БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтэд архинаас үүдэлтэй аюул үүсэх нөхцөл бүрджээ
Эрдэнэтэд архинаас үүдэлтэй аюул үүсэх нөхцөл бүрджээ
Хөндөх сэдэв Улаанбаатарт чанаргүй архинд хордсон байх магадлалтай таван хүний цогцос байрны хонгилоос олдож, нийслэлд онц байдал зарлах хэмжээнд хүрлээ. “Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр” манай аймагт ч тохиолдох магадлалтайг бодолцох цаг болсон байна. Эрдэнэт хотод долоо хоног бүрийн мягмар гариг, сар бүрийн 15-ны өдөр архи согтууруулах ундаа, түүгээр худалдаа үйлчилгээ явуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гараад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Архийг хориглосон өдрүүд Эх үрсийн баяр, Хонхны баяр, Эрдмийн баяраар үргэлжилдэг. “Чөтгөрийн шээс” гэгддэг архийг хориглох нь зөв ч хэт туйлшрал сөрөг нөхцлийг гааруулдаг бичигдээгүй хуультай. Зах зээлийн ороо бусгаа бараа бүтээгдэхүүн ховор цагт архи дамлан худалддаг шагчдын “арми” Монгол улсад үүссэн байсан. Шагчдыг устгах ажиллагааг идэвхтэй явуулсан төр засаг хамгийн сүүлд Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт “Азийн чоно” архинд хордож, арав гаруй хүн амь насаа алдахад эцэслэн дуусгаж байлаа. “Азийн чоно”-ын сургамжаас аймгуудад ид цэцэглэж байсан архины жижиг үйлдвэрүүдийн хаалгыг барьсан нь зөв алхам болсон юм. Сүүлийн арваад жилийн хугацаанд яригдахгүй чих амар болсон шагчид Орхон аймагт хурдтай “бойжиж” бүр бондойгоод гараад ирлээ. Архи худалдаалахгүй өдрүүдэд дэлгүүр хоршоо үүд хаалгаа хааж, баар цэнгээний газрууд хөшгөө татахад өнөөх шагчид хямд архиа сэмхэн худалдаалж, ангасан нөхдийн цангааг гаргадаг болж. Аймгийн Цагдаагийн газар шагчдын толгойлогчдыг баривчлан хорьдог ч тэдэнд хялбархан бизнес хийх орчин нь байгаа болохоор мягмар гаригийн ангуучлалдаа дахиад л гарцгаана. Цагдаад байнгын хаягтай тэд ажлын цагаа бүртгүүлэх мэт “үүнээс өөр амьдрах арга алга” гэж хээв нэг хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх жишээтэй. Төрийн албаны залгамж чанараас харахад, өмнөх Засаг даргын захирамжийг амьдралд нийцэхгүйг нь өөрчилж явах нь бичигдээгүй хууль мэт. Гэмээ нь өнөөдөр архи худалдаалахгүй өдрийг олшруулснаар шагчид хэмээх шинэ ажлын байр нэмэгдэж, энэ хэрээр чанаргүй архинд хордох магадлалтай нийгэмд аюул үүсэх нөхцөл бий болжээ. Өнөөдөр Орхон аймагт архи худалдаалах дэлгүүр, хоршоо, баар цэнгээний газрын тоо хүн амын тоонд нь харьцуулахад зэргэлдээ Дархан-Уул аймгаас хэд дахин олон байна. Орхон аймагт согтууруулах ундаа худалдаж, үйлчилгээ эрхэлдэг 398 аж ахуйн нэгж бий. Үүнээс 260 хүнсний дэлгүүр архи худалдаалах тусгай зөвшөөрөлтэй. Хоёр жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сарын 17-ны аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр гэр хороололд тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн архи худалдах зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сунгахгүй. Улмаар мөн оны зургадугаар сарын 1-нээс зөвшөөрлийг цуцална гэсэн шийдвэр гаргаж байжээ. “Гэр хорооллын хоёр гудамж алгасаад байрлах хүнсний дэлгүүр бүхэн архи, пивыг өрчихдөг буруу тогтолцоог өөрчилье” гэж орон нутгийн удирдлага “ханцуй шамласан”. Шийдвэр нь амьдрал дээр “Бүгдийг нь нэг өдөр хаачихгүй ээ, ядаж мухлагаа супермаркет болго” гэсэн төрийн арчаагүй гуйлт л болж хувирсан юм. Төрийн шийдвэрийг нөгөө хэдэн дэлгүүрийн эзэд эсэргүүцэж, аймгийн Засаг даргын үүдэнд жагсаж, “орон нутгийн татварыг бид бүрдүүлдэг шүү” гэсэн шахаа хийж байгаад, төрийн хүзүүн дээр мордоод бат гэгч нь гагнагдчихсан. Энэ мэтээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг нөхдийг цөөрүүлж чадахгүйгээс архи зарахгүй өдрийн тоог нэмэгдүүлсэн болж, нүглийн нүдийг гурилаар хуураад сууж байгаа Орхон аймгийн үе үеийн удирдлага өрөвдмөөр ч юм шиг. Эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хувь хүртдэг төрийн албан хаагчид амь бөхтэй байсаар байна уу. Соёлтой хот суурин газруудад согтууруулах ундааг мухлагт биш томоохон супермаркетад зөвшөөрөл олгосон харагддаг. Манай аймаг иймэрхүү аргаар архитай тэмцэж байна даа. Хөрш Дархан-Уул аймагт 2014 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч 598 цэг байсныг нэг жилийн дотор орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг 165 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан. Мөн 116 тусгай зөвшөөрлийг хурааж авчээ. Үүний үр дүнд хоёр жилийн дотор архины худалдааг 53 хувиар бууруулж чаджээ. Хийж болдог юм байна. Манайхантай адил тусгай зөвшөөрлийн тоог шинээр нээгдсэн баар, реосторан, дэлгүүр бүрт “Санта өвөөгийн бэлэг” мэт гардуулаад байдаггүй бололтой. Өнгөрсөн парламент 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхээр зэхсэний үр дүнд аймгууд бэлтгэлээ хийж архины цэгийн тоог Дархан-Уул аймаг шиг бууруулсаар иржээ. Бусдын адил дорвитой өөрчлөлт хийж чадахгүй ч шагчдыг өсгөсөөр байгаа буруу тогтолцоогоо эргэж харахыг Монголын нийгэмд үүссэн уур амьсгал харууллаа. М.Мөнхцэцэг [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА