МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Баатарзориг: Эрдэнэт хот Монголын эдийн засгийн нийслэл болох боломжтой
Б.Баатарзориг: Эрдэнэт хот Монголын эдийн засгийн нийслэл болох боломжтой
         “Төрийн үйлчилгээ-ололт, туршлага” сургалтын үеэр ТАЗ-ийн орон тооны гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэлт” нэртэй сонирхолтой илтгэл тавьсан байна. Түүний илтгэлээс харвал манай аймгийн хувьд Монгол улсын Эдийн засгийн нийслэл болох бүрэн боломж байгааг онцлон тэмдэглэж гадны улс орны энэ чиглэлийн тэргүүн туршлага, ололт амжилтын талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Дэлхийн олон улс оронд тухайлбал, барууны ертөнцөд төрийн тэргүүн, хууль тогтоох байгууллага нь байдаг нийслэл хотоос гадна эдийн засгийн нийслэл гэж байдаг. Эдийн засгийн нийслэл нь улс орныхоо эдийн засагт нөлөө үзүүлэхийн хэрээр гадны хөрөнгө оруулалтыг өөртөө татдаг, үйлдвэржсэн бүс нутаг байдаг. Орхон аймагт ийм боломж бий. Түүнийгээ зөв харж, гаргаж ирвэл энэ зууны Монгол орны хөгжлийн, эдийн засгийн нийслэл нь Орхон аймаг байх боломжтойг бодолцох хэрэгтэй гэлээ.            Мөн тэрбээр энэ үеэр шинээр томилогдсон аймгийн удирдлагуудад агаарын бохирдлыг бууруулахад бодлого, шийдвэрээ чиглүүлж буйд талархаж буйгаа ч дуулгаад амжсан. Түүний тавьсан илтгэлийн гол санаа нь Төрийн алба алдаагүй бодлоготой байх ёстой. Төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, авлигагүй, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг өрсөлдөөны зарчмаар явуулж шалгалт авахын зэрэгцээ томилогдсон албан тушаалтан иргэдэд хүртээмжтэй ажиллаж байгааг хянах нь чухал хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Түүний хэлж буй энэ бүхэн амьдралаар баталгаажсан, олон улсын төрийн албанд нэвтэрсэн өнөөдрийн төвшинд үнэт зүйл болсон гэдгийг ч дуулгалаа. Б.Баатарзориг гишүүний сургалт амьдралын жишээ, баримт дээр суурилснаараа оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байв. Тухайлбал, 1881 онд Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Гарфилд бусдын гарт амь үрэгдсэн. Шалтгаан нь тэрээр амласандаа хүрч хэн нэгнийг төрийн ажилд аваагүй учраас алуулсан байдаг. Үүний дараа Америкт Пендлетоны хууль гэгч гарсан. Хуульд төрийн албан хаагч ямар байх ёстой, ямар шалгуур тавихыг заасан байдаг. Тухайлбал, төрийн албан хаагчийг өрсөлдөөнт шалгаруулалтаар чадвар, мэргэшил, чадамжийг нь голлон шалгаруулах болсон. Хажуугаар нь төрийн албан хаагчдад төвийг сахих, үр дүнтэй ажиллах зэрэг олон шалгуур тавьснаар ТАЗ-ийн эх үндэс тавигдсан тухай ярьж байлаа. Өнөөдөр АНУ-ын Дотоод хэргийн яамны сайдад иргэн захидал бичлээ гэхэд сайдын зүгээс хариуг нь өгөөд хамгийн сүүлд “Иргэн таньд үйлчилсэн сайд тэр” гэж нэр гарын үсгээ зурдаг нь төр бол иргэний төлөө үйлчилдэг сонгодог жишээ хэмээн илтгэгч онцолж байв. Манай аймагт 4363 төрийн албан хаагч байдаг. Тэдний 389 буюу 8.9 хувь нь төрийн захиргааны, 3628 буюу 83.2 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Харин 312 буюу 7.1 хувь нь төрийн тусгай алба хаагчид байдаг. Үлдсэн 34 буюу 0.8 хувь нь улс төрийн албан тушаалтан юм. Эндээс харвал манай улс төрийн албан хаагчдаа төрийн захиргааны, төрийн үйлчилгээний , төрийн тусгай, улс төрийн гэж дөрөв ангилдаг. ТАЗ-ийн мэдээллээс харвал улсын хэмжээнд: Төрийн захиргааны албанд 19687 /10.6 хувь/ Төрийн үйлчилгээний албанд 127943 /68.6 хувь/ Төрийн тусгай албанд 35736 /19.1 хувь/ Улс төрийн албан тушаалтай 3092 /1.7 хувь/ хүн ажилладаг ажээ. Монгол улсын төрийн албан тушаалын төрлийг удирдах, гүйцэтгэх, туслах хэмээн гурав ангилдаг . Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа эмэгтэй 59.4 хувь буюу 110777 хүн байдаг бол 75681 буюу 40.6 хувийг эрчүүд эзэлдэг байна. Төрийн алба Алдаагүй бодлого-той                          Чадварлаг ажилтан-тай                          Айдасгүй иргэд-тэй                     Амьдралын баталгаа-тай иргэдийн төлөө чиглэгдэж иргэдийн өмнөөс АЧАА даах үүрэг хүлээсэн гэдгийг илтгэгч тэмдэглэсэн юм. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ