МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Даваацэрэн ирэх дөрөвдүгээр сар хүртэл суудалдаа хэвээр байх уу
Ц.Даваацэрэн ирэх дөрөвдүгээр сар хүртэл суудалдаа хэвээр байх уу
“Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг” орчлонгийн жамаар “Эрдэнэт үйлдвэр” компанийг тойрсон асуудал төр хүчээ харуулж ямар ч байсан долоон хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өө томилоод байгаа. Одоо Эрдэнэтийн иргэд, үйлдвэрийн ажилчид “Совет хуралдаж шийдвэр гаргана” гэдэг яриаг мартаж, ТУЗ хэмээх дээд байгууллагатай гэдгээ мэдэх болсон. ТУЗ-өөс үйлдвэрийн ерөнхий захирлыг томилох яриа гарч байгаа ч одоогоор Ч.Ганзориг, Ж.Бадамжунай, Г.Алтан нарын нэрнээс нэг их хэтэрсэнгүй. Хамгийн сүүлд УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Миний олж мэдсэнээр та нар Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлагыг солихгүй ирэх оны дөрөвдүгээр сард өөрчлөхөөр болсон юм уу. Нэг үйлдвэрийг аваад явчих хүн олдохгүй байгаа юм аа даа” хэмээн бухимдсан. Түүний тавьсан дээрх асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Тийм зүйл байхгүй. Захирлаар тавих хүн дээрээ тогтоод асуудлаа ТУЗ-д нь оруулна. Одоогийн захирлыг ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл халахгүй, солихгүй гэсэн зүйл байхгүй” гэдэг хариулт өгсөн. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” хэвийн ажиллаж байгаа ч асуудалтай байгаа нь үнэн. Зарим нэг албан бус мэдээллээс харвал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үйлдвэрийн удирдлагын тамга, тэмдгийг хураасны зэрэгцээ эрх мэдэлд нь хязгаарлалт тавиад байгаа бололтой. Ц.Нямдорж гишүүний дэлгэн тавьсан мөнгө төлсөн баримтад дөрвөн жилийн     хугацаанд шилжүүлж дуусах мөнгийг ганцхан өдрийн дотор 100 тэрбум төгрөгийн гүйлгээ шиг зарлага дахиж хийгдэхгүй гэсэн үг. Оросын талын 49 хувийг худалдаж авсан нөхдүүд Эрдэнэтэд ирсэн даруйдаа ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ, хэлцэл байгуулсан тухай нэг хэсэг шуугисан. Мөн Улаанбаатарын ширэн цүнхтэй нөхдүүд ч нэлээн ирсэн сураг байдаг. Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг 400 гаруй сая ам.доллараар худалдаж авсан нөхдийн хийсэн ажил хууль зөрчсөн эсэх талаар холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Хэрвээ хууль хяналтын байгууллагаас энэ ажил хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гаргавал хэрэг бишдэх тал руугаа орж мэднэ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил 49 хувийн төлөөлөл ч арга мэхээ хэрэглэн хүч нөлөөгөө ашиглаж байгаа гэж дуулдана. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийг Ц.Даваацэрэн удирдаж түүний ард Д.Даваасамбуу дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр, Б.Шинэбаатар орлогч захирлаар, Д.Эрдэнэбилэг Санхүү эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаа. Үйлдвэрийн ТУЗ-өөс энэ үйлдвэрийн захирлыг солиход хүрвэл эдгээр хүмүүс ажлаа өгнө. Тэдний бараа бологч болох цүнх барьдаг хүүхдүүд ч нутгийн зүг хүлгийн жолоо залах дээрээ тулна. Үйлдвэрийн ТУЗ байгуулагдаж, даргаа томилж дүрмээ баталсан. Дүрмэнд үйлдвэрийн захирлаар нэр дэвшин орж ирсэн хүн ТУЗ-ийн долоон хүний дөрвийнх нь саналыг авсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, 51 хувь талаас давуу эрхээрээ өөрийн хүнийг Ерөнхий захиралд оруулж ирэхдээ 49 хувийн талд хүлээн зөвшөөрөгдөх эрхмийг санал болгоно. Тэгэхгүй бол Да.Ганболд тэргүүтэй 49 хувийн төлөөлөл хойшоогоо гэдийнэ. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээс харвал үйлдвэрийн ерөнхий захирал дөрвөн орлогчтой байх гэнэ. Тэдний нэг санхүү эрхэлсэн орлогч захирлыг 49 хувийн талаас өөрийн хүнээ тавина. Бас нэг орлогч захирлын суудал авна гэж байгаа ч төрийнхөн буюу 51 хувийн тал тийм ч амархан тахимаа өгөхгүйгээс ерөнхий захирлын асуудал тодорхой хүрээнд гацаанд орсон сураг байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчид баяжмал үйлдвэрлэх ажлаа хийж байгаа ч дээд удирдлага нь тодорхой бус ТУЗ-өөс ерөнхий захирлыг томилох нь гэдгээс өөр мэдээлэлгүй байгаа. Одоогийн удирдлагын зүгээс хэвлэл мэдээллээс зайгаа барьж хэлэх үгээ цэнэн суугаа нь толгойдоо булуу хураахыг нэг их хүсэхгүй байгаатай холбоотой. Эрдэнэтчүүд болоод Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ялсан намаас Ерөнхий захирал томилогдоно хэмээн харзнаж, хэн болох бол хэмээн хүлээзнэж байгаа дүр зургийг Эрдэнэтээс харж болохоор байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ