ЛХАГВА
2024.12.26
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Засаг даргын шинэ жилийг энэ жил би хийхгүй гэж бодож байгаа
Д.Батлут: Засаг даргын шинэ жилийг энэ жил би хийхгүй гэж бодож байгаа
Шинэ оны өмнөхөн Орхон аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлуттай ярилцлаа. -Та дөнгөж сая “Эрдэнэт хивс” ХХК-ийн шинэ жилийн баяраас ирлээ. Энэ байгууллагад хөдөлмөрийн гараагаа ажилчнаар эхэлсэний хувьд, Эрдэнэтийн унаган хүүхдийн хувьд таны үеийнхэн төр удирдах насанд хүрсэнийг та харуулж байна. Өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөвийг тодорхойлохгүй юу? -Бид нэг зүйлийг онцгойлон харж байгаа. Та бүхэн хуралдаанууд дээрээс ажигласан болов уу. Эрдэнэт хотынхоо хүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн гол түлхүүр, хүчин зүйл нь хүн байх ёстой. Хүнээ хөгжүүлснээр Эрдэнэтийн хөгжлийн том алхамуудыг хийж чадна. Нөгөө талдаа бид хүний хөгжил дээр тулгуурласан, салбарласан ажлууд дээр тодорхой алхамууд хийнэ гэж бодож байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн маань уул уурхайн нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед Эрдэнэт хот Эрдэнэт хотоороо байх ёстой. Энд ажиллаж амьдарч байгаа хүмүүс, тэдний үр хүүхдүүдийн амьдрал хэвийн үргэлжлэх учиртай. Энэ бүхнийг шийдэхийн тулд “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрыг саяхан байгуулсан. Уг байгууллага ямар хэлбэрээр ажиллах вэ гэхээр, эрдэнэтчүүдийн давуу тал болох оюуны потенциал, эдийн засгийн потенциал дээрээ тулгуурлаж, ирээдүйг харсан үйлдвэрлэлүүдийг бий болгоё. Оюуны чадамжаа үнэлүүлсэн үйлдвэрлэлийг бий болгоё гэсэн санаа явж байгаа. Энэ дөрвөн жилд хэрэгжээд дуусах бүтээн байгуулалт биш, ирээдүйг харсан 20, 30 жилийн дараа үр дүнгээ өгөх том ажлын эхлэл болно. Гэхдээ бид дөрвөн жилийн дотор тодорхой үр дүнгүүдийг үзнэ. Жишээлбэл, арван хувийн үр дүнтэй ажиллана гэж бодож байна. Энэ чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтарснаар “Эрдэнэт үйлдвэр”-т импортоор оруулдаг бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Дараа нь экспортын чиг хандлагатай болох алхамуудыг хийх бодлого баримтлая. Экспортын чиг хандлагатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл өнөөдөр бид шинжлэх ухаан технологийн салбарт дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн болон оюуны потенициалыг бий болгож хөгжүүлье гэсэн санаа юм. -Өнгөрсөн зургадугаар сар руу эргэж ярилцъя. Орхон аймгийн МАН-ын хороо УИХ, аймгийн сонгуульд ялалт байгуулж, олонхи боллоо. Та энэ намыг дээрх сонгуулиудад удирдаж оролцсон. Тухайн үеийг эргээд дурсахад юунд илүү сэтгэл түгшиж байв? -Өнөөдөр эргээд харахад, хэцүү байсан. Хүн барилдахдаа ойчно гэж барилддаггүй. Тиймээс ч бид давна, дээрээс нь хүний хөгжил рүү харсан, хүн рүүгээ чиглэсэн бодлогыг баримталсан мөрийн хөтөлбөр боловсруулж, сонгуульд оролцсон. Манай эрдэнэтчүүд бидэнд итгэл үзүүлсэнд намын даргын хувьд, намын гишүүдийн хувьд баяртай байгаа. Мэдээж сонгуулийн үед хэцүү байх нь аргагүй. Ялах, ялагдах нь тодорхой бус. Гэхдээ бид ялна гэсэн тэмүүлэлтэй байсан. Ялахын тулд тодорхой алхамуудыг, ажлуудыг хийж, өнөөдрийн өндөрлөгт хүрэх үедээ сөрөг хүчний байр сууриа  бодлоготойгоор, зөв голдирлоор нь авч явсаны үр дүн гэж харж байгаа. Аливаа ажлыг шүүмжлэхдээ гол биш. Улс төр гээд харахаар, шүүмжлэх, бие биенээ муулах тал руу дөвийлгөж  явчих гээд байдаг. Илүү ирээдүйгээ харсан, хүн рүүгээ харсан шийдвэрүүдээ бид бүхэн дэмжиж, өөр зүйл рүү гарах шийдвэрээс татгалзаж ирсэн. Энэ бүхнийг  эрдэнэтчүүд маань харж, мэдэрсэн болов уу. Нөгөө талаараа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд төр барьсан эрх баригчид Монгол улсын эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Хүмүүсийн амьжиргааны баталгаа алдагдсантай холбоотой үр дүн нөлөөлсөн гэж харж байна.  Ямар ч орлогогүй айлыг судалгаагаар гаргахад, 2800 өрх байна -Улстөрч Батлутаас Орхон аймгийн Засаг дарга Батлут боллоо. Эрдэнэт хотыг дээрээс нь харахад, иргэдийн амьдралын баталгааг хангах томоохон ямар ажлыг энэ дөрвөн жилд хийх вэ? Нэг өрхийн нэг иргэнийг ажилтай болгох хөтөлбөрөө сумын ИТХ-ын сонгуулийн үеэр танилцуулсан. Эдгээрийн суурийг хэр тавьж байна вэ? -Орхон аймгийн нийт иргэдийг ажилтай болгоно гэдэг өрөөсгөл ойлголт. Бид судалж үзсэн, сөрөг үзэгдлүүд юунаас үүдэлтэй вэ гэж. Гэмт хэргийн гаралтын дийлэнхийг хулгай эзэлж байна. Дээрээс нь ажилгүйдэл, ядуурал гээд олон зүйл  байна. Энэ бүхэн яагаад бий болсон бэ гэхээр, шууд орлоготой холбоотой асуудал дээр очиж төвлөрдөг. Иргэдийн маань амьдрал хүнд хэвээр байна. Дээрх судалгааны үндсэн дээр таван ам бүлтэй ч тавуулаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй өрхийг гаргаж ирсэн. Нэг ёсондоо ямар ч орлогогүй айлыг судалгаагаар гаргахад, 2800 өрх байна. Эднээс ядаж нэг хүнийг нь орлоготой болгоё. Үүнийг биелүүлж чадвал хүн рүүгээ, ирээдүй рүүгээ харсан томоохон хөрөнгө оруулалт болох юм. Хүн ажилтай, орлоготой болсноор нийгмийн алхаанд бусадтайгаа хөл нийлэн алхаж, тэр хэрээрээ хөгжлийн түлхүүр болно гэж харж байна. Шинэ он гараад энэ ажил руугаа анхаарал хандуулна. Бидэнд олон боломж байна. Наад зах нь туслах малчин хаа ханаа хэрэгтэй. Булган аймгийн зэргэлдээ сумдынхантай холбогдъё. Намайг хөдөө явж байхад, аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл туслах малчин авах гэсэн юм. Сар бүр 600 мянган төгрөгөөр цалинжуулъя гээд туслах малчин олдохгүй байна гэсэн хүнтэй таарсан. Өвлийнх нь идэшийг даая гээд ч олддогүй гэж байсан. Үүн дээр тодорхой хэмжээний зохион байгуулалт хийгээд өгчихөөр үр дүнгээ өгнө. Гэхдээ нэг асуудал байна. Манайхан ажилгүй, орлогогүй байна гэдэг. Хэрийн ажлыг тоож хийдэггүй. Ажилд оруулдаг, орхиод явдаг сул тал бий, гэхдээ бүгдийг нь хэлээгүй. Энэ буруу дадал ажил олгогчдод сөрөг талтай. Иймээс бид ажилтай, орлоготой болгох асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд ажил хүсэгчдэд сургалт хийе. Харилцан хамааралтай, эрх ашигтаа нийцсэн үүрэг хүлээх хэлбэрээр гэрээ байгуулах нь зөв. Ажлын байр манай аймагт илүүдэлтэй байдаг. Тэгвэл дутагдалтай ямар газрууд байгааг судлая. Тийш нь ажиллах боловсон хүчнээ илгээх ажлыг зохион байгуулъя. Очиж ажиллахад нь тодорхой шаарлагыг тавьдаг байх. Байр орон сууцаар хангах, эсвэл мал хуй өгдөг байдлаар ярилцах зэрэг олон талаар хэрэгжүүлэх болно. Мөн “Шинжлэх ухаан технологийн парк” байгуулсан гэж ярьсан. Үүндээ тулгуурласан хувийн хэвшлийн үйлдвэрлэлүүдийг үүсгэж, ажлын байр дагаад бий болно. Би саяхан Холбооны бүгд найрамдах Герман улсад ажиллаад ирсэн. Энэ үеэр дөрвөн төсөл танилцуулсан. Уул уурхайн машин механизмын угсрах үйлдвэр байгуулах төслийг маань Герман, Монголын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг сонирхож дэмжсэн. Дээрээс нь хог боловсруулах үйлдвэрийн төсөлөө ярьсан. Нийтдээ 50 га гектар газрыг эзэлсэн, 40 жилийн хур хогоо цэгцлэе. Өдөр бүр 600 метр куб хогийг байгальд хаяж байна. Хог боловсруулах үйлдвэрийг ашигтай хэлбэрээр ажиллуулах чиглэлийг барьж байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр, газрын дулааныг ашиглаж гэр хорооллын айл өрхийг эрчим хүчээр хангах гэсэн дөрвөн төслөө танилцуулаад ирлээ. Энэ асуудлууд тодорхой хугацаань дараа биелэлээ олох байх. Ажлын байрыг бий болгоход боломж байгаа, гагцхүү сэтгэл, санаачлага дутаад байна. -“Төрийн албан хаагч та ширээнийхээ араас босоод иргэд дээрээ очиж ажлаа хий” гэж та Баян-Өндөр сумын ИТХ-ын сонгуулийн үеэр хэлж байсан. Энэ үгийн биелэлт хэр байна вэ? -Одоогоор нүдэнд харагдах хэмжээнд хүртэл биелэсэн зүйл байхгүй байна. Үнэнээ л хэлье. Бид биелүүлэхийн тулд чармайж ажиллана. Шинээр томилогдож байгаа дарга нар, одоо ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдад нэг л зүйл хэлдэг. “Төрийн ажилд мэдлэг боловсрол гэхээсээ сэтгэл дутдаг асуудал байдаг шүү.  Иймээс та бүхэн сэтгэлээсээ хандаарай” гэж хэлдэг. Тусламж, дэмжлэгийг аваад үзэхэд, хавдартай иргэддээ тусалж байна. Орон гэргүй хүмүүст гэр олгож байна. Энэ боломжийг хэдхэн хүн мэддэг учраас тэр хүмүүс өргөдөл барьж орж ирдэг. Тэгвэл энэ хүрээг тэлэх ёстой. Ямар нэгэн байдлаар төрөөс тусламж дэмжлэг авсан хүмүүсийг давхцуулахгүй, хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн бодлого барьж байна. Төрийн албан хаагчдад тавих гол шаардлага бол өнөөдөр ажиллаж байгаа ажлын төвшингээ нэг жилийн дотор хэр өргөн хүрээнд тэлж чадсан бэ, хүмүүстээ хэр хүрч чадсан бэ гэдгээр дүгнэнэ гэж хэлдэг. Тодорхой хэмжээний судалгааны ажлууд дээр газар дээр нь очиж үз, амьдрал ахуйтай нь танилц. Нөхцөл байдлыг нь тодорхойлж, техникийн нөхцлийг нь гаргаад танилцуул. Үүний дараа асуудлыг шийдье гэсэн зарчим ярьж байгаа. Бүтээлч санаачлага гаргасан хүнийг хамгийн түрүүнд дэмжих бодлого барина -УИХ-ын дарга М.Энхболд саяхан хэлэхдээ, бид УИХ-д 65-уулаа боллоо гээд занхайх биш улам хариуцлагатай  байх ёстой гэж хэлсэн. Таны барьж буй бодлого энэ зүг рүү явж байгааг харуулж байх шиг.  Орхон аймагт ялгаагүй аймаг, суманд МАН олонхи боллоо. ИТХ-ын төлөөлөгчид залуужсан байна. Төлөөлөгчид иргэдийнхээ үгийг хэр сонсч байна вэ? -Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон залуучуудад маань туршлага дутаж байгаа. Гэхдээ тэдэнд хүний төлөө гэх сэтгэл зүрх бий. Аймгийн ИТХ-ын дарга Пүрэвлхагва дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон Мөнхбат дарга, миний бие зэрэг хүмүүс тал талаас нь хэлээд, туслаад явж байна. -Тан дээр өөрийн гараар хийсэн зүйлээ бариад дэмжээч гэсэн хүн ирж байна уу. Иргэдийн санал хүсэлтийн дийлэнхийг халамжийн чиглэлийн өргөдөл эзэлж байх шиг байна. Иргэдийнхээ бүтээлч сэтгэлгээг яаж дэмжих вэ? -Одоогоор нэг ч хүн гараараа хийсэн бүтээлээ бариад орж ирээгүй. Ийм хүн тун ховор байна. Иргэд маань тусламж хүсч байна, өвчтэй учраас тэтгэлэг олгооч, гэр өгөөч гэсэн халамжийн чиглэлийн хүсэлт их тавьдаг. Бүтээлч санаачлага гаргасан хүнийг хамгийн түрүүнд дэмжих бодлого барина. Цаашдаа өрхийн бизнес эрхлэгчид буюу банкны шалгуурт тэнцдэггүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ гэдгийг боловсруулж байна. Дээрээс нь энэ хүмүүсийн хийсэн бүтээгдэхүүнийг яаж борлуулах вэ гэдгийг анхаарна. Халамжийн чиглэлээр бараа бүтээгдэхүүн борлуулах цэгүүд нээгээд байна. Даанч тэр борлуулалтын цэгүүд нь хүний хөлөөс хол, урсгал байхгүй учраас тэнд борлуулалт хийх боломж муу. Тэгэхээр хүний хөлийн урсгал дээр ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж байна. Манай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батбаяр маань “Баян” худалдааны төвд нэг лангуу гаргаж өгөөд, түрээсийн төлбөр авахгүйгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжье гэсэн санаачлага гаргасан. Яг үүн шиг санаачлага гаргаж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжиж, жижиг бизнес эрхлэгчдийг хөл дээр нь босгох боломж бидэнд бий. Боломж гарвал олны урсгал дээр жижиг бизнес эрхлэгчдийн дэлгүүр нээх бодолтой. -Орхон аймгийн  2017 оны төсөв 40 гаруй тэрбум төгрөгөөр батлагдлаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос буурсан. Жилийн дотор дээрх хөрөнгийг ямар салбарт илүү зарцуулах бодлого барьж, төсвөө батлуулав? -Манай аймаг өмнө нь хөрөнгө оруулалтаар 40 гаруй тэрбум төгрөг батлуулдаг байсан. Одоо бол гурав дахин буурсан. Монгол улсын эдийн засаг хүнд байгаа нь эндээс харагдаж байна. Арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх жил зарцуулна. Үүнээс 20 гаруй хувийг нийгмийн төсөл, хөтөлбөрүүд дээр хуваарилсан. Бусдыг нь бүтээн байгууллатын ажилд зарцуулна. Гэхдээ бүтээн байгуулалтаас хүний амьдрах орчныг сайжруулах чиглэлд илүү хөрөнгө зарна. Ялангуяа орон сууцны байрнуудын дээврээс ус гоождог гомдол жил бүр ирдэг. Тэгвэл үүнээс нэгмөсөн салчихъя. Ийм асуудалтай бүх байрны дээврийг засчихъя. Хотын гэрэлтүүлэг өмнөхөөсөө сайжирсан. Гэхдээ гэрэлтүүлгийг ямар технологиор хийсэн бэ гэхээр хуучирсан технологи ашигласан учраас жил бүр алдагдалд нь 300 гаруй сая төгрөг төлдөг. Тиймээс ашиглалтын зардлыг нь бууруулж, лед гэрэл болгоё гэсэн. Энэ бол орон нутагт өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Ингэж хэмнэж чадвал 300 гаруй сая төгрөгөөс 60 орчим хувийг нь орон нутагтаа үлдээнэ. Жил бүр 100 гаруй сая төгрөг зарцуулаад байвал, үлдсэн 200 орчим сая төгрөгийг өөр зүйлд хуваарилах боломжтой. Энэ мэтчлэн хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх болно. -Орхон аймгийн МАН энэ дөрвөн жилд УИХ-ын хоёр гишүүнтэй, аймаг, суманд үнэмлэхүй олонхи болсон. Хийж бүтээх хамгийн оргил үе дээрээ ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрөө бүрэн хэмжээгээр биелүүлэхийн төлөө 2017,2018,2019,2020 онд хариуцлагатай, ил тод байгаарай гэж хүсье. Мөн та аймгийн Засаг даргын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа ярьж, иргэдийнхээ гүн рүү орж ажиллаарай гэж хүсье. Шинэ оны мэндийг манай уншигчдад хүргэхгүй юу? -За баярлалаа. Түрүүн асуусан зүйл дээр нэмэлт жишээ хэлэхийг хүсэж байна. Төсөв хүнд байгаа учраас бид шинэ жил хийхгүй. Засаг даргын шинэ жил гэж жил бүр хийдэг уламжлалтай, үүнийг энэ жил би хийхгүй гэж бодож байгаа. Өнөөдөр амьдрал нь хүнд байгаа олон хүн байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх зардлын тооцоогоо гаргаад, тэр зардлаа хүмүүст зориулъя. Нэг орой идэж уугаад өнгөрөх зардлыг тодорхой хүмүүсийн амьдралд зориулъя гэж ярилцсан. Ингээд нийт эрдэнэтчүүддээ шинэ оны мэнд хүргэе. Бид бүгдээрээ Эрдэнэт хотынхоо төлөө, иргэдийнхээ төлөө өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж  ажиллах болно. Иргэд маань биднийг дэмжиж, хамтарч ажиллаарай гэж хүсэж байна. Ярилцсан: М.Мөнхцэцэг [sgmb id="1"]
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
Д.ЦОЛМОН: ИРГЭД ЦАХИМ СИСТЕМЭЭР ГАЗРЫН АСУУДЛАА ШИЙДДЭГ БОЛСОН
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дотоодын цэргийн 816 дугаар ангид тоног төхөөрөмж худалдан авах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ