ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хорио цээрийн дэглэмийг бууруулж, хяналтын постыг татан буулгав
Хорио цээрийн дэглэмийг бууруулж, хяналтын постыг татан буулгав
               Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийж цэцэг өвчний хорио цээрийн дэглэм буурсан, хяналтын постуудыг татан буулгасан тухай мэдээлсэн. Аймгийн хэмжээний нийт хонин толгойг гуравдугаар сарын дунд гэхэд вакцинд хамруулахаар болсон. Мөн салбарын яамнаас улсын сайн малчин, тариаланч, тариаланч хамт олон шалгаруулдаг болзолд өөрчлөлт хийснийг саяхан танилцуулсан. Тун удахгүй манай аймаг шилдгүүдээ шалгаруулж улсад материалаа явуулах тул Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлага энэ тал дээр анхаарлаа хандуулна уу гэлээ. Мөн ойрын үед аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Жаргалантын долоо, Баян-Өндөр сумын дөрвөн чиглэлд ажлын хэсэг гарч ажиллах болсон тухай дуулгав. Түүний мэдээллийн дараа аймгийн ЗДТГ-ын дарга Г.Соёлчхүү “Ямар учраас хяналтын постыг татан буулгав. Хонины цэцэг өвчин хүнд халдах уу. Хонио бүрэн вакцинжуулаагүй байж постыг татан буулгаж болж байгаа юм уу. Ийм тохиолдол байна уу” хэмээн асууж тодруулсан. ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий “Хонины цэцэг өвчин гарсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дархан-Уул аймгийн Хонгор, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Орхон суманд гарсан хяналтын постыг татан буулгасан байсан. Өвчний голомтот өрхүүдийн хонийг вакцинжуулсан. Түүнээс хойш танадалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй зэрэг байдлыг харгалзан үзээд постыг татан буулгасан. Хонины цэцэг өвчин хүнд халдварласан тохиолдол одоогоор гараагүй. Харин өвчний нян хүйтэнд маш тэсвэртэй, халуунд тэсвэргүй байдаг. Цэцэг өвчний нян 14 хоног нуугдмал үедээ байдаг. Энэ хугацаанд өвчилсөн малын махыг иргэд хүнсэндээ хэрэглэх аюултай тул хяналтын пост ажиллуулдаг” гэсэн хариулт өгсөн юм. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ