МЯГМАР
2025.06.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Үйлдвэрчний эвлэлтэйгээ нийлээд хууль зөрчдөг үү
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Үйлдвэрчний эвлэлтэйгээ нийлээд хууль зөрчдөг үү
      “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит бус IX бага хурал энэ сарын 16-нд буюу ирэх баасан гарагт хуралдана. Ээлжит бус хурал хуралдах болсон шалтгаан нөхцлийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Сүүлийн үед үйлдвэрийн дэргэдэх ҮЭ-ийн холбоо нь ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүүтэй дарга, удирдлагууд ажил олгогчдынхоо амыг хардаг, аялдан дагалддаг, бүр цаашилбал Монгол улсын хууль дүрмийг ноцтой зөрчдөг болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. ҮЭ-ийн холбооны дарга нар нь тэрүүхэн тэндээ тусгаар “Вант улс” байгуулж хэмжээлшгүй эрх, ямба эдэлж улмаар татвар төлөгчдийнхөө хураамжийг зүй бусаар захиран зарцуулдаг зэрэг ноцтой зөрчил, дутагдлын талаар тус байгууллагын жирийн гишүүд дуугарч байна. Тэгвэл бид энэ удаад одоогоос хоёр жилийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байсан “Эрдэнэт үйлдвэрийн удирдлага” ҮЭ-ийн холбоотойгоо хамтраад үгсэн тохиролцож хууль зөрчдөг талаарх мэдээллийг хүргэж байна.        Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны Хянан шалгах хорооны гишүүн Б.Алтанхуяг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт үйлдвэр Компанийн тухай хууль зөрчиж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Мэдээллээс харвал тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 2011-2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт хийж хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, ҮЭ-ийн холбоо нь үйлдвэрийн ажилчдын цалингийн нэг хувь болон хандиваар санхүүжих дүрмийн заалттай аж. Үүгээр бүрдсэн төсвийг ҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөл батлах ёстой боловч Тэргүүлэгч гишүүд нь дүрмээ зөрчин дураараа баталдаг. Түүнээс гадна санхүүгийн тайланг жил бүр Удирдах зөвлөлд танилцуулах ёстой боловч 2011-2013 оны хооронд ямар нэгэн тайлан тавиагүй. Түүнчлэн зөвхөн ажилчдын цалингийн нэг хувиар санхүүжих ёстой атал ҮЭ-ийн холбоо нь “үйл ажиллагааны төсөв” гэж “Эрдэнэт үйлдвэр”-ээс жил бүр 60 сая төгрөгийн татаас нэртэй “Авлига” авдаг байсныг Хянан шалгах хорооны шалгалтаар тогтоосон байна. Энэхүү 60 сая төгрөгийн “Авлига”-ыг ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн дөрвөн жилд тогтмол авчээ. Энэ нь Компанийн тухай хуулийн холобгдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж хянан шалгах хорооны гишүүн Б.Алтанхуяг тухайн үед мэдэгдэж байсан юм. Мөн үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо нь тэргүүлэгч 13 гишүүнтэй, 4 хороотой ажилладаг. Дээрх дөрвөн хороо ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс үйл ажиллагааны зардал нэрээр татаас авдаг байсан гэнэ. ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч 13 гишүүн нь гишүүдээс авсан санхүүжилтээ зориулалтын бусаар үрэлгэн зарцуулсан гэдгийг Хянан шалгах хорооныхон шалгаж ил болгожээ. Учир нь зарим зардлуудад зарцуулсан мөнгөний баримт нь тамга, тэмдэггүй байсан гэнэ. Иймээс Хянан шалгах хорооны гишүүн Б.Алтанхуягийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбоог бага хурлаа хуралдуулж асуудлыг хэлэлцэх шаардлага тавьсан байна. Гэсэн ч ҮЭ-ийн холбооны удирдлага болох Н.Батбаатар түүний тэргүүлэгчид энэ шаардлагыг хүлээн аваагүй гэнэ. Н.Батбаатар даргатай ҮЭ-ийн холбоо нь мөн өөрийн дүрмээ, зарим хуулийн заалт зөрчин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ-дад их хэмжээний хандив өгсөн нь шалгалтаар илэрсэн байна. Дээрх зөрчлүүд гарсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дэргэдээ “Хөдөлмөрийн маргаан таслах хороо”-г байгуулаагүйтэй холбоотой гэж хянан шалгах хорооны гишүүд үзсэн аж. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага Компанийн тухай хууль зөрчиж дэргэдээ Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо ажиллуулж санхүүжилт олгодог. Дээрх байгууллагуудыг татан буулгах эрх нь тус үйлдвэрийн Хуулийн хэлтэст байдаг боловч тэд ажлаа хийхгүй хууль зөрчиж байна хэмээн Б.Алтанхуяг 2016 оны зургаадугаар сард мэдэгдсэн юм. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрийн дэргэдэх ҮЭ-ийн холбоотойгоо нийлээд хуулийг гууль болгож өөрсдийнх нь “Үндсэн хууль” болох “Компанийн тухай хууль”-ийг ноцтой зөрчиж ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллагын амыг үдэх гэж жил бүр 60 сая төгрөг Н.Батбаатар тэргүүтнүүдэд олгож дураараа дургих нөхцлийг бүрдүүлдэг болсон аж. Энэ байдал даамжирч ҮЭ-ийн холбооны удирдлагыг өөрсдийн талд урвуулахын тулд Н.Батбаатарт зургаадугаар микрийн 17 дугаар байранд хоёр өрөө байрыг өнгөрсөн хавар олгосон гэсэн албан бус мэдээлэл ч хөвөрч байна. Үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны удирдлага, таван хүний бүрэлдэхүүнтэй даргын зөвлөлийн цалин, урамшуулал “1.5-3.5 сая төгрөг байдаг” тухай ам дамжсан яриа жирийн гишүүд, үйлдвэрийн ажилчдын дургүйцлийг төрүүлж эхэлжээ. “Ганц хүрз шороо хутгаж үзээгүй цагаан гартнууд бидний татварын мөнгөнөөс 3.5 сая төгрөгийг цалин нэрээр дээрэмдэж байгааг яаж ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн уурсах, бухимдлаа гаргах нэгэн захаас аван байна. Үйлдвэрчний эвлэл гишүүдийнхээ хандивыг хууль бусаар дээрэмдээд байхад гишүүд нь удирдлагууддаа хэрхэн итгэх бол. Эсвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас жил бүр өгдөг 60 сая төгрөг, гишүүдийн цалингаас авдаг татварын хэдэн зуун сая төгрөг ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг “Тэнгэрийн амьтан” болгож гишүүдээсээ хол тасарсныг хараад суух хэрэг үү гэж үйлдвэрийн ажилчид удирдлагуудаасаа асууж байна.
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил