БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ТӨРӨӨС ТЭРБУМТАН ТӨРҮҮЛСЭН ХУРАЛДААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
ТӨРӨӨС ТЭРБУМТАН ТӨРҮҮЛСЭН ХУРАЛДААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Хурлын даргын зүгээс  урилга хүргүүлжээАймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан энэ сарын 8-нд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аймгийн бодлого төлөвлөгөөний тухай” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, “Аймгийн хэмжээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөний тухай” илтгэгч нь аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Р.Цэрэндорж нар тавьж хэлэлцүүлсэн. Мөн “Багуудын нэгдсэн байрны тухай” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, “Концессын зүйлсийн жагсаалт шинэчлэн батлах тухай” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын  Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр нар тавив.  Хэлэлцэх асуудлыг өмнө нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар оруулж хэлцүүлсэн билээ. Харин энэ удаагийн хуралдаан өмнөхөөсөө арай өөрөөр өрнөсөн юм.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын зүгээс төлөөлөгчдөд ээлжит  XVI хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан урилга, холбогдох материалыг хүн нэг бүрт хүргүүлжээ. Эндээс харвал манай аймгийн ИТХ төлөөлөгчдийн хуралдаан сүр дуулиантайхан эхэлдэг ч төлөөлөгчид нь хуралдаа суудаггүй, тасалдаг, утсаа салгаад алга болдог үзэгдэл хэвийн болж бүр сүүлдээ явцын ирц 50 хувьдаа ч хүрэлцдэггүй байдлаар хуралддаг жишиг тогтсон. 2012 оны 11 дүгээр сард болсон Орон нутгийн сонгуулийн үеэр чухам л “Иргэн таны төлөө би хөлөө эцээж, хөлсөө дуслуулан гүйе. Та минь л намайг төлөөлөгчөөр сонгоод өг, тэгвэл би орхончуудынхаа төлөө чөмөгөө дундартал зүтгэнэ” гээд гүйж явсан нөхөд өнөөдөр даргын ширээний ард суучихаад “Би хуралдаанд оролцох завгүй байна. Гадаадад томилолтоор явлаа” гэдэг хэдэн үг хэлээд хуралдаа ирдэггүй нь нэгэнт нууц биш болсон. “Сонгогч та намайг сонгосон нь үнэн, харин би таны төлөө юу ч амлаагүй. Намайг эргүүлэн татах, төлөөлөгчөөс огцруулах ямар ч боломж та нарт байхгүй” гээд буруу хараад алхчихдаг нөхөд манай аймгийн ИТХ дотор олон бий. Энэ нөхдүүдээс болоод л аймгийн ИТХ-ын дарга аргаа барахдаа урилга хүргүүлж байхав. Энэ бүхнээс харвал тун удахгүй манай аймгийн ИТХ ирцийн асуудлаасаа болоод хуралдаанаа хийж чадахгүйд хүрч бүр цаашилбал эрх зүйн чадамжгүй нөхцөл байдалд ч орж мэдэх нь. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн хувьд ч хүчитний өмнө хүчгүй нь буруутай гэдэгчлэн олонхийн шийдвэрийг дагахаас өөр боломж байхгүй. Иймээс хуралд суусан ч суугаагүй ч эцсийн дүндээ олонхийн бүлгийн аяыг харах учраас хааяа нэг өөрийгөө байгаа гэдгийг л мэдрүүлэх нь чухал болжээ. 31 төлөөлөгчөөс 19 нь хуралдаа ирэв Ээлжит XVI хуралдаан 61.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчийн 19 нь хуралдаа иржээ. Хуралдааны дэд даргаар төлөөлөгч Д.Чулуунбат, редакцийн комисст Д.Галбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхбат, тооллогын комисст Т.Оюунцэцэг, Р.Рагчаа, А.Түвшинжаргал нар сонгогдон ажилласан юм. Энэ удаагийн ээлжит хуралдааныг төлөөлөгч Д.Баярмагнай, С.Эрдэнэбат, Х.Манлайбаатар, Д.Доржпүрэв, М.Болдбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Батлут, Ж.Ганчимэг, С.Жаргалсайхан, Ц.Батхуяг, Д.Батбаяр, А.Бумансор нар “пялсан” аж. Манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сар бүр 200 мянган төгрөгийг “цалин” нэрээр авдаг. Үүнийгээ ХОМ-тээ орлого гэж ирээд л тусгадаг. Татвар төлөгчдийн мөнгө болох 200 мянган төгрөгийг сар бүр авдаг атлаа сардаа нэг удаа болдог хуралдаандаа ирдэггүй сахилгагүй төлөөлөгчдөд авах арга хэмжээ гэж алга. Гэтэл “Эрдэм” ахлах сургуулийн захирал “Нэг сурагч хичээл тасалбал ангийн багшийнх нь цалингаас тодорхой хэмжээний мөнгө хасдаг” журам гарган ажиллаж байна. Энэ “туршлагыг” аймгийн ИТХ-д нэвтрүүлбэл төлөөлөгч нөхдөд бага ч гэсэн сануулга болох болов уу. ЖДҮ-ийг аймгийн зүгээс бодлогоор дэмждэггүйЭнэ үгийг хуралдаанд оролцсон зарим нэг төлөөлөгч хэлсэн. Өнөөдөр жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжье гэж амтай бүхэн хэлж, ярьж байгаа ч бодит байдал дээр арай өөр дүр зураг харагддаг. Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл гээд нэрлээд байвал олон сан, хөрөнгө байдаг ч тэр бүр эзэддээ хүрдэг нь ховор. Төсөл гээд цаасан дээр бичээд ирсэн зүйлийг нь унших ч үгүй ширээнийхээ нүд рүү чулуудчихдаг дарга нар зээл хүсэгчдээсээ олон болсон. Дээр нь шалгуур үзүүлэлт  гэдэг “хадны мангаа” жижиг дунд үйлдвэрлэлийг үнэхээр чөдөрлөдөг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Тэгсэн атлаа энэ талаар төрийн зүгээс тодорхой бодлого шийдвэр гаргадаггүй. Тухайлбал, шалгуур үзүүлэлт дотор “2-3 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх”  гэсэн заалт бий. Үнэхээр 2-3 жил тогтвортой ажиллаж хөл дээрээ тэнцсэн жижиг дунд үйлдвэрийн хувьд тэр бүр зээлийн дарамтад орохыг хүсэхгүй. Гэтэл шинээр талхны цех байгуулсан иргэнд дээрх шаардлагыг тавьдаг нь амьдралд нийцэхгүй байна гэдгийг хуралдаанд оролцож үг хэлсэн зарим төлөөлөгч онцолж байлаа. “Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аймгийн бодлого төлөвлөгөөний тухай” гэсэн илтгэл энэ талаар саналаа хэлсэн төлөөлөгчдийн үгнээс харвал манай аймгийн хувьд тодорхой нэгдсэн бодлого өнөө хэр үгүйлэгдэж буй нь илт байв.Хүний эрхийн төлөө “цогтой тэмцэгч” болохоо шахлаа “Аймгийн хэмжээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөний тухай” илтгэлийг аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Р.Цэрэндорж тавьж хэлцүүлсэн. Аймгийн ИТХ-ын түүхэнд байгаагүй шинэ ажил санаачлан хэрэгжүүлж байгаа Р.Цэрэндорж төлөөлөгчид намынх нь нөхөд тун их талархаж, баяр хүргэн түүний хийсэн дээрх ажлыг бараг л “түүхэн гавьяа байгууллаа” хэмээн онцлов. Аймгийн хэмжээнд хүний эрх зөрчигдөж байгаа бол түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хүний эрхийг хамгаалах хөтөлбөр, ажлын төлөвлөгөөний тухай юм. Гэтэл АН-ын зарим төлөөлөгч улс төрийн уур амьсгал оруулж, нэгнийгээ хэт дөвийлгөн бүр сүүлдээ Р.Цэрэндорж төлөөлөгчийг “Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч” гэж ирээд л магтлаа. Р.Цэрэндорж төлөөлөгчийн хувьд ч “наад дотор чинь дутуу дулимаг юм бий. Сайн шүүмжлээд өгөөрэй. Тэгвэл  гайгүй юм болно” гэж онцолсон. Харин зарим нэг төлөөлөгчийн хувьд тэрхүү хөтөлбөр, төлөвлөгөөг арай өөр өнцгөөс харж тайлбар хийсэн. Түүний нэг нь Д.Галбаатар төлөөлөгч. Тэрбээр  “Энэ талаар байнгын хороон дээр ярилцаагүй. Өөрөөр хэлбэл, нэгдсэн ойлголтод хүрээгүй. Энэ талаар хэлцэх гэж ирц бүрдэхийг нэг цаг хүлээсэн.  Тэгээд аргагүй эрхэнд тарсан. Гэтэл өчигдөр орой 23.30 цагт энэ хөтөлбөр, төлөвлөгөө мэйлээр ирлээ. Сайн уншиж амжаагүй. Гүйлгэж харлаа. Хүний эрхийн талаар ярих бол зэрэгцүүлээд үүрэг, хариуцлагыг нь оруулах ёстой. Гэтэл энэ тухай алга байна. Хүний эрхийн зөрчлөөс хамгаалахын тулд ямар механизм хэрэглэх вэ, хариуцсан хүмүүсээс хамаарч ажлын төлөвлөгөө өөр байх ёстой. Энэ талаар дутуу байна” гэв. Үүний хариуд Р.Цэрэндорж төлөөлөгч “Үндсэн хуульд заасан хүний эрх, үүрэг гэж бий. Эрх, үүрэг хоёр бол салшгүй нэгдэл. Үүрэг бол бусад хууль тогтоомжоор хүлээдэг учраас энд оруулаагүй. Үүргийг засаг захиргааны журмаар шийдэх боломжтой” хэмээв. Р.Цэрэндорж даргын тавьсан илтгэл дотор хүний эрхийг хангахын тулд Улсын бүртгэлийн хэлтсийг өөрийн гэсэн том байртай болгох, БОЭТ-ийн барилгыг өргөтгөж дахин тийм хэмжээний байшин барих тухай ч туссан нь төлөөлөгчдийн анхаарлыг татаж байв. Аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга С.Цэгмэд “Улсын бүртгэлийн хэлтсийг байртай болгох, дахин нэг БОЭТ барих нь аймгийн өмнө ч тэр хүний эрхийн өмнө тулгамдаж байгаа асуудал” гэж нэмэлт тайлбар хийлээ. Төлөөлөгч Д.Мөнхбат “Бид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ярьж байгаа. Гэтэл дахин нэг БОЭТ барих, УБХ-ийг том байшинтай болгох гээд ороод иржээ. Үүнийгээ арай өөрөөр харвал яасан юм бэ. Хүний эрхийн тухай ярих юм бол маш өргөн ойлголт. Бид эхлээд иргэдтэй харьцаж байгаа төрийн албан хаагчдынхаа харьцаан дээр анхаарах ёстой. Эндээс л хүний эрх эхэлдэг. Байр, байшингийн багтаамжийг зохицуулж болно. Түүнээс биш хүний эрх нэрийн дор төрийн мөнгийг захиран зарцуулах бүр цаашилбал мөнгө хийх тухай санаа ч энэ дотор байна. Үүрэг, хариуцлагын тухай энд оруулах ёстой” гэсэн юм. Эцэст нь төлөөлөгчид энэ асуудлыг өөр өөрийн байр сууринаас хэлэлцээд, Хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөөг дэмжиж баталлаа.  Дараагийн тэрбумтан хэзээ төрөх бол Энэ өдрийн хуралдааны хамгийн соинрхол татсан халуун сэдэв бол гуравдугаар асуудал байлаа. “Багуудын нэгдсэн байрны тухай” асуудлыг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх танилцуулсан юм. Хорооллын эцэст сүндэрлэсэн дөрвөн давхар шар байшин, тэр хавиар яваа хэн хүний анхаарлыг энэ өвлөөс хойш маш их татах болсон. “1.6 тэрбум төгрөгийн үнэтэй энэ барилгыг аймаг худалдан авч байгаа” гэсэн тэнэмэл яриа иргэдийн хувьд өнгөрөгч өвөл, хаврын амны зугаа байлаа. Аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумаас гаргасан саналыг судалж үзээд  энэхүү дөрвөн давхар шар байшинд дөрвөн багийг байрлуулж багуудын нэгдсэн төв болгох. Дээр нь гэр хороололд байгуулагдах Яаралтай түргэн тусламжийн 103 төвийг,  өрхийн эмнэлэгтэй нь хамт оруулах, нэмээд нэг цонхны үйлчилгээг байрлуулах, хэв журам сахиулах үйлчилгээ, Иргэний танхим байгуулах саналаа гаргасан билээ. Иймийн тулд тэрхүү дөрвөн давхар байрыг аймаг 1.6 тэрбум төгрөгөөр худалдан авахад л хангалттай. Барилгын зураг төслийг “Вилкон” ХХК зохиож, “Мон-Ор” ХХК барилгын ажлыг гүйцэтгэн, 2013 онд улсын комисс хүлээж авсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сувдаа “Миний хувьд аймгийн захиргаа энэ байрыг худалдан авах тал дээр байж болох хувилбар гэж харж байна. Гагцхүү энэ байшинд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэрийн дор юм болгоныг чихмээргүй байна. Өнөөдөр эмнэлгийн үйлчилгээ төрийн үйлчилгээ мөн үү гэдгээс эхлэе л дээ. Арай өөр байх. Багуудын нэгдсэн байр дотор яаралтай түргэн тусламжийн 103 төв дээр нь өрхийн эмнэлэг орохлоор юу болох вэ. Нөгөө стандарт энэ тэр нь таарч байгаа юм уу. Өрхийн эмнэлэг одоогийнхоо байранд ажлаа явуулаад байж болно. Тиймээс би энэ талаас нь харж байна. Хүн төрийн үйлчилгээ авах гээд багуудын нэгдсэн байран дээр ирдэг. Гэтэл тэнд яаралтай тусламж, өрхийн эмнэлэг  байх нь хэр зохистой вэ. Хоёрдугаарт, өнөөдөр бид аймгийнхаа нэг иргэнийг тэрбумтан болгох гэж байна. Тэрбумтан төрлөө. Тэгвэл төр засаг бусад иргэндээ тэрбумтан болох боломжийг нь яаж хангах гэж байна. Дахиад нэг хүн гэр хорооллын дунд ийм байшин бариад ирвэл төр худалдаж авах уу. Дэд бүтэц нь бий болсон газар дээр байшин барих гэж хүссэн иргэнийхээ хүсэлтийг яаж хангах вэ. Болж өгвөл бүгдэд нь тэрбумтан болох боломжийг нь төр тэгш хангах учиртай. Энэ тал дээр юу хийх юм бэ” хэмээн асуудалд арай өөр өнцгөөс харсан юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сувдаагийн “Өрхийн эмнэлгийн норм, стандарт гэж байна уу” гэсэн асуултад Эрүүл мэндийн газрын дэд дарга Г.Баясгалан “Бид хорооллын өрхийн эмнэлгийнхэнийг аваачиж үзүүлсэн. Ордог, гардаг хаалгыг нь хараад тэд энд өрхийн эмнэлэг байж болно гэж хэлсэн” хэмээн хариуллаа. Өнөөдөр манай улсад өрхийн эмнэлгийн байрны стандарт, эмчийн өрөөний стандарт гээд норм хэм хэмжээ бол бий. Гэтэл Г.Баясгалан дарга дээрх стандартын талаар огт мэддэггүй юү, аль эсвэл хариуцлагаас зайлсхийхийг урьтал болгов уу “Өрхийн эмнэлэгийнхэн өөрсдөө зөвшөөрсөн” гэдэг үгээр бамбай хийж байгаа нь гайхал төрүүлж байлаа. Эсвэл эрүүл мэндийн салбарт нүдэн баримжаа гэдэг ойлголт стандартаас илүүтэй болсон уу гэх сэтгэгдэл төрсөн юм. Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав “Та бүхэн багуудыг нэгдсэн байртай болголоо. Одоо бүх юм ОК болсон гэж битгий хараарай. Бид яахав чадлынхаа хэрээр ширээ сандлын асуудлыг нь шийдэж байна. Тулгамдаж байгаа олон асуудал бий. Тухайлбал, өнөөдөр амьдрал дээр нэг ийм жишиг байна. Аймаг компьютерээ шинэчилвэл хуучин нь манай суманд ирнэ. Бид хаант засгийн үеийн хэдэн компьютерээ баг руугаа өгдөг. Ингэж л багийн засаг дарга түүний албаны ажиллах орчин нөхцлийг шийдэж ирлээ. Тун удахгүй төсвийн тодотгол орох байх. Тэр үед төлөөлөгч та бүхэн багуудад зориулсан хөрөнгө оруулалтын асуудлыг зөв харж, дэмжиж өгөөрэй” хэмээсэн юм. Ийнхүү дөрвөн давхар шар байр тойрсон халуун сэдэв багагүй хугацаанд өрнөсний эцэст  402 шоо метр өмчлөлийн газартай, суурийн давхартайгаа таван давхар, нийт 1440 шоо метр, нэг тэрбум 525 сая төгрөгийн үнэтэй барилгыг аймгийн ЗДТГ худалдан авахаар боллоо. Энэ өдрийн хуралдааны дөрөвдүгээр асуудал болох “Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” илтгэлийг хэлэлцээд жагсаалтын дотор зарим нэг өөрчлөлт хийх саналыг дэмжин баталлаа.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах