ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хотын агаарын бохирдлын талаар бодит дүгнэлт гаргах үүрэг өглөө
Хотын агаарын бохирдлын талаар бодит дүгнэлт гаргах үүрэг өглөө
Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр орлогч  А.Түвшинжаргал хотын утааны талаар бодит дүгнэлт гаргах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Тэрээр хэлсэн үгэндээ “Өндөрлөг газраас хотын утаа харанхуйлж харагддаг. Гэтэл шинжилгээний дүнг харахад утаа буурсан ч юм шиг ойлгогдохоор байна. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УЦУОША зэрэг байгууллагууд хамтраад хотын утааны талаар бодит дүгнэлт гаргаж иргэдэд мэдээлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Аймгийн БОАЖГ-аас хотын утааг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа энэ үеэр танилцуулсан. Тодруулбал, Хотын гэр хорооллыг бүслэн хувааж, дагаж мөрдөх журмыг мөрдүүлж эхэлсэн. Мөн  2012 оноос сайжруулсан зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулсан. Энэ хугацаанд буюу 2012 онд 1345, 2014 онд 1540, 2015 онд 1065 ширхэг сайжруулсан зуух олгожээ. Тэгвэл энэ онд 1500 ширхэг сайжруулсан зуух олгох ажил үргэлжилж байгаа юм. Уг ажилд нийтдээ 500 сая төгрөг зарцуулж байна. Түүнээс гадна хөнгөлөлттэй цахилгаан халаалт, хийн зуух болон хоёр тарифт тоолуур 2200 гаруйг суурилуулах ажлыг үргэлжлүүлж байгаа талаар БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан хэллээ. Мөн төр захиргааны байгууллагын бодлогын хүрээнд өрхийн хэрэглээнд “Нако” түлшийг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэж олон нийт үзэж байна. Тухайн түлшийг нийлүүлснээр утаа буурсан төдийгүй түлшний үнэ буурахад эерэг нөлөө үзүүлсэн юм. Мэргэжлийн байгууллагуудаас агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг явуулсан. Уг судалгааны дүнд аймгийн хэмжээнд 13190 орчим гал түлдэг суурин эх үүсвэр бүртгэгдсэн байна. Үүнээс гэрийн ердийн зуух 4253, гэрийн сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пишин 6403, нам даралтын зуух 164 байгааг тогтоосон юм. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ