ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Чадавхжуулах нэрийн дор нүднээс далд юу сургадаг юм бол
Чадавхжуулах нэрийн дор нүднээс далд юу сургадаг юм бол
Буруу эргэлт Чадавхжуулах нэрийн дор нүднээс далд юу сургадаг юм бол          УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг олон улсын байгууллагаас Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтыг манай аймагт зохион байгуулсан бололтой. Бололтой гэдгийн хувьд энэхүү сүржин нэртэй сургалт олны нүднээс зайдуу, эрүүл агаарт, утаа униараас хол Сэлэнгэ мөрний хөвөөн дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ амралтын бааз”-д хийгдсэн сурагтай учраас тэр. УИХ, Орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараагаас эхлээд чадамжийг дээшлүүлэх, чадавхжуулах нэртэй сургалт байнга болдог. Зохион байгуулдаг газрууд нь одоо бүр мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн байх. Сургалтын талаарх анхны мэдээлэл, нэрнээс харвал сонгуулиар сонгогчид баахан чадваргүй нөхдийг сонгодог, тэднийг чадавхжуулах гэж УИХ, олон улсын байгууллага, НҮБ хүртэл оролцож мөнгө, хөрөнгө хаяж байж сая нэг өнөөдүүл нь жаахан чадвартай болдог бололтой. Тиймдээ ч чадавхгүй нөхдөө олны өмнө харуулахгүйн тулд нүднээс далд байгалийн сайханд аваачиж байгаад онол, дадлага хоёроор ёстой нэг бөмбөгдөх шиг боллоо. Сонгогчид буюу ард түмэн зөв хүнээ олж сонгоогүй юм бол шинээр сонгогдсон төлөөлөгчдийн чадварыг нь тогтоогоод тийм чадвар, ийм чадамж суугаагүй байна гэж дүгнэснийхээ дараа уураг тархинд нь онол дадлагын хичээл заамаар санагдлаа. Түүнээс биш хоёр өдрийн онол, дадлага ажил хосолсон сургалт Эрдэнэтэд энд тэнд нээлттэйгээр байнга болдог. Миний мэдэхийн саяхан, хэд хоногийн өмнө төвийн аймгуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудын, нэгэн төрийн бус байгууллагын томоохон хэмжээний сургалт болсон байх жишээтэй. Харин ямар ч чадамжгүй хэсэг нөхдийг жалгын мухарт аваачиж, бөндгөрийг нь цэнэглэх гэж байгаа бол өөр хэрэг. Эсвэл хэвлэл, мэдээллийнхнээс зайгаа барьж зайдуухан газар чадамжаа дээшлүүлж байгаа нь энэ юм уу. Манай хэвлэлийнхэн ч аймаг, сумын ИТХ-ын чадамжгүй төлөөлөгчдийг чадавхжуулж байна гээд нэг орой арав шахам телевизээр залхтал нь гаргана. Бүр зарим нэг нь төлөөлөгчдийн чадамжийн талаар илүүтэй сонирхож мэднэ. Сурах чин хүсэл, сургах гэсэн үнэхүү эрмэлзлэл энэ тэрийг нь тээршаах гэсэнгүй. Гагцхүү чадавхжуулах ч гэнэ үү, чадвар олгох ч юм уу, байгаа чадварыг нь алдагдахаас сэргийлж бэхжүүлэх гэнэ үү байгаа оноогүй нэртэй ийм сургалт байнга болдогт нь, дээр нь энэ удаад нүднээс далд хийж байгаа нь анхаарал татсан юм. Энэ сарын 7-8-ны хооронд явагдсан чадавхжуулах сургалтад аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцжээ. Цахим мэдээллээр эрхэм төлөөлөгчид аян замд яваа, сургалтад сууж байгаа зургаа олон янзаар оруулсан зэргээс нь харвал хөгжилтэй, сэтгэлд нь нийцсэн сургалт болсон аж. Гэхдээ хэвлэлийнхэний хувьд цахим ертөнц бол албан ёсны мэдээлэл авах субекът биш. Зохион байгуулагчид яагаад “Сэлэнгэ амралтын бааз”-д сургалтаа хийх болсон, ямар хөрөнгө мөнгө гарч байгаа, ач холбогдол үр дүнгийн талаар мэдээлэл алга. Гадаадын олон улсын байгууллагаас мөнгө хөрөнгө нь гарсан юм уу эсвэл Эрдэнэтийн татвар төлөгчдийн халааснаас “сонгосон төлөөлөгчдийн чинь бөндгөрийг цэнэглэнэ” гэдэг нэрээр хөрөнгө мөнгө гарсан уу гэдгийг асуух эрх хэнд ч бий. Засгийн газрын тэргүүн нь эдийн засаг хүндэрсэн үед ард иргэдээ хэмнэлт хий гээд байдаг. УИХ нь харин арай өөр. Чадавхжуулах нэрийн дор” вакцинжуулаад” байгаа юм уу, “вакумжуулаад” байгаа юм уу элдэв сургалтад хөрөнгө мөнгийг гадна дотноос босгож байгааг ард түмэн юу гэж ойлгох вэ. Хар яриагаар “аймаг, сумын ИТХ-д юу ч мэдэхгүй хэдэн нөхөд гарсан юм байна. Тэднийг чадавхуулахын тулд тусгай газар аваачиж , нэг шөнө хоёр өдөр онол дадлагаар бөмбөгдөж дээ” гэж ойлгогдохоор. Энэхүү сургалтын талаар мэдээлэл авах гэж нэлээн хайсан боловч сургагч багш нар болон зохион байгуулагчдын зүгээс албан ёсны мэдээлэл хийсэнгүй. Сураг сонсвол сургалтыг зохион байгуулахад НҮБ ч оролцсон байж мэдэх нь. Энэ мэт байгаа оноогүй, цаг үеэ мэдрээгүй сүржин нэртэй сургалтын оронд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх тэдэнд чиглэсэн сургалт явуулбал сонгуулийн ирц буурахгүй, сонгуульд ач холбогдол өгөх, иргэд эрхээ эдлэх тал дээр ахиц дэвшил гарна. Энэ жилийн хувьд дундаас дээш насныхан ахмадууд сонгууьд идэвхтэй оролцсон. Харин 18-25 насныхан дунд үеийнхэн сонгуулиас залхсан гэлтэй оролцоо нь эрс буурсан үзүүлэлт гарсныг бид мэднэ. Сурахад оройтохгүй ч сургалт цаг үетэйгээ нийцдэг байх ёстой болов уу. Юун чадавхжуулах сургалт вэ цаанаа чинь зудын гамшиг нүүрлэчихээд байхад цаг үеэ олоогүй байгаа оноогүй сургалт нэрээр хөрөнгө мөнгө үрэхийг сонгогчид нэг их ойшоохгүй л байна шүү. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА