БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Даваасамбуугийн ашиг сонирхлыг 858.6 сая төгрөгийн гэрээ илчиллээ Баримт №2
Д.Даваасамбуугийн ашиг сонирхлыг 858.6 сая төгрөгийн гэрээ илчиллээ Баримт №2
Цагдаагийн албан хаагчид жирийн иргэд рүү гал нээж, амь насыг нь бүрэлгэсэн 2008 оны 7 сарын 1-ний өдрийг хүмүүс мартах ёсгүй. Яг үүнтэй адил нийгэмд үзүүлж буй хор хохирлоор Монголын ард түмний өмчийг чихрийн цааснаас дорд үзэж, хэдэн зуун хууль бус гэрээ гэгчийг үйлдэж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн 2016 оны 6 сарын 27-ны өдөр түүхэнд хар толбо болон үлдэх үү. Нэг талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын компани худалдан авсан нь гайхашигтай амжилт гэж үзэж буй ч хөшигний цаана үйлдвэрээс тэр өдөр хэдэн арван гэрээгээр асар их хөрөнгө урсан гарсан нь өнөөдөр баримтаар нотлогдож байгаа юм. 2016 оны 6 сарын 27-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Даваасамбуугийн гардан хийсэн хагас тэрбумын өртөгтэй хоёрхон ширхэг эйркондейшн нийлүүлэх гэрээний баримтыг бид олон нийтэд дэлгэсэн. Харин энэ удаад мөн л Д.Даваасамбуугийн 2016 оны зургадугаар сарын 24-нд хийж,  урьдчилгааг нь 6 сарын 27-нд гаргасан өөр нэгэн гэрээг онцолж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиалгаар “Баяжуулах фабрикийн шүүн хатаах хэсгийн хүйтэн агуулах дулаалах ажил”-ыг орон нутгийн нэгэн компани өөрийн материалаар 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны дотор дуусгахаар хийсэн гэрээ энд байна. Их барилгын хэлтсээр дамжуулан хийгдсэн энэхүү гэрээ бидний нэрлэдгээр “Но-той” байсан нь харагдана. Уг гэрээний гүйцэтгэлийн нийт төлбөр 858 сая 628 мянга 706 төгрөг аж. Баяжуулах фабрикийн шүүн хатаах хэсгийн агуулахыг зайлшгүй дулаалах нөхцөл байдал үүссэн үү. Дулаалах шаардлага байсан ч ийм их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээг заавал энэ өдөр хийсэн нь сонирхол татах өнцөг юм. Шүүн хатаах хэсгийн агуулахыг яаралтай дулаалахгүй бол үйлдвэрлэл технологийн горимд өөрчлөлт үүсэх нөхцөл хараахан бүрдээгүй гэж нарийн мэргэжлийн инженер гэлтгүй жирийн уурхайчин ч үзэж байгаа аж. Баримт 1: 858 сая төгрөгийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 27-нд Хуулийн хэлтэс бүртгэжээ  Дээрх 800 гаруй сая төгрөгийн гэрээнд монгол, орос орчуулгаар үнийн дүнгийн  хэдэн хувийг гүйцэтгэгч компанид урьдчилж олгосон нь хоёр өөр байдлаар бичигдсэн байна. Гэрээний монголоор бичсэн талд “Захиалагч гэрээний үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг Ажил гүйцэтгэгчид төлнө” гэж заасан бол орос орчуулга дээр “урьдчилгааны 50 хувийг олгоно” гэжээ. Энэхүү 30, 50 хувийн урьдчилгаа хэмээн монгол, орос хэл дээр зөрүүтэй бичсэн байдал нь хамгийн их анхаарал татахаар зүйл. Өөрөөр хэлбэл, урьдчилгааны 30, 50 хувь бол нэг талаасаа тоо мэт харагдавч үүний цаана зуун саяар тоологдох зөрүү байгааг хэн бүхэн мэднэ. Энгийнээр бодоход гэрээт ажлыг эхлээгүй байхад буюу зургаадугаар сарын 27-нд 420 гаруй сая төгрөгийг үйлдвэрийн данснаас гаргасан гэсэн үг. Баримт 2: Гэрээний урьдчилгааг 30,50 хэмээн 2 янзаар бичжээ Харин уг гэрээгээр “Баяжуулах фабрикийн шүүн хатаах хэсгийн агуулахыг дулаалсан уу” гэдгийг одоогийн удирдлагууд нягталж үзэх нь зөв байх. Уг гэрээний хууль зөрчсөн гэдгийг нотлох өөр нэг үндэслэл нь Д.Даваасамбуу ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлин нарын өмнөөс гарын үсгийг нь шууд зурсан байгаа юм. Бидэнд олдсон баримтнуудаас гадна  2016 оны зургаадугаар сарын 27-нд Д.Даваасамбуу захирал эрх бүхий албан тушаалтны өмнөөс бүх гарын үсгийг нь зураад хийгдсэн 54 гэрээ байгаа тухай дуулдана. Эдгээр 54 гэрээнд 30-70 хувьд нь “Урьдчилгаа” нэрээр хэдэн арван тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд  шилжүүлж ГОК-д их хэмжээний хохирол учруулсан байж мэдэх тухай шуугиж байна. Бүр зарим тохиолдолд их хэмжээний үнийн дүнтэй гэрээ хийхдээ урьдчилгааг нь 100 хувь олгосон ч байж мэдэх тухай яриа чих дэлсэж эхэллээ. Энэ бүхний  балгаар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн жирийн нэгэн уурхайчны  хоолны тавагны хэмжээ багасч, бүр цаашлаад өмнө нь олгогдож байсан улирлын урамшуулал, бонус, 13 дахь сарын цалин сураггүй болох гэнэ хэмээсэн шуум гарч уурхайчдыг айлгаж байгаа ч дуулдана. Өөрөөр хэлбэл, Д.Даваасамбуу захирал эрх мэдлээ хэтрүүлэн Ц.Даваацэрэн, Б.А.Кутлин нарын өмнөөс гарын үсэг зурсан олон арван гэрээний урьдчилгаанаас үүдэж Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засаг доголдож улмаар уурхайчдын хоолны тавагны хэмжээ багассан гэсэн үг. Баримт 3: Д.Даваасамбуу гэрээн дээрх Ц.Даваацэрэн, Б.А.Кутлин нарын нэрийн ард өөрийн гарын үсгээ зуржээ  Өнөөдөр тавагных нь хэмжээг багасгасан юм, маргааш ажлаас халах мэдэгдэл хүлээж авахад ажилчид гайхаад байхгүй нөхцлийг амьдрал дээр зохиомлоор бий болгоход Д.Даваасамбуугийн Монгол улсын Тендэрийн тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль болон бусад олон хууль, Засгийн газрын тогтоолыг дур мэдэн зөрчин гэрээ байгуулж урьдчилгаанд нь олон арван тэрбум төгрөгийг шилжүүлсэн явдал бодитоор нөлөөлсөн үү гэдгийг шалгаж нягтлах цаг болжээ. Зарим нэг мэдээллээс харвал тэрхүү 54 гэрээг байгуулахдаа зах зээлийн үнийн суурь судалгаа хийгээгүй, эдийн засгийн ямар ч тооцоо, үндэслэл дээр суурилаагүй Оросын талын 49 хувь хувийн хэвшилд шилжих сургаар их хэмжээний хөрөнгө, мөнгө завших гэж зохион байгуулсан гэмт хэргийн чанартай үйлдэл болсон тухай шуугиж байна. Дээрх хууль бус гэрээний тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн манай сайтыг үйлдвэрийн ажилчдад уншуулахгүй гэхдээ Д.Даваасамбуу захирал үйлдвэрийн дотоод сүлжээн дээр хаах үүргийг өгсөн байдаг. Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн “Эрдэнэт үйлдвэр нээлттэй байх, ил тод байх, шударга байх, шилэн байх есөн зарчмыг баримталдаг” хэмээн мэдэгдэж байсан тэр үг өнөөдөр өнгөлөн далдлалт байж. Тэр тусмаа Д.Даваасамбуугийн толгойлдог “Бүрэн эрхт онцгой комисс”-ыг “Бүрэн эрхт шахаачдын комисс” болгохын тулд гаргаж ирсэн хэлбэрийн төдий уриа лоозон байжээ гэдгийг энэхүү 858 сая төгрөгийн гэрээ харуулж байна. Н.Төр [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/