ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сү.Батболд, О.Содбилэг нарын гишүүд хамгийн их таслалттай байна
Сү.Батболд, О.Содбилэг нарын гишүүд хамгийн их таслалттай байна
Нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад олонхи болсноор ажил жинхэнэ утгаараа урагшаа явна гэсэн төсөөлөл энэ парламентын үед лав хэрэгжихгүй бололтой. Яах вэ, шинэ парламент бүрдсэн даруйдаа ерөнхий сайдаа томилох, байнгын хороодоо эмхлэн байгуулах, сайд нараа сонгох асуудлууддаа нухацтай хандсан. Арга ч үгүй. Албан тушаалын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр чуулганы танхимд эрх баригч намын 65 гишүүн ирийтлээ сууж байгаад кнопоо дарцгаасан. Дараа нь ээлжит бус чуулганаар төсвийн тодотголоо хэлэлцэхэд ч тэр ирц ерөнхийдөө сайн байв. Товчхондоо, шинэхэн дээрээ сонихон байдаг шинэ парламентын цонх үе ингэж шувтарсан гэж болно. УИХ-ын намрын чуулган эхэлснээр байнгын хороодын ирц бүрдэхгүй хойшлох нь хэвийн үзэгдэл болов. Улмаар гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан товоосоо 2-3 цагаар хоцрохыг юман чинээ тоохоо болилоо. Ямар сайндаа л байнгын хороон дээр ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаархи хэрэгжилтийг сонсох гэж гурван долоо хоног хойшлуулах дээрээ тулах вэ. Харин оны өмнөхөн УИХ-ын даргыг ОХУ-д айлчлах үеэр дэд дарга Ц.Нямдорж чуулганыг даргалснаар ирцийн асуудлыг бүлэг дээрээ хүртэл хөндөн ярилцсан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Туслахууд нь орондоо унтаж буй гишүүдээ сэрээ. АН-ыг ирцээ бүрдүүлсэнгүй гэж бид хичнээн баалдаг байв. Одоо өөрсдийгөө хар” гэхчилэн гишүүддээ сануулсан нь нэг төрлийн сэрүүлэг болж өглөө. Улмаар үдээс хойш 16:00 цаг өнгөрчихөөд байхад чуулгандаа ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Гантулга нарын залуу гишүүдийг индэр дээрээс нэрийг нь дуудаж, “магтан дуулсан” нь гишүүдэд эрх биш нэгийг бодогдуулав. Ингэж оны сүүлийн өдрүүдэд эрх баригч намынхан арай олуулаа чуулганы танхимд хүрэлцэн ирдэг болсныг дуулгууштай. Гэвч картаа хийж орхиод гараад явчихдаг гишүүдийн урхаг өвчин тийм ч амархан эдгэрчихгүй. Санал хураалтын үеэр хажуу ширээнийхээ кнопыг дарчихаад, утас шөрмөсөө оролдсон шигээ сууж байдаг, нойрмог хуралдаан үргэлжилсээр. Нэгэнт парламентад 65-уулаа учир саналаар дутаж, хуулийн чухал заалт унана, хүчгүйднэ гэж санаа зовох юмгүй. Ингэж татлаа түтлээгүйн жаргалыг ханатал эдлэхээр чуулганы хуралдаанд заавал ирэх албагүй 20 гишүүнийхээ хүртэл нэрийг дугуйлсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн саруудын эрх баригч намын гишүүдийн ирцээс харахад, Сү.Батболд, О.Содбилэг нарын гишүүд хамгийн их таслалттай байна. О.Содбилэг гишүүн өнгөрсөн сард нэг л удаа 10:35 цагт картаа уншуулсан бол цөөхөн тохиолдолд гадаад томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэдгээр тэмдэглүүлж, бусад нь огт тэмдэглэгээгүй байна. Сү.Батболд гишүүний тухайд намрын чуулган эхэлснээс хойш нэг удаа 12 цагт, бас нэг удаа 17 цагийн үед картаа уншуулах зэргээр хуралдаандаа суужээ. Тэрээр ихэнх тохиолдолд тасалсан хэдий ч эмнэлгийн чөлөөтэй хэд хэдэн өдрүүд байгаа юм. Ирцийн мэдээнд, Л.Элдэв-Очир, Ч.Улаан, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Ганболд, Ц.Оюундарь, Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэсэн тэмдэглэгээ ихтэй байна. Байнгын хороодын дарга нараас Ц.Сарангэрэл, Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав нарын гишүүд мөн л дээрх шалтгаанаар хэд хэдэн хуралдаанд ирээгүй нь харагдаж байгаа юм. Засгийн газрын танхимын давхар дээлтэй гишүүдийн хувьд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үедээ ирцээ бүртгүүлдэг бол Д.Оюунхорол, С.Баямбацогт, Н.Номтойбаяр, Ц.Мөнх-оргил нарын ирц бас л алаг цоог харагдаж байна. Мөнхүү тухайлсан долоо хоногуудад хамгийн багадаа 5-7 гишүүн УИХ-ын даргын захирамжаар гадаад томилолтоор ажиллаж байгаа нь анхаарал татна. Харин Ардчилсан намаас Б.Наранхүү гишүүн таслалтаараа тэргүүлж, бие даагч гишүүн С.Жавхлан чуулганы хуралдаанд алаг цоог байдлаар оролцжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлдэг. Харин гишүүдийн картаа уншуулдаг нийтлэг цаг нь 10:30 ба түүнээс хойш. Гэхдээ ирцийн нэгтгэсэн мэдээлэл дээр таслалтын тоогоо тавихгүйгээр хөтлөлт явуулж байгаа юм. Эндээс харахад, онцын шаардлагагүй бол УИХ-ын гишүүд хуралдаандаа төдийлөн идэвхтэй оролцохгүй байна. Эрх баригч намын тухайд ирцийн асуудалд М.Энхболдын фракци арай хариуцлагатай хандаж буй. Харин Сү.Батболдын фракцийнхан чуулганы танхимд бараг л үзэгдэхээ больчихоод байна. У.Хүрэлсүхийн фракцийн залуус тухайлсан хуулиудад нухацтай хандаж, бүлэг дотроо харьцангуй хөдөлгөөнтэй байгаа учир ирцийн тухайд тийм муугүй байгаа юм. Ж.МЯДАГБАДАМ Эх сурвалж: Medee.mn [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА