НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, ажиллагчид, баялаг бүтээгч хамт олон Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Манай хамт олон үйлдвэрийнхээ түүхэн 37 дахь жилийг бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт, бүтээмж-инновацийн чиглэлийн олон арван амжилт бүтээлээр үдэж байна. Бид Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сард ашиглалтанд оруулсан нь энэ оны хамгийн том бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалт байлаа. Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэр нийтдээ жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн. Энэ түүхэн бүтээн байгуулалтыг богино хугацаанд ашиглалтанд оруулсан нь уурхайчин хамт олны маань хичээнгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын үр дүн байлаа. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийг ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна. 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102,2 хувь, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101,6 хувиар биелүүлж, 6803 тонн зэсийн баяжмал дахь зэс, 832 тонн молибдений баяжмал дахь молибден илүү үйлдвэрлэхээр байна. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр зэсийн хэрэглээ буурч, зах зээл дээр зэсийн үнэ огцом унасаар байгаа боловч хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллаж, үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт 318,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн урьдчилсан тооцоо гарч байна. Энэ нь уурхайчдын маань хамтын хичээнгүй хөдөлмөрийн ололт амжилт, Улс орон, Орхон аймгийнхаа өмнө хүлээсэн үүргээ манай хамт олон нэр төртэй биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм. 2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ доошилсоор байсан хэдий ч бид хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилласнаар бүтээгдэхүүний өөрийн өртгийг төлөвлөснөөс 480 орчим ам.доллараар бууруулсан амжилттай ажиллалаа. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 4515 ам.доллар буюу сүүлийн 10-аад жилийн хамгийн бага түвшинд хүрсэн. Тиймээс бид эдийн засгийн хямралын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа улам нягталж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хамгийн гол нь үр ашгаа дээшлүүлэн, бага зардлаар бүтээмжтэй ажиллах чиглэлийг бид баримталж байна. “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин ажиллахын зэрэгцээ энэ оны 6-р сард Ган бөөрөнцөг цувих цех 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж эхэлснээр Баяжуулах фабрикийн жилийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 95 хувийг хангах хүчин чадалд хүрсэн нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой шинэчлэл боллоо. Түүнчлэн шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өртөг зардал бууруулах ажлын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулсан. Дизелийн түлшний хэрэглээг нүүрсний хийгээр сольсноор түлшний үнийн зөрүүнээс 2 тэрбум төгрөг хэмнэж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар буурууллаа. Засвар механикийн завод шинэ нэр төрлийн 120 цутгуур, цутгуурын хэвийг хийж эзэмшсэний дээр 2015 онд 34 нэр төрлийн 4,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,2 тэрбум төгрөгийг импортын худалдан авалтаас хэмнэжээ. Тус завод 2015 онд резинэн эд анги боловсруулах 1000 тонны хүчин чадалтай халуун пресс ашиглалтанд оруулж, Баяжуулах фабрикийн тээрмийн резинэн хуяг, 20 граммаас 20 кг хүртэл жинтэй олон төрлийн резинэн эд анги үйлдвэрлэж эхэллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдлагын багаас дэвшүүлсэн, Геологийн бодлогыг тодорхой болгох зорилтын хүрээнд “Эрдэнэтийн овоо”-ны хүдрийн нөөцийг гүйцээх хайгуулын үр дүнг ашиглан, бүрэн хэмжээнд шинэчлэн тогтоолоо. “Эрдэнэтийн овоо”-ны бүлэг орд болох Баруун хойд, Төв, Оюутын орд, өмнө зүгт 30 гаруй км-ийн зайд орших Шандын ордын нөөцийг тооцоолох ажлыг 2015 онд гүйцэтгэсэн. Энэхүү томоохон ажил нь Монгол улсын ашигт малтмалын нөөцийн шинэ ангиллын дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, Геологи-уул уурхайн “Майкромайнинг” програм хангамж ашиглан хийснээр “Эрдэнэт” үйлдвэрт уул уурхайн удирдлагын системийн шинэчлэлт хийхэд бэлэн боллоо. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрийн технологийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор 2015 онд 1100 орчим метрийн урттай М3 даланг 1400 мм-ийн голчтой хувиарлах шугам, ВК-11, 12-р худгийг эргэлтийн ус хүлээн авах хоолойн (коллектор) хамт барьж байгууллаа. Энэхүү бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй 20 хүртэл жил хангах боломж бүрдүүлж байна. Компанийн хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулж, бүтээмж инновацийн тасралтгүй сайжруулалтын явцад онцгой үүрэг гүйцэтгэдэг, хамт олны хамгийн идэвхтэй хэсэг болох сайн саналын системийн манлайлагчдыг алдаршуулах, тэдний оролцоонд тулгуурлан компанийн үйл ажиллагааг улам бүр сайжруулахын тулд энэ оны 10-р сард “Сайн саналын системийн манлайлагчдын анхдугаар чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр сайн саналын системийн 100 манлайлагчийг шалгаруулж алдаршуулсан нь ажиллагчдын идэвх санаачилгыг дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженер “Мэдлэг-Технологи-Инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-Инновацийн арилжаа” уриан дор чуулж, оюуны өмчийн бодлогоо баталлаа. Оюуны өмчийн бодлогын хүрээнд 100 сая төгрөгийн урамшуулал бүхий “Инноватор” цомын эзэн хамт олныг шалгаруулах, урамшуулах журам бас боловсрууллаа. Энэ ажил “Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. 2015 оны туршид хийсэн хэмнэлт, бүтээн байгуулалтын үр шимээс хамт олноо урамшуулж нийт дүнгээр 10,4 тэрбум төгрөгийн нэмэлт цалинг олгов. Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн 2013-2017 оны хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Орхон аймгийн 2, 3, 6-р бичил хорооллын 67 байр, Нутгийн удирдлагын ордон, Уурхайчин соёлын ордны гадна пасад будах ажлыг манай охин компани РСЦ амжилттай гүйцэтгэж хотын өнгө төрхийг шинэчлэн Эрдэнэтийн 40 жилийн ойд бэлэг барилаа. 2015 онд манай хамт олны дундаас олон арван алдартан төрөн гарсан нь уурхайчин хамт олон бидний бас нэгэн том бахархал юм. Энэ онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Доржийн Даваасамбуу, Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн төслийн удирдагч Рэнцэнгийн Дэлгэр, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Раднаагийн Баяр нар Монгол улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, “Хангарьд” спорт клубийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ч.Раднаабазар Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдав. Мөн үйлдвэрийн ажиллагчдаас төрийн одон медалиар 89, салбарын тэргүүнээр 256, яам тусгай газрын шагналаар 43, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шагналаар 236 хүн тус тус шагнагдсан байна. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн бөх Энхтөгсийн Оюунболд өнгөрсөн зун Үндэсний их баяр наадамд түрүүлж Монгол улсын арслан цол хүртлээ. “Хангарьд” спорт клубын буудлагын тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, байт харвааны тамирчин А.Анхбаяр, чөлөөт бөхийн тамирчин Э. Бэхбаяр нар олимпийн эрх авсан амжилтыг бидэнд дуулгаад байна. Эх орон, “Эрдэнэт“ үйлдвэрийнхээ нэр хүндийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа тамирчдадаа улам өндөр амжилт хүсье. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом буурсан 2015 онд бид ажиллагчдынхаа цалин, орон тоог хөндөлгүй, хямралын эсрэг шат дараалсан хөтөлбөр хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авсны үр дүнд манай хамт олон оны төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлсэн амжилтаар 2016 оныг угтаж байна. Та бүхнийхээ шинэ оны ажилд өндөр амжилт хүсч, гэр бүлээрээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн амьдрахын ерөөл өргөе.   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.ДАВААЦЭРЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил