МЯГМАР
2025.10.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН

“Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөрийн дагуу хэвлэл мэдээллийнхэнд зориулсан уулзалтад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндонгийн хийсэн танилцуулгаас товчлон хүргэж байна.

-Дэлхийн уул уурхайн хөгжлийн дэргэд Монголын уул уурхай харьцангуй залуу. Бид 102 жилтэйгээ золгож байна. Гэхдээ уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их тул бид мод тарьж эхэлсэн. Монгол хүний сэтгэхүйд газар сэндийчдэг хүнийг сайнаар ярьдаггүй. Тиймээс ч уурхайчдаа мод тарьж ургуулахыг хүсдэг. Уурхайчид маань тэтгэвэрт гараад дор бүртээ мод тарьж байгаа нь сайхан байна.

-“Эрдэнэт үйлдвэр” Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, шинжлэх ухаанч байдлаар үүсгэн байгуулсан “Ойн генетикийн нөөцийн төв”-ийг иргэдэд нээлттэй ажиллуулж эхэллээ. Энэ дашрамд “Эрдэнэт үйлдвэр” 60-70 жил ажиллах нөөцтэй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосныг хэлэхэд таатай байна.

-2013 оны судалгаагаар “Эрдэнэт үйлдвэр” 1 сая тонн нүүрстөрөгч ялгаруулж байна. Энэ тоог бууруулахын төлөө жилд манай үйлдвэр 12 сая мод тарих ТЭЗҮ хийсэн. Үүнд хүрэхийн тулд “Үрийн генетик нөөцийн төв”, хөрсний технологийн төв, мод үржүүлгийн цогцолбор зэрэг шинжлэх ухаанч байгууламжийг байгуулаад байна.

-Хангалын гол дагуу 3 сая мод тарихаар төлөвлөж, өнгөрсөн онд 0,5 сая модыг үрээр болон мөчрөөр тарьсан нь ургалт сайн байна.

-Уул уурхайн үйлдвэрүүдийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг сансараас хянаж байна. Байгаль орчны нөхөн сэргээлт, нүүрстөрөгчийг саармагжуулахад хамгийн оновчтой арга бол мод тарих гэж үздэг. Мод бол бидэнд хэд хэдэн туулай буудах боломжийг өгч байна.

“Олон нийтэд мод тарихад нь зориулж зөвлөгөө өгөх, найдвартай, чанартай үр нийлүүлэх зэрэгт “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв” хэзээд нээлттэй.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ