ДАВАА
2025.06.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.Уртнаст: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар арай түрэмгий байна
Л.Уртнаст: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар арай түрэмгий байна
     Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Могод сумын нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг”-ийг хэд хэдэн газарт байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хяналтын цэгүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр сумын зүгээс хамтарсан баг гарган ажиллаж байна. Бид энэ удаад улсын чанартай 1010 дугаар замын дагуу Булган аймгийн Орхон сумын нутаг, Бүрэнбүстийн замын уулзварын орчим Чацархайн онгон хэмээх газарт байрлаад буй Хяналтын цэгт очсон юм. “Өглөөний 08.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл ажиллана даа” гэсээр Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Уртнаст биднийг угтсан юм. -Өдөрт хэдий хэмжээний машин техник шалгаж байна. Ажил ямархуу байна вэ? -Хяналтын цэг ажиллуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гараад ажиллаж байна. Өнөөдөртэй нийлээд дөрөв хонох гэж байна. Өдөрт дунджаар 280 гаруй машин техник шалгаж байна. Ажил хэвийн үргэлжилж өдөр өдрийн бүртгэлээ хөтөлж сууна. Дагтаршсан цас малтаад хөндий гэр барилтай биш гээд бид вагончик олж эндээ ажлаа явуулж байна. Дороосоо даарах нь арай дээр байгаа шүү. -Аймгийн хэмжээнд хэдэн пост гаргаад байна вэ. Цэцэг өвчний тархалт, голомт өнөөдрийн байдлаар хаана хаана байна вэ? -Аймгийн хэмжээнд төв буюу хот хоорондын замын дагуу хоёр том пост ажиллаж байгаа. Нэмээд жижиг замууд дээр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх пост гаргасан. Манай энэ бол нэгдүгээр пост, нөгөөх нь Жаргалант сумын Хонгор овооны урд байгаа. Малын гоц халдварт цэцэг өвчний дэгдэлт газар аваад байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гараагүй. Зэргэлдээх Булган аймгийн Могод, Рашаант сум, Архангай аймгийн Өгийнуур, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан. Түүнээс сэргийлэх ажлын хүрээнд томоохон замын дагуу хяналтын пост гарган ажиллаж байна. - Малын гоц халдварт цэцэг өвчний онцлог нь юу вэ. Хүнд халдах аюултай гэхээс өөр мэдээлэл иргэдэд алга. Мал эмнэлгийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ? -Маргааш өглөөнөөс эхлэн Баян-Өндөр, Жаргалант сумын бог малд урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Цэцэг өвчний нэг онцлог нь өвчин үүсгэгч вирус нь 21 хоног хүртэлх хугацаанд нууц үедээ байдаг. Өөрөөр хэлбэл, хонь өвчин туслаа гэхэд 21 хоногийн дотор мэдэгдэхгүй. Иймээс бог малд үзлэг хийх нь чухал. Бог малын суга, цавь зэрэг нимгэн арьстай газраар арьсанд цэврүү үүсдэг. Энэ бол гол шинж тэмдэг нь. Нөгөө талаар энэ өвчний вирус өвлийн хүйтэнд тэсвэртэй. Тиймээс аймаг, орон нутгийн зүгээс малдаа үзлэг хийнэ. Үүний зэрэгцээ эрүүл малдаа урьдчилсан сэргийлэх тарилга хийж вакцинжуулна. Ийм ажил хийхээр төлөвлөж байна. -Хяналтын постын хувьд ажил үүргийн хуваарийн хувьд ямар үүрэг хүлээдэг вэ? -Хяналтын үзлэг хийх үүрэгтэй. Баруун талаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийнэ. Бид эхний ээлжинд мал мах болоод арьс түүхий эд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл, иргэнээс гарал үүслийн гэрчилгээ нэхэж байгаа. Хөдөө орон нутгийн малын эмч нарын хувьд зарим тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг гэртээ сууж байгаад бичээд өгчихдөг дутагдалтай. Уг нь малын эмч гарал үүслийн гэрчилгээг хийж өгөхдөө тухайн мал, маханд үзлэг хийж гараар барьж нүдээр үзсэн байх ёстой. Гарал үүслийн гэрчилгээ бол тухайн мал мах, арьс ширийг тээвэрлэх зөвшөөрөл юм. -Баруун талаас ирж байгаа мах гарал үүслийн гэрчилгээтэй байвал зүгээр л явуулаад байх уу? -Иргэдийн хувийн хэрэгцээ буюу идшиндээ хэрэглэж байгаа мах бол гэр лүүгээ явна. Зах зээлд нийлүүлэх гэж байгаа бол бид шууд “Таван эрдэнэ” зах дээр худалдан борлуул гэсэн шаардлага тавьж байгаа. Тэнд малын эмч, лаборатори ажилладаг. Гаднаас мал мах тээвэрлэн орж ирсэн машиныг бид бүртгэдэг. Худалдан борлуулах мах нь нарийн хяналтан дор явах учраас тийм шаардлага тавьж байгаа. Мөн арьс, түүхий эдээр дамжин орж ирж болзошгүй учраас хяналт тавьж, гарал үүслийн гэрчилгээ шаардаж байна. -Голомтот газраас мал мах орж ирэх боломж бий юү? -Малын гоц халдварт цэцэг өвчин гарсан бол тухайн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоодог. Мал мах, түүхий эд гаргахгүй байх ёстой. Голомтод газруудад тийм арга хэмжээ авагдаж байгаа. Харин санаандгүй буюу санамсаргүй тохиолдлоор голомтын ойр очмын бүсээс өвчтэй мал, мах орж ирж болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх хяналтын пост гарган ажиллаж байна. -Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай дээр Хяналтын цэгүүд дээр хүнгүй байна гэж яригдсан. Одоо 17.20 цаг болж байна. Танай нэгдүгээр пост дээр ямар ч байсан ажил явагдаж байна гэж ойлгож байна? -Энэ сарын 27-нд буюу бүтэн сайн өдөр аймгийн Онцгой комиссынхон ирнэ гэсэн мэдээлэл авсан. Тэр үед манайхан ид ажиллаж байсан. Онцгой комиссынхон ирж байхад замын цагдаагаа гаднаа зогсоочихоод өөрсдөө вагончиктоо байх утгагүй биз дээ. Тэгээд ч бидний ажил гадаа хийгддэг. Бараг дөрвөн цаг шахам бид гадаа зогсож ажилласан. Комиссынхон ирээгүй байсан л даа. Хүйтэн байсан, аяга цай ууж дулаацах гээд дотогшоо орсон байсан, манайхан. Тэр үед машин ирээд сигнаалдаад байсан. Цайгаа уучихаад гарах гэсэн юм билээ. Гараад иртэл явсан байсан. Хэдхэн хормын зөрүүтэй өнгөрсөн байж таарсан. Тийм л зүйл болсон. Манай хяналтын цэг дээр дөрвөн ээлжээр дөрвөн хүн гарч байгаа. Өглөө 08.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл ажиллаад ээлж хүлээлцдэг. -Аймгийн Засаг даргаас байгууллагын удирдлагуудад хяналтын постонд ажиллаж байгаа хүмүүст анхаарлаа хандуулахыг сануулсан. Адаглаад дулаан хувцас, хүнсээр хангахыг үүрэг болгосон. Ахуй хангамж ямар байна. Хоол ундаа ээлжээр өөрсдөө хийх үү? -Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх аймгийн Засаг даргын захирамж гараад багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар дансанд мөнгө, төгрөг нь орж ирээгүй л байна. Удахгүй орж ирэх байлгүй. Хувцасны хувьд өмссөн хувцастайгаа байгаа. Би дөнгөж сая захаас жаахан хүнс цуглуулж ирлээ. Өнөөдрийн хувьд манайхан өглөөнөөс хойш өдий хүртэл хоол ундгүй жаахан чардайсан болов уу. Удахгүй хоол ундны асуудал шийдэгдэх байх. Манай цагдаа, онцгойгийн алба хаагчид тушаалаар ажиллаж байгаа цэргийн хүмүүс болохоор “хоол унд яав ийв, өлслөө ундааслаа” гээд хэл үг хийхгүй. Одоо л нэг аяга цай, хуурай идэх юмандаа хүрэх гэж байна даа. -Нэг үеэ бодвол хүйтний эрч суларсан ч гэсэн гадаа 30 минут зогсоход л “эрүү толгой зодолдож” эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүн зоныхоо төлөө үүрэг хүлээгээд зогсож байгаа улс бол та нар. Замын зорчих хэсгийг өөрсдөө тохижуулсан уу? -Баруун талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлөх гарц, тэмдэг тэмдэглэгээг хийж, холоос харахад хяналтын цэг ажиллаж байгааг харагдахаар болгосон. Хүндрэл, бэрхшээл алга. Хийх ёстой л ажил. Харин зарим нэг тохиолдолд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс бидний ажлыг ойлгохгүй, хүндлэхгүй үл тоосон байдал гаргаад байгаа. Шалгуулж байгаа зарим нэг тээврийн хэрэгсэл гарал үүслийн гэрчилгээгүй мах, арьс ширтэй явж таарсан. Оруулахгүй гээд хориглоход утсаар яриад хүн дууддаг. Дуудсан хүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байдаг. Ирээд шууд л машиныг оруулахыг шаарддаг. Бичиг баримтыг нь нэхээд авчихдаг. Ийм тохиолдол хоёр, гурван ч удаа гарсан. Мал эмнэлгийн үржлийн тасгийн эрхлэгч биш иргэн хүнийхээ байр сууринаас харахад аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн энэ мэт зохисгүй үйлдэл байж боломгүй санагдах юм. [sgmb id="1"]
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил