрчилгээг яаралтай гаргах нэрээр хүмүүсээс бэлэн мөнгө авдаг” гэсэн ам дамжсан яриаг шалгахаар саяхан Ерөнхий газраас нь шалгалт явуулсан байдаг. Дээд байгууллагаас нь аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ажилтнуудыг хамруулж гэнэтийн шалгалт хийхэд, хоёр ажилтны сейфнээс бэлэн мөнгө гарсаныг албаны эх сурвалж үгүйсгэсэнгүй. Хуулийн дагуу бүртгэлийн үйлчилгээг яаралтай нөхцөлд 24 цагийн дотор шийдвэрлэж өгөхийг заасан. Харин дээрх үйлчилгээг авахыг хүссэн иргэнээс бэлэн мөнгө авсан ажилтан нэг цагийн дотор гаргаад өгчихдөг “гайхамшиг”-ийг манай аймгийн улсын бүртгэлийн ажилтнууд үзүүлдэг болоод удаж буй. Яаралтай үйлчилгээг богино хугацаанд хүртсэн иргэн баярлана, ард нь бэлэн мөнгө авсан ажилтны түрийвч түнтийнэ. Зүй ёсоороо бол тухайн ажилтан хяналтын дэвтэрт өдөр бүр үйлчилгээ үзүүлсэн байгууллага, хүний нэрийг бичиж, хэрхэн шийдвэрлэснийг эргэж хянуулах үүрэгтэй. Гэтэл дээрх хяналтын горим Орхон аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хэрэгждэггүй гэсэн үг. Үйлчилгээний зааланд олуулаа нэг дор ажилладаг эдгээр улсын бүртгэгч, ажилтнууд бие биендээ хяналт тавьж, нэг ёсондоо хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Харин өнөөдрийн байдлаар Орхон аймгийн улсын бүртгэл болон иргэний бүртгэлийн ажилтнууд нэгнийгээ бусдаас  мөнгө авч байгааг харсан ч хараагүй дүр үзүүлдэг болж таарч байна. Нэг үгээр хэлэхэд, эдгээр ажилтнууд  хууль бус үйлдлийг хамтран үйлддэг, мафи маягийн тогтолцоогоор олон жил ажиллаж ирсэн үү гэдгийг асуухад хүргэх шиг. Энэ онд Улсын бүртгэлийн байгууллагын 20 жилийн ой тохиож байгаа. Ардчилсан хувьсгалын үр дүнд хувийн өмчтэй болох эрх зүйн үндэс үүссэн монголчуудын оюуны өмчийн бүртгэлийг дээрх байгууллага баталгаажуулдаг, архивладаг, лавлагаа мэдээлэл өгдөг тогтолцоо бүрдсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар улсын бүртгэлийг оюуны өмчтэй хослуулснаар иргэдэд очих үйлчилгээ төгөлдөршинө гэж үзсэнээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн нэршилтэй болгоод байгаа. Шинэ онд тус газраас иргэний болон оюуны өмчийн бүртгэлийг улс даяар цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дуусгахаар төлөвлөсөн тухай албан ёсны мэдээллийн сайт дээрээ мэдээлжээ. Улсын хэмжээнд оюуны өмчийн бүртгэлийг иргэдэд хүндрэлгүй, шуурхай хүргэхээр олон ажлыг төлөвлөж байгаа боловч орон нутагт хүнд сурталтай, харилцааны соёлгүй, хахууль авдаг ул мөр арилахгүй буй бололтой. Аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газраар та ороход, дараахь дүр төрх угтана. Үйлчилгээний зааланд ажиллаж буй ажилтнуудын нүүр царайн дээр их ажилдаа түүртсэн байдалтай уур уцаар ихтэй, иргэнд үйлчлэхдээ хүйтэн харц чулуудсан, зөвлөгөө өгөх нь байтугай үл ойлгогдох байдлаар тээршаасан өнгөөр хөндий хүйтэн дуугарсан хүмүүсийн бөөгнөрөл харагдана. Цаашлаад арын өрөөгөөр шагайхад гадны хүний дэргэд үс гэзэг, хувцас хунар, ар гэрийн амьдралаа ам уралдан ярьцгаасан залуус, хүүхнүүд зах дээр байгаа мэт хөшилдөнө. Тэд даргынхаа өрөөнд зөвшөөрөл авахгүй ордог, гарахдаа хаалгыг савж хаячихаад уур уцаартай гэдэг нь жигтэйхэн. Аймгийн ИТХ-аас энэ сарыг “Үйлчилгээний соёл, харилцааны соёлыг дээшлүүлэх”-ээр уриалга гарган ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ байгууллага дээр өөрчлөгдсөн зүйл алга. Иргэдийн хувийн өмч, оюуны өмч, бүртгэлийг хуулийн дагуу бүртгэн дансалж суудаг энэ байгууллага төрийн байгууллага дотроос хамгийн хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай байх ёстой. Улсын бүртгэгч нар хувь хүн болон байгууллагын нууцтай харьцдаг давуу эрхтэй. Гэтэл эдний байцаагчдын ам халалт, ёс зүйгээс  болоод хувь хүний нууц бусдын чихэнд хүрсэн л байдаг. Хэн ямар банкнаас хэдий хэмжээний зээл авч байгаа, хэний зээлийн хугацаа дуусах дөхсөн, хэн хэдэн байртай зэрэг тухай ам дамжсан мэдээлэл болох явган ярианы эх сэжүүр энэ газраас л эхтэй байдаг талаар иргэд ч гомдолдог. Ийм нөхцөлд ажилтнуудын ажлын байран дээр баримтлах стандарт, ёс зүйг чанд мөрдүүлж, Орхон аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт эх үндсээр нь ул суурьтай шинэчлэл хийх  шаардлагатай болоод буйг иргэдийн мэдээллийн мөрөөр хийсэн албаны шалгалт харууллаа. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ