БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүтээн байгуулалтанд эзний ёсоор хяналтаа сайжруулъя
Бүтээн байгуулалтанд эзний ёсоор хяналтаа сайжруулъя
Н.Төр Аймгийн ИТХ-аас Эрдэнэтийн хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай танилцахаар тусгайлсан удирдамж гарган есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд ажиллалаа. Удирдамжийн зорилго нь бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын чиглэл, гүйцэтгэл, үр дүнтэй газар дээр нь танилцах, хэсэгчилсэн байдлаар дүгнэлт гаргахад чиглэсэн аж. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн ахалж, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хөдөө аж ахуй, гэр хорооллын хөгжлийн хороо, Төсөв санхүү, үйлдвэрлэлийн засгийн хөгжлийн хорооны гишүүн хурлын төлөөлөгчид оролцсон юм. Харин бүтээн байгуулалтад хамрагдсан төслийн гүйцэтгэгчид болон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны удирдлага, холбогдох албан тушаалтнууд дагалдан мэдээллээр хангаж, асуултад хариулж ажлаа танилцуулсан. Жишиг болох мини дром  удахгүй ашиглалтад орно Ажлын хэсгийнхэн эхлээд “Орхон” цогцолбор сургуулийн биеийн тамирын талбай дээр байгуулсан Мини дромын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарч хийх ажлын чиглэлд зөвлөгөө өглөө. Нийтдээ 65 сая төгрөгийн орон нутгийн төсвөөр хийх ажлыг “Томакс” ХХК тендэрийн шалгаруулалтад заасан хугацааны дагуу наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 12-ны хооронд хийж , хүлээлгэн өгөх аж. Төсөлд заасны дагуу үндсэн ажил нь гэрлэн дохио бүхий мини дром байгуулж гэрлэн дохионы холболт, замын тэмдэг тэмдэглэгээг хийж гүйцэтгэх юм. “Томакс” ХХК-ийн захирал Б.Энхбулаг “Бид энэ төслийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Одоогийн байдлаар гэрлэн дохионы холболт, замын тэмдэг тэмдэглэгээ, гарцны тэмдэглэгээ хийх жижиг ажлууд үлдсэн. Гэрлийн холболт хийх, 4 замын уулзварын замын тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажил бас бий. Эдгээрийг хийж гүйцэтгээд энэ сарын 15-нд хүлээлгэн өгнө. Саяхан насанд хүрсэн иргэд хашаа даван орж ирэн архи уусан. Энэ үедээ цагдаагийн постны хаалганы шилийг хагалсан. Энэ мэтээр бага сага хүндрэл гарч байна. Манай зүгээс гэрлэн дохио, шон зэргийг чанарын өндөр түвшинд хийсэн. Кварцан гэрлүүд тавьсан. Нийт 65 сая төгрөгнөөс 25 саяар нь хашаа, үлдсэн 40 сая төгрөгөөр дромыг байгуулсан” гэлээ. Хэдийгээр аймаг, орон нутгийн төсвөөс 65 сая төгрөг гарган улсын хэмжээнд жишиг болох сургуулийн орчинд мини дром байгуулж буй нь сайхан  ч эрх баригчид аливаа ажлыг санаачлахдаа эхнээс нь гүйцэд төлөвлөгөөгүйгээс хариуцах эзэн харж хамгаалах байгууллага нь тодорхой бус, орчныг нь тохижуулахад дахиад л төсвөөс хөрөнгө гаргах шаардлага тулгарсан нь газар дээр нь ажилласан хүн бүхэнд ил байлаа. Тухайлбал, энэхүү мини дромыг “Орхон” цогцолбор сургуулийн жижүүр эргэж тойрч байх гэнэ. Мөн хашааны эргэн тойрон дахь гэрэлтүүлэг асдаггүй. Хамгийн асуудалтай нь хичээл хийж буй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохын тулд мини машин байхгүй зэрэг нь дахиад л хөрөнгө мөнгө шаардах болж байна. Энэ бүхэнтэй танилцсан аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Ашиглалтыг нь “Орхон” цогцолбор сургуулийн жижүүр хариуцах нь зөв. Орчны гэрэлтүүлгийг Хот тохижуулах газартай яриад шийдвэрлэх тал дээр Боловсрол, соёлын газар анхааралдаа авах хэрэгтэй. Мөн танайхаас энэ талбай дээр хичээллэх ангиудын хуваарийг гаргаж Замын цагдаагийн газартай хамтарч замын хөдөлгөөний зохицуулагчаар хичээл оруулах хэрэгтэй. Мөнгөн хөрөнгө шаардлагатай бол Нийгмийн хөгжлийн хэлтэс дээр саналаа боловсруулаад оруулж ирээд төсөвт суулгах талаас нь харъя. Өнөөдрийн байдлаар Өмнөговь зэрэг ганц нэгхэн газарт ийм дром байгуулсан. Манай энэ дром бол тэднээс илүү жишиг болохоор бүтээгдсэн” гэлээ. Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа “Өмнө нь “Ногоон гэрэл цагаан шугам” гэсэн амьдралгүй, рекламны пауз маягийн зүйл хийж хүүхэд багачуудыг хуурч байсан. Одоо ийм дромтой болсноор хүүхдүүд замын хөдөлгөөний тухай мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой боллоо. Гаднах гэрэлтүүлгийн ажлыг нь манай хариуцахгүй Эрдэнэт ус хариуцаж байгаа шүү, Ариунгэрэлт дарга аа” гэлээ. Цэцэрлэгийн ажил гацаанд оржээ Үүний дараа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Баянбулаг багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 160 хүүхдийн цэцэрлэгийн ажлын явцтай танилцсан. Төлөөлөгчдийг газар дээр нь очиход барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Дархан-Уул аймгийн “Хялганат урин” компанийн зүгээс ямар ч төлөөлөл байсангүй.  Уг компанийн ажлын уялдаа муугаас Баянбулаг багийн цэцэрлэгийн ашиглалтанд орох хугацаа бүтэн жилээр хойшлогджээ.  Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Эрдэнэ багийн сургуулийн барилгын шавыг тавихад энэхүү цэцэрлэгийн шав нь тавигдсан. Тухайн үедээ улсын төсвийн 1.7  тэрбум төгрөгөөр хийгдэх энэ ажлын эхний хөрөнгө болох 650 сая төгрөгөөр одоогийн харагдаж байгаа карказыг босгожээ. Шав тавьсан цагаас нь тооцвол 2015 оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч хөрнөгө мөнгө, ажлын уялдаа холбоо зэргээс шалтгаалан ирэх жилийн хичээлийн жилээс нааш ашиглалтад орохгүй гэж Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал энэ үеэр мэдэгдлээ. Анх 2013 онд энэ барилгын ажлын 650 сая төгрөг нь улсын төсөвт суусан ч гүйцэтгэгч байгууллагын дансанд 2014 оны эцсээр оржээ. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгч компанийнхан хундаамгүйгээр нэг давхарын карказыг босгоод  хөрөнгө мөнгөгүйн улмаас ажлаа зогсоогоод байгаа аж. Тухайн үедээ Сангийн яамнаас хуваарилсан хөрөнгө нь багагүй царцаагдсан ч гүйцэтгэгч компани хөрөнгө орж ирсэнээс хойших хугацаанд хангалттай ажил гүйцэтгээгүй удсан байна. Иймээс 2015 оны хуваарилагдах хөрөнгийг яамнаас олгоогүй. Үлдсэн 1.1 тэрбум төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт суулгуулахаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яам руу хөөцөлдөж байгаа гэдгийг О.Ариунгэрэлт дарга энэ үеэр мэдэгдсэн. Харин инженерийн шугам сүлжээ, цахилгаан, бохирын асуудлыг гэрээн дээр нэмж оруулан яаманд саналаа даруйхан явуулахгүй бол орон нутгийн төсөв хүлээн авахад хүндрэлтэй гэдгийг Хотын захирагчийн албаныхан танилцууллаа. Уг нь энэ цэцэрлэгийн барилгын хөрөнгийн асуудал, баригдах газрыг нь орон нутгийн зүгээс 2016 он хүртэлх Хэтийн ерөнхий төлөвлөгөөнд суулган Цагаанчулуут багийн нутагт барихаар болсон. Ямар ч байсан “Хялганат урин” компани 650 сая төгрөгөөр нэг давхарыг нь арзайлгачихаад хөрөнгө байхгүй шалтгаанаар ажлаа зогсоожээ. Хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Батжаргал “Бидний зүгээс ажиглахад “Хялганат урин” компани эдийн засгийн хувьд сайн компани биш гэдэг нь харагдаж байгаа. Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас гэрээний дагуу хяналтын инженер ажиллаж байна. Үлдсэн мөнгө нь ирэх оны төсөвт суувал ирэх жил энэ цэцэрлэг ашиглалтад орох болов уу” гэсэн тайлбар хийлээ. Манай аймаг цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг тодорхой шийдэж  ирсэн учир ийнхүү нэг цэцэрлэг ашиглалтанд ороогүй нь хүндрэл дагуулаагүй талтай. Гэсэн ч цаашид энэ мэтээр яамны сонгон шалгаруулсан гүйцэтгэгч гадны компаниудад Газрын харилцаа хот байгуулалтын газар, Хотын захирагчийн алба, Барилга захиалагчийн албаны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэлийн явцын хяналтыг  сайн тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид онцгой анхаарууллаа. “Хараа сүмбэр” компанийг шүүхэд өгөөд байгаа “Баянбулагийн зам”гэж дуусдаггүй, хариуцах эзэнгүй нэгэн бүтээн байгуулалт манай аймагт эхэлсэнээс хойш хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хоёр жилийн нүүр үзсэн. Тэгвэл энэ удаад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албаныхан танилцлаа. Нийтдээ 1.7 км хатуу хучилттай энэ замын ажлыг “Хараа сүмбэр” компани тендэрт шалгарч авчээ. Үндсэндээ 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ ажлыг гүйцэтгэж байсан “Хараа сүмбэр”-ийнхэн ажлаа хаяаад алга болжээ. Арга буюу аймаг, орон нутгийн зүгээс үлдсэн ажил дээр нь тендэр зарлажээ. Тендэрт “Булган АЗЗАН” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар шалгарсан байна. Тэд 180 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн энэ замыг ашиглалтад оруулахаар болсон байна. Эндээс харвал төслийг эхлэн гүйцэтгэж байсан “Хараа сүмбэр” компанийнхан 900 гаруй сая төгрөгийн гүйцэтгэлийг нь авчихаад алга болжээ. “Булган АЗЗАН”-ийнхэн 1.7 км хатуу хучилттай хар зам, замын хажуугийн явган хүний зам, замын гэрэлтүүлгийн ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Компанийн ерөнхий инженер Б.Мөнх-Эрдэнэ “Манайх тун удахгүй явган хүний болон хар замыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Тэнгэр хангайг харж байна. Борооны байдлаас шалтгаалан хучилтын ажлаа хийхээр төлөвлөж байна. Хучилтын битумныхаа материалыг татаад бэлэн болгочихсон. Бид “Сэцэд” компанийн битумны үйлдвэрт бэлдэцээ хийнэ. Харин гэрэлтүүлгийн ажлын гэрээг өчигдөр орон нутагтай байгууллаа. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа учраас ашиглалтад орох хугацаа нь арай болоогүй. Харин замын хучилтын ажил, явган хүний замаа энэ сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэсэн юм. Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал “Баянбулагийн замын ажил Хараа сүмбэр” компаниас болоод нэлээн удаашралтай байгаа. Сүүлдээ бид үлдэгдэл ажил дээр нь тендэр шалгаруулалт явуулаад “Булган АЗЗАН” шалгараад ажил дуусах шатандаа явна. Ажил гүйцэтгэж байгаа компанийн бидэнд өгсөн мэдээллээс харвал цаг агаарын төлөв байдал гайгүй бол ойрын хугацаанд энэ замыг ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Харин гэрэлтүүлгийн ажил нь саяхан эхэлж байгаа учраас аравдугаар сарын эхэн гэхэд дуусах болов уу. Аймгийн зүгээс ажил удаашруулж унагасан “Хараа сүмбэр” компанийг шүүхэд өгөөд байгаа. Шүүхээр тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлнэ” гэлээ. “Хараа сүмбэр” ХХК-ийн нэр, тамга тэмдгийг ашиглан орон нутгийн компани тендерт оролцон, Баянбулагийн замын ажлыг авсан бололтой Эко хорооллын метр квадратын үнэ 100-350 мянган төгрөгөөр нэмэгджээ Есдүгээр сарын 3-ны пүрэв гарагийн өглөө 10.00 цагаас ажлын хэсгийнхэн Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Баян-Өндөр эко хорооллын гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Одоогоос хоёр жилийн өмнө бүр тодруулбал, 2013 оны тавдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг манай аймагт ажиллах үеэр Эко хорооллын шав тавьж 2014 оны арваннэгдүгээр сар гэхэд 200 айл орон сууцанд орохоор болсон түүхтэй. Нөгөө талаасаа аймгийн АН-ынханы 2012 оны орон нутгийн сонгуульд эрдэнэтчүүдээс санал авсан гол ажил нь эко хороолол байлаа. Гэтэл тэр цагаас хойш гурван жил өнгөрөөд байхад эко хороолол өнөө хэр дуусаагүй арзайж сэрийсэн хэдэн барилга, зарим тохиолдолд иргэдээс “Сайжруулсан Хабитат” гэсэн сонгомол нэр хүртээд байгаа хэдэн байшингаас өөр ахисан ахиц үгүй байгаа. Аймгийн АН-ын хувьд, эрх баригчдын хувьд сонгуулийн хугацааныхаа дөрвөн жилийн дотор 200 айлын эко хороололтой “барилдсаар” байгаад цагийг өнгөрөөж буй дүр зураг Эрдэнэтэд харагддаг. Энэ бүхэнд хариу өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албаныханы хамтаар эко хороолын ажлын явцтай танилцлаа. Төлөөлөгчдийг эко хороололд ирэхэд төслийн гүйцэтгэгч “Монгол дайван” компанийн гүйцэтгэх захирал Ө.Энхбилэг төслийн ажлын  талаар эхлээд мэдээлэл өглөө. “Манай компани Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 15 мянган метр квадрат  газарт бүтээн байгуулалт хийхээр орон нутагтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ газрын 2 мянган метр квадратад нь одоогийн байдлаар 35 айлын орон сууц бариад байна. Аймаг орон нутгаас инженерийн шугам сүлжээний ажилд  2.2 тэрбум хорооллын доторх замын ажилд Баян-Өндөрийн Сум хөгжүүлэх сангаас 1.8 тэрбум нийтдээ 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Өнөөдрийн байдлаар бид 120 барилгын суурийг цутгаад байгаа. Үүндээ 4.0 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил 65-70 барилга хүлээлгэн өгнө. Нийтдээ компанийн зүгээс 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Бид энэ хугацаанд байранд орох иргэдээ 8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар нэлээн хөөцөлдсөн. Саяхнаас Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулан айл өрхүүдийг 8 хувийн зээлд хамруулахаар боллоо” гэсэн мэдээлэл өгсөн юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбат дараахь асуултыг Ө.Энхбилэг захиралд тавьсан. Үүнд “ Өнөөдөр хэдэн байр ашиглалтад орсон бэ. Хэд нь 8 хувийн зээлд хамрагдсан бэ. Атмор, Монгол дайван гэж хоёр өөр байгууллага уу. Анх та нар төсөл эхлүүлэхдээ зурган дээр барих байшингийн зургаа харсан уу. хөрөнгийн хувьд эхлээд ямар байсан бэ. Найман хувийн зээлд иргэдийг хамруулж тэндээс орж ирэх мөнгөөр дараагийн ажлаа санхүүжүүлэхээр эхнээсээ төлөвлөсөн юм уу. Зарим нэг мэдээллээс харвал хоёр жил өвөлжиж байгаа айлууд даарсан учраас компанийн зүгээс нэмэлт халаалт тавьсан. Цахилгааны мөнгийг нь төлсөн гэсэн яриа байна. Энэ үнэн үү. Өнөөдөр яг хэдэн айл энд байна вэ” гэж асуулаа. Ө.Энхбилэг захирал “Атмор бол манай брэнд нэр. “Монгол дайван” компани бол төслийн гүйцэтгэгч. Өнөөдрийн байдлаар энд 35 байшин байна. Үүний 33-т нь айл орсон. Энэ 33 айлын 15 нь найман хувийн зээлд хамрагдсан. Бид эхний байраа бариад зах зээлд нийлүүлээд, тэдгээрийгээ банкны 8 хувийн зээлд хамруулаад түүнээс орж ирэх мөнгөөр ажлаа явуулахаар  тооцсон. Энэ ажил үнэхээр их удсан. Дөнгөж сая л бүтлээ. Нөгөө талаас 2013 оны долоодугаар сарын 9-нд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч ирээд ажлыг зогсоосон. Бид яах ч арга байгаагүй. Ингээд жилийн дараа буюу 2014 оны наймдугаар сард барилгын ажил эхэлсэн. Энд маш их цаг хугацаа алдсан. Хорооллын хувьд анхны төлөвлөлтөөс нэлээн өөрчлөгдсөн. Бид эхнээсээ алдаатай явж байсан юм билээ. Герман мэргэжилтнийг ажиллуулсан. Эхний төлөвлөлт өөрчлөгдсөн. Бид өөрчлөгдсөн төлөвлөгөөгөө аймгийн ИТХ-д оруулах саналаа хүргүүлсэн. Өөрчлөлтийн дагуу энд 200 биш 168 айлын хороолол баригдана. Айлууд хүйтэн өвөлжсөн учраас нэмэлт тень тавьсан зүйл байхгүй. Тэр бол ташаа мэдээлэл байна. Өнөөдөр энэхүү 35 байшингийн 31-д нь айл байгаа. Одоо ажил төрөлдөө явсан учраас та нарыг оруулж үзүүлэх боломж алга” гэсэн хариулт өглөө.Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Цэрэндорж “Би та бүхэнд эрт хэлж байсан. Миний хэлж ярьсан зүйл бичлэгээрээ байгаа. Энэ эрүүл сайхан газар дээр нэг хэвийн байшин барьж болохгүй. Газрынхаа байрлалаас хамаарч нэг, хоёр, гурван давхар орчин үеийн шийдэл бүхий эко хороолол байх ёстой гэсэн. Одоо ч миний байрь суурь хэвээрээ. Та нар одоо барилгын сууриа иргэдэд худалдаад өөрсдөөр нь хийлгэж болохгүй юм уу. Иргэд түүнийг худалдаж аваад өөрсдөө бариг. Энэ газар дээр иргэдийн нэлээн хэдэн тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнийг шийдэх боломж байна уу” гэсэн. 277.5 сая төгрөгийн үнэтэй Хаус “Аливаа байшингийн суурийг цутгасан гэж үзвэл тэр нь нийт байгууламжийнхаа 30-40 хувь нь болдог. Тиймээс сууриудыг иргэдэд худалдах ямар ч боломж байхгүй. Бидэнд одоо барилгын ажил явуулах ес, арав, арваннэг гэсэн гурван сар байна. Энэ хугацаанд бид 65 айлын хаусыг бариад зах зээлд нийлүүлнэ” хэмээн төслийн гүйцэтгэгч талын захирал Ө.Энхбилэг хариулт өглөө. Дараа нь  төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэний хамтаар нүүрний эгнээнд баригдсан 2 давхар байшин болон канад хийцийн модон болон төмөр карказан байшинтай танилцлаа. Нүүрний эгнээнд баригдсан хоёр давхар хаусыг Улаанбаатар хотын нэгэн иргэн бэлэн мөнгөөр худалдан авчээ. Хоёр давхар байшин 166 метр квадрат аж. Энэ айл энэхүү хаусыг 277 сая 500 мянган төгрөгийг бэлнээр төлөөд хоёр сарын өмнө байшиндаа оржээ. Энэ мөнгөн дүнгээс харвал нэг метр квадратын үнэ нь 1 сая 650 мянган төгрөгийн үнэ хүрсэн байна. “Монгол дайван” компанийнхан аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулахдаа метр квадратын үнийг 1 сая 350 мянган төгрөгнөөс хэтрүүлэхгүй. Ам.долларын өсөлт төгрөгийн ханшны уналт ч энэхүү үнэд нөлөөлөхгүй. “Монгол дайван” эрсдэлээ өөрсдөө үүрнэ гэж үүрэг хүлээжээ. Гэтэл бодит байдал дээр нэг метр квадратын үнийг 300 мянган төгрөгөөр нэмжээ. Бидний сонирхсон энэ айл 277.5 сая төгрөгөөр хоёр сарын өмнө худалдан авсан байраа эргээд зарахаар Үл хөдлөх хөрөнгийн зууч компаниудад хандсан байна. Бид энэ талаар байрны эздээс тодруулсан ч хариут өгөхөөс татгалзсан юм. “Монгол дайван”-гийнхан энэ төслийг хэрэгжүүлэхдээ гурван төрлийн байшин барихаар төлөвлөсөн. Түүний нэг нь канад хийцийн барилга юм. Канад хийцийн барилга нь модон карказтай, төмөр карказтай гэсэн хоёр янз аж. Бид ч модон, төмөр карказан барилгаар орж үзлээ. Худалдан авсан иргэд нь төслийн гүйцэтгэгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр байшиндаа бага зэргийн өөрчлөлт хийсэн байлаа. Харин “Монгол дайван” компанийнхан метр квадратын үнийг 100 мянган төгрөгөөр нэмжээ. Өнгөрсөн 2014 онд төслийн нэгжийн захирал Д.Отгонбаяр нарын хүмүүс “Канад хийцийн барилгын метр квадратын үнэ 1.0 сая төгрөг байна” хэмээн цэнхэр дэлгэцээр мэдэгдэл хийж байсан удаатай. Тэгвэл тэд өнөөдөр ам.долларын ханшийн зөрүү бидэнд нөлөөлж байна гэж үзэн нэг талын шийдвэр гарган канад хийцийн барилгын нэг метр квадратын үнийг 1.1 сая төгрөг болгосон нь аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээгээ ноцтой хэлбэрээр зөрчжээ гэж ойлгогдохоор. Одоо эднийх Эрдэнэтийн зах зээл дээр өндөр үнэтэй 65 хаусыг арваннэгдүгээр сарын 1-н гэхэд нийлүүлж өөрсдийн халааснаас гаргасан гэх 10 гаруй тэрбум төгрөгөө нөхөн олохыг л чухалчилж байгаа гэдэг нь Ө.Энхбилэг захирлын ярианаас илхэн харагдсан. Уг нь аймгийн АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт зорилтот бүлэгт чиглэгдсэн, бага дунд орлоготой иргэдэд, Цагаанчулуут багийн оршин суугчдад зорилсан эко хороолол байгуулна гэсэн нь амьдрал дээр хэрэгжихгүй гэдгийг төслийн гүйцэтгэгчид харуулж байна. АН-ынхан 200 айлын эко хорооллыг босгох гэж нэг айлд нь татвар төлөгчдийн 28 сая төгрөгийг зарлагадсан энэхүү бүтээн байгуулалт амьдралаас зөрүүтэй ажил болсон гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө. Цагаанчулуут багт 200 айлыг тансаг амьдруулахын тулд бусдынх нь халааснаас одоогийн байдлаар 28 сая цаашид ч мөн төдий хэмжээний мөнгө гаргахаар болоод байгаа энэ ажил сонгуулийн амлалтын балаг болжээ гэдэг нь үйл явдлын өрнөлөөр батлагдаад байх шиг. Д.Чулуунбат: Энэ хугацаанд сэтгүүлчид та нар хоёр давхар байшин барьсан уу, үгүй ш дээ Эко хороолыг цээжээрээ хамгаалж байсан ганц хүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Чулуунбат юм. Түүнийг эко хороолол төслийн санаачлагч гэдэг. Тэрбээр “Би энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд цалин авахгүй. Хоёр жилийн дотор яаж хийдгийг харуулна” хэмээн цэнхэр дэлгэцээр, сонин хэвлэлээр мэдэгдэж байлаа.Энэ үеэр Д.Чулуунбат дарга хэлэхдээ “Гурван жилийн өмнө энэ газарт малын баас шээс, хог новш овоорсон газар байсан. Харин ч эд нар ажил хийсэн байна. Энэ хугацаанд телевизийнхэн, сэтгүүлчид та нар хоёр давхар байшин барьсан юм уу. Чадахгүй ш дээ та нар. Хоёр өрөө байр авахын тулд та нар 25-30 жил хөдөлмөрлөнө. Тэгвэл энэ хүмүүс ажил хийж байшин барьсан байна. Энд эко хороолол байгуулах саналыг анх би гаргасан. Аймгийн АН бага дунд орлоготой иргэдэд зориулсан 200 айлын эко хороолол байгуулах улс төрийн шийдвэр гаргасан. Энд хэдэн байшин байх нь хамаагүй.Төслийн гүйцэтгэгчид ажил хийсэн байна. Нүдний шилтэй, шилгүй сэтгүүлчид та нар нүдээ нээгээд хар л даа. МАН-ын үед 11 дүгээр хороололд инженерийн шугам сүлжээ барина гээд газар доор 5.7 тэрбум төгрөг булчихсан. Долдугаар хорооллын хятадуудын барьсан байшинг хар. Газраа хятадуудад алдчихсан. Энэ бүхнийг ярихгүй мөртлөө яагаад эко хорооллыг илүү үзээд байгаа юм бэ” хэмээн бухимдлаа хэвлэл мэдээллийнхэнд гаргаж сэтгүүлчдийг ядуу хоосон гуйлгачин түйлгэчингээр нь ялгарварлан гадуурхлаа. Үнэндээ Эрдэнэтийн телевизийнхэн, сэтгүүлчид хоёр жилийн дотор хоёр давхар байшин бариагүй нь үнэн. Та болон танай намынхан улс төрийн шийдэл гаргаж “Монгол дайван”компанид 15 мянган га газар олгосон. Тэгвэл бидэнд хоёр давхар байшин барих газраа гаргаад өгчих. Тэгээд дээр нь инженерийн шугам сүлжээг нь хийгээд өгчих. Бас хар замыг нь тавиад өгчих. Тэгвэл бид тоосго блокоор хоёр давхар байшин барих гээд нэг зүтгэе. Танд эрх мэдэл байна, танай намд шийдвэр гаргах боломж нь байна. Хоёр жилийн дотор та ямар байшин бариад зах зээлд хэрхэн борлуулсаныг чинь Эрдэнэтийн сонгогчид мэдэж байгаа. Тэд цаг нь ирэхлээр танаас та бүхнээс түүнийг чинь асууна. Ингэж чадахгүйгээс хойш иргэдээ ялгаварлан гадуурхаж, сэтгүүлчдийг хэл амаар доромжилж, харах  нүдтэй, нүдгүй хэмээн тохуурхаж байгаа нь ардчилагчдын өнөө цагийн өнгө болжээ гэдгийг таны хэлсэн үг нотлоод байна. Сэтгүүлчид бидний дунд хараатай ч хүн бий, хараагүй ч хүн бий. Гэхдээ бид ямар ч байсан гурван давхар дээлэндээ багтаж ядан аархаж байгаа таниас “ Д.Чулуунбат дарга аа бидэнд байшин бариад өгөөч гэж гуйгаагүй” гэдгийг хэлэх нь зөв байх. Энэ удаагийн аялалын төгсгөлд эко хорооллын ажлын явцад аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Хотын захирагчийн  албаны дарга Б.Батжаргал нар дараахь дүгнэлтийг хийсэн юм. Б.Батжаргал дарга хэлэхдээ “Төслийн гүйцэтгэгчдэд аймгийн ЗДТГ-ын зүгээс сэтгэл дундуур байгаа. Үнэхээр сэтгэл дундуур байна. Өмнө нь бид гурван удаа нэлээн халуухан тулсан. Хяналтын инженерүүд байгаа гэдэг ч хаана ажиллаж буй нь харагдаж, мэдэгддэггүй хэвээрээ л сууна. Эхний төлөвлөгөөгөө өөрчилж байгаа. Үүнийгээ аймгийн ИТХ-аар оруулж батлуулаагүй. Тойм төдий л явна. Бидэнд өгсөн мэдээллээс харвал ямар ч байсан энэ жил 65 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх гэнэ. Одоо байгаа 35-тайгаа нийлээд 100 хаус байна. Ирэх жил үлдсэн 68 байшинг өгөхөөр төлөвлөжээ гэж ойлголоо. Цаашдаа эднийхэн аймаг, орон нутгийн удирдлагыг үнэн бодитой мэдээллээр хангаж байх шаардлагатай” гэв. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Эко хороолын нөхцөл байдалтай хоёр дахь удаагаа танилцлаа. Цаашид бодлогын хувьд аймгийн ИТХ-ын зүгээс гаргах шийдвэр байна. Үүний дагуу холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхэнд  мэдээллээ байнга өгөхгүй бол хоорондоо зөрүүтэй мэдээллүүд гарах боллоо. Иргэдийг урьж авчраад танилцуулах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн юм. Аймгийн ИТХ-аас санаачилж, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж буй дээрх бүтээн байгуулалттай газар дээр нь танилцсан нь үр дүнтэй төдийгүй орон нутаг хөрөнгөө зарсан ажлыг иргэдийнхээ өмнөөс нэхэж шаардаж буй нь сайшаалтай. Цаашид хариуцлагагүй компаниудыг дараагийн ажлуудад оролцуулахгүй байхыг шаардах эрхийг иргэдийн хурлынханд иргэд өгсөн гэдгийг биелүүлмээр санагдсан.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах