ДАВАА
2025.06.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Т.Мягмарсүрэн: Бид олон төрлийн өндөр нарийвчлалтай шинжилгээ хийнэ
Т.Мягмарсүрэн: Бид олон төрлийн өндөр нарийвчлалтай шинжилгээ хийнэ
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь  тогтоолгосон хүмүүсийг Медипас эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай Ерөнхий захирлын А/140 тоот тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Медипас эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл  мэндийг  хамгаалах албаны дарга Т.Мягмарсүрэнгээс үйлчилгээний онцлогийн талаар тодрууллаа. -Танай эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог юу вэ? -Манай эмнэлэг  нь япон эмнэлгүүдээс иргэдэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг аргачлал удирдамжийн дагуу анх удаа Монгол хүмүүст үйлчлэх гэж байна. Манай эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төвд уг үзлэг хийгдэнэ. Үзлэг эхлэхээс 2-3 хоногийн өмнө үйлчлүүлэгчдийн гарт зааварчилга, асуумж өгч үзлэгт орох бэлтгэл хангуулна. Үзлэг шинжилгээнд орсноос 10-14 хоногийн дараа үйлчлүүлэгчийн гарт битүүмжилсэн дүгнэлт хүргүүлнэ. Мөн ЭМ-ийн сайдын 2015 оны 340 тоот тушаалын дагуу тодорхой мэдээллийг байгууллагад нь хүргүүлнэ. Байгууллагад хүргүүлэх, хувь хүнд өгөх мэдээлэл ялгаатай. Хувь хүнд өөрийн эрүүл мэнд, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, цаашид хэрхэн анхаарах, заавар зөвлөмжтэй дэлгэрэнгүй байдлаар хүргүүлнэ. -Медипас эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? -Медипас эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад хөнгөлөлттэй үйлчлэх хэд хэдэн заалт бий. Тухайлбал, Мэргэжлээс  шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс эмнэлгийн шинжилгээ, үйлчилгээнд жилд 2 удаа, үйлдвэрийн ажиллагчид жилд 1 удаа үзлэгт үйлдвэрийн зардлаар хамрагдана.  Ажиллагчид урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой багцаар шинжилгээ хийлгэхээс гадна,  урьдчилан сэргийлэх үзлэгээс гадуур өөрийнхөө хүсэлт, эмчийн зөвлөмжөөр нарийвчилсан өндөр технологийн шинжилгээ хийлгэхэд тодорхой хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа. -Манай үйлдвэрийнхэн  урьдчилан сэргийлэх үзлэгт ямар шинжилгээ, үйлчилгээ хийлгэх вэ? -Манай Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв  жилд 10000 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт 40-50 хүнд үйлчлэх боломжтой.  Бид Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид, ахмад, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдагчдад олон төрлийн шинжилгээ хийж  үйлчилнэ. Хүлээн авах хэсэг дээр  иргэний үнэмлэхээр  манай эмнэлгээр үйлчлүүлэх цахим карт өгнө. Түүн дээр өтгөний болон шээсний шинжилгээг урьд өдөр нь өгсөн зааварчилгааны хамт хүлээн авч, бүртгэсний дараа асуумжийн хэсэгт очно. Түүний дараа амин үзүүлэлтүүдийг хэмжинэ. Даралт, пульс, биеийн жин, биеийн хэмжилт хийж, цусаа авахуулах ёстой. Биеийн хэмжилт хийхээс өмнө 5-10 минут сууж амарна. Ингэснээр даралтыг зөв хэмжих боломжтой болно. Цус авсны дараа сонсголын бичлэг  хийнэ. Сонсголын бичлэгийн дараа нүдний үзлэгт орно. Нүдийг бид нүдний хараа, өнгө ялгалт, нүдний уг, даралт гэсэн 4 үе шатаар үзнэ.  Нүдэнд эм дусааж хүүхэн харааг өргөсгөж даралт үздэг байсан бол манайд ингэхгүйгээр үздэг  аппарат  бий.  Мөн  зүрхний бичлэг хийнэ. Артерийн судасны нарийслыг үздэг орчин үеийн аппаратаар 30-аас дээш насны эрэгтэй, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг үзнэ. Энэ нь гаж нөлөө үзүүлэхгүй, зовиур өгөхгүйгээр үздэг сүүлийн үеийн аргын нэг. Үүгээр судасны хатуурлыг оношлохоос гадна эмчилгээний үр дүнг эргэж хянах боломжтой. Хэвлийн 3Д, 4Д  ЭХО-оор  түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн өвчлөлөөс гадна хэвлийн эрхтэнүүдийн өвчнийг илрүүлнэ. Мөн уушгины багтаамж үзэх шинжилгээг багтаасан. Цээжний рентген зургаар уушгины болон зүрхний эмгэг байгаа эсэхийг 2 проекцоор рентген зургаар харна. Доргион чичиргээтэй нөхцөлд ажилладаг хүмүүст ууц нуруу мэдрэл дагасан өвдөлт их байдаг болохоор ууц нурууны рентген зургийг 2 проекцоор харна. Лабораторийн шинжилгээг олон үзүүлэлтээр авч үзэх  зорилт тавьж ажиллаж байгаа. Захын цусны шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр цус  багадалтаас гадна  цусны үрэвслийн маркеруудыг үзнэ. Шээсний шинжилгээ гэхэд тунадасын болон тестийн шинжилгээ 2-уулаа хийгдэж байгаагаараа онцлог, илүү олон мэдээлэлтэй. Энэ нь бөөр  давсагнаас болж гэмтэж үү, өөр эрхтэнээс үү гэдгийг эхний байдлаар харах боломжтой шинжилгээ юм. Вирусын маркер В, С-г тоон үзүүлэлтээр үзэж байгаа. Энэ нь В, С вирусыг тухайн үед эмчилгээ шаардлагатай байна уу, эмчилгээний дараа хэд болсныг хянах зориулалттай.  40-өөс дээш насныханд дурангийн, 50-иас дээш насныханд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийнэ. Манай  улсад  хоол боловсруулах өвчний хавдар хожуу үедээ оношлогдож байгаа. Үүнийг илрүүлэх зорилгоор дээрх насны хүмүүсийг дурангийн багцад оруулж байна. Өөх тос, саахарын  үзүүлэлтийг үзнэ. Мөн  ясны сийрэгжилт, кальцын хэмжээ, элэгний үйл ажиллагаа, уургийн задралын бүтээгдэхүүн, шээсний хүчил, тулай өвчтэй эсэхийг үзэж байгаа. Дээрх өвчин судсыг ихээр гэмтээдэг.  Судас гэмтсэн тохиолдолд зүрхний амин чухал эрхтэнүүдийн гэмтэл үүсдэг учраас энэ бүхнийг эхэлж үзээд, эмчилвэл урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн  харагдах  юм. Бас нэг шинэ үзүүлэлтээр  бөөр хэвийн ажиллаж байгаа эсэхийг үзэх юм. Саахараас юмуу өөх тосны ачааллаас болж бөөр гэмтжээ гэдгийг эрт хэлж өгөх учраас тухайн хүн эрт засах боломжтой. Эдгээрийг оруулж өгсөн нь манай багцын онцлог. Бусад шинжилгээ өгөх үйл ажиллагаа нээлттэй байгаа. Эх сурвалж: erdenettoday.mn
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил