БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана юу ярив 65-ын бүлэг, Засгийн газар хоёрын харилцаа мууджээ
МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана юу ярив 65-ын бүлэг, Засгийн газар хоёрын харилцаа мууджээ
                 Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн барьсан татвар нэмэх, цалин хасах гэх мэт саналууд нь Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан билээ. Бүр намынх нь бүлгийн гишүүн тухайн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай эсэхээр горимын санал гаргасныг дэмжиж унагасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг бүтэн өдөржин ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас тогоон дотроо дахин сайн ярилцах нь зүйтэй гэж үзсэн нь энэ. Үүнийг нь гишүүдээ хайрцаглаж саналаа нэгтгэх гэж байна хэмээн дүгнэж байгаа юм. Бүлгийн хуралдааныхаа дараа мэдэгдсэнээр бол аль ч шатанд цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрчээ. Өнөөдөр дахин хуралдаж тат­вартай холбоотой асуудлаар са­налаа нэгтгэхээр болсон байна. Өчигд­рийн бүлгийн хуралдааны эхэнд бүл­гээсээ томилогдсон төсвийн тодот­голын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийсний дараа гишүүд нь дараахь байдлаар байр сууриа илэрхийлжээ. Ч.УЛААН: -Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй бол концессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна. Мөн халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд бууруулахыг ажлын хэсэг дэмжээгүй. Намын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий. Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн. Тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг нэгэн жигд болгох нь зөв гэж үзсэн. Ингэснээр жаахан ч гэсэн хэмнэлт хийж чадна. Одоо бол энэ тэтгэмжийн хэмжээ салбар бүрт харилцан адилгүй байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулах саналыг ажлын хэсэг дэмжсэн. Ж.ЭРДЭНЭБАТ: -Зээлийн хүүгийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж бай­на. Төрийн албан хаагчдын цалинг бууруулах саналыг гишүүд хэлэлцүүлгийн явцад шийднэ биз. Заавал бууруулах ёстой гэж үзэхгүй байна. Татварын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Иргэдийн дунд хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх үү гэсэн асуулт их байх шиг байна. Үйлдвэрээс гараад долоон жилээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа. Тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. Д.САРАНГЭРЭЛ: -Ажлын хэсгийнхэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг хасах Засгийн газрын саналыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна. Өөр нэг хэлэх гэсэн зүйл бол, сүүлийн өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд сар бүр утасны төлбөр нэг сая, шатахууны зардал хоёр сая төгрөг төсвөөс авдаг тухай мэдээлэл гарлаа. Энэ бол худлаа мэдээлэл. Ийм зүйл гэж байхгүй. Гэтэл үүнд нэг ч удаа няцаалт хийсэнгүй. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. Суурь хуулиудынх нь хэрэгжилт хойшилсонтой холбоотойгоор Гэр бүлийн хүчир­­ийллийн тухай хуулийг буцаагаад дахин оруулж ирэхээс өөр аргагүй болсон. Гэтэл МАН-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг хүчингүй болгохыг дэмжлээ гээд л цахим орчинд мэдээлж байх юм. Энэ мэтээр бид үнэхээр цахим орчны дайнд ялагдал хүлээж байна. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Ж.ЭРДЭНЭБАТ: -Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болох­үй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал, авто машины сэлбэгийн тат­варыг нэмэх санал бий. Хүмүүс хуучирсан, осолд орж эвдэрсэн машинуудыг сэлбэг нэрээр оруулж ирээд вьетнам засвараар засуулаад зарчихдаг. Үүнээс нь болоод хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол олон гарч байгаа. Ингээд тайлбарлах юм бол олон нийт ойлгоно ш дээ. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё. Ж.МӨНХБАТ: -Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаа­гүй олон нийтэд хандмааргүй байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг шүүмжлээд ярьчихдаг. Түү­нийг нь өлгөж аваад цааш нь өргөн хүрээнд цацаад байх юм. Түүнийг нь баллуурдах гэж хөөцөлдөх ажил гарах юм. Урдаас танай бүлгийн гишүүн л тэгж ярьсан ш дээ гэх юм. Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Эдийн засгийн хүндрэлийг төсвийн тодот­голын хүрээнд шийдэх гэж оролдохоос гадна хөрөнгө оруулагчидтай ажилламаар байна. Тухайлбал, бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Хэлэлцээр хийхээр хүү нь өсчихнө гэж айж зүгээр суумааргүй байна. “Энержи ресурс” гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд гадаадаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцээр хийж л байгаа юм билээ ш дээ. Бас нэг асуудал байна. Би маргааш Замын-Үүд явах юм. Тэнд очоод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, барилгуудынх нь ашиглалтад орох хугацааны талаар иргэдэд юу гэж хэлэх юм бэ. Мөн малчид “БНХАУ руу мах экспортлох уу” гэж асууж таарна. Мах экспортлоно гээд байгаа нь яг үнэн юм уу. Энэ бүх мэдээллийг хур­дан хугацаанд тодорхой болгомоор байна. Л.ЭНХ-АМГАЛАН: -Орон сууцны татвар бий болгож 150 метр квадратаас дээш хэмжээний орон сууц эзэмшигчээс татвар авах санал оруулж ирсэн. Энэ хэмжээгээ 200 болгож нэмэгдүүлж болохгүй юм уу. Ж.ЭРДЭНЭБАТ: -150 гэдэг бол бага хэмжээ биш. Манайх 100 метр квадрат гурван өрөө байранд амьдардаг байсан. 150 болохоороо таван өрөө бүр том байр болчихдог юм. 150 метр квадрат орон сууц эзэмшигчээс татвар авна гээд шийдчих юм бол лав л олон нийтийн 90 хувьд нь таалагдана. 200 метр квадратаас дээш орон сууцтай айл гэхээр маш бага тоо гарна. Ө.ЭНХТҮВШИН: -Хэмнэлт хийх гэж байгаа бол энэ олон объектыг үр дүнгүй ашиглахаа болихоос эхлээд илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна. Байгууллагынхаа барилгын нэг давхрыг бүхлээр нь эзэмшээд суучихсан дарга байна. Усанд ордог, амралтын, биеийн тамирын гэх мэт олон өрөөтэй байх жишээтэй. Тэнд байсан хүмүүсээ өөр нэг байшинд суулгачих юм. Энэ бүх үргүй зардлаасаа татгалзах хэрэгтэй. Яамдыг ч гэсэн нэгтгэж нэг байранд оруулах хэрэгтэй. Заримыг нь Төрийн ордонд оруулсан ч болно. Төрийн ордон урагшаа тэлсэн ч гэсэн тэнд нь гурав, дөрөвхөн л дарга суудаг. Ингэж объектуудыг чөлөөлж сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ мэтээр өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахгүй бол цалин хасаад хэмнэлт хийнэ гэж байхгүй. Дээрээс нь мөнгө цаас болчихоод байна. Дөрвөн жилийн өмнө ам.долларын ханш хэд байсан билээ. Одоо хэд болчихоод байгаа билээ. Нөгөө талд нь юмны үнэ нэмэгд­чихсэн. Тухайлбал, 2012 онд 650 төгрөгийн үнэтэй байсан талх одоо 1150 төгрөг болчихоод байна. Том хэмжээтэй орон сууцтай иргэдээс татвар авна гэдэг ч зөв шийдэл биш. Харин олон байртай, түүнийгээ түрээслүүлж мөнгө олдог хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Зээл авч байраа томруулсан хүмүүсээс татвар авах нь зохисгүй. Эсвэл 150 биш 200 метр квадрат болгож өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх санал оруулж ирсэн. Хэрвээ нэмчих юм бол аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэлнэ. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Түүнээс илүү бодлогын баримт бичиг гэж байхгүй. Олон нийтээр хэлэлцүүлээд дэмжлэг авч УИХ-д 65 суудалтай болгосон чухал баримт бичиг шүү дээ. Энэ баримт бичигт нийцээгүй шийдвэр гаргах гэж байгаа бол дэмжихгүй. Ингэлээ гээд намын бодлогоос хазайлаа гэх л байх. Гэхдээ иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй. Хөдөө орон нутагт ажиллаж иргэдтэй уулзахаар мөрийн хөтөлбөр барьж байгаад энэ амлалтууд юу болсон гээд л асууна. Ц.НЯМДОРЖ: -Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Ажлын хэсгийг нь Фортуна байнга ахалж Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр самардаг болсон. Яг төсөв батлах сүүлчийн өдрийг тулгаж байгаад хуйвалдаан хийгээд баталдаг. Хоёр, гуравхан хүний саналаар төсөв батлагддаг тогтолцоотой болоод 10 гаруй жил боллоо. Би 2008 онд Засгийн газарт байхдаа С.Баярцогтод хэлж байсан юм. “Чи ганцаараа төсөв мэддэг болчихсон юм уу” гэж. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно. Ч.Хүрэлбаатар С.Батболдын Засгийн газарт байхдаа С.Баярцогттой нийлээд үүнийг хийдэг байсан. Би Засгийн газрын хуралдаан дээр “Засгаас оруулсан төсвийг та хоёр мэддэг болчихсон уу” гэж асууж байснаа санаж байна. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Болсон зүйлийг л хэлж байна. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаарахгүй байна. Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс муу ажиллаж байна гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заавал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу. Гурвдугаарт, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай бүлэг алдаа гаргачихлаа. Тэр алдаа хийсэн хүмүүсийн нэг нь би өөрийгөө гэж бодож байна. Ямар алдаа хийсэн бэ гэхээр, дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа боллоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд болохоор ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. 2012 оноос хойш төсөв 1-1.5 их наядаар тасарсан. Яагаад ингэсэн гэхээр Фортунагийн тойрогт орсон төсөв батлагдаж байсан учраас ингэсэн юм. Орж ирэхгүй орлогыг орж ирнэ гээд л батлаад байсан юм. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг маргааш нь шүүмжилж хэвлэлд ярилцлага өгөөд бүр зохион байгуулалтайгаар унагаад байх юм. Зарим гишүүдэд даалгавар өгч зарчмын зөрүүтэй санал гаргуулаад Байнгын хороон дээр унагаж байна ш дээ. Цаашдаа ингэж ажиллах юм уу. Би болохгүй гэж бодож байна. Гэхдээ бас Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм. Дөрвөн жилийн дараа унах бэлтгэлээ хангаж байна л гэсэн үг. Хагарах дуртай юм бол хагарцгаа. Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй байх. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү. Үүнийг хаана хаанаа ойлгоод гарз хохирол багатайхан шиг төсвийн тодотголоо баталмаар байх юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ. Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой. Мөн тэрбум ам.долларын мах экспортлоно гэж Р.Бурмаа баахан ярьсан. П.Сэргэлэн сайд одоо үүний үнэнийг нь хэлэх ёстой. Хэзээ ч тэрбум ам.долларын мах зарж чадахгүй. Махны экспорт нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, нүүдлийн мал аж ахуй гэдгийг хэзээ ч ойлгодоггүй юм. Ер нь цаашдаа Засгийн газар энэ 65-ын бүлэг хоёр яаж харилцах юм бэ. Энэ харилцааныхаа дэглэмийг одоо тогтоож авъя. Нэг шугамаар явахгүй бол АН шиг нэг нэгнээ хэмлэж дээлээ урсаар байгаад дөрвөн жилийн дараа эрх мэдлээ алдчихаад сууж байж мэдэхээр уур амьсгал бүрдэж байгаа учраас би ийм юм ярилаа. Өөрсдөө л мэдэцгээ. Засгийн газар, бүлэг гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байх юм бол дөрвөн жилийн дараа манай гудамжинд галын наадам болох биш одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ. Ний нуугүй хэлэхэд, томилгоо тойрсон дургүйцэл чинь бүлэг дээр гарч ирээд байна ш дээ. Энэ чинь ажилд хор болж эхэллээ. Энэ хор явсаар байгаад улсын хор болж дуусна шүү. Л.ЭЛДЭВ-ОЧИР: -Бүх асуудлаа нэг амаар ярьж байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хариуцсан сайд нь, бүлэг дээр ярьсан зүйлээ бүлгийн дарга нь л хэвлэлд ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Байнгын хороо, бүлгийн хурал дууссаны дараа өрөөндөө сууж байтал хэвлэлийнхэн болсон болоогүй ярилцлага авах гээд байх юм. Дараа нь ярьсан зүйлийг нь шүүрч аваад буруу тийш нь хандуулаад байна. Тиймээс гишүүд үүн дээрээ анхаарах хэрэгтэй байх. С.ШИЙЛЭГТӨМӨР Эх сурвалж “24 tsag.mn” сайт
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах