Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилж, дундаж давхаргыг босгож, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхийн төлөө Эрдэнэтээс эхэлнэ ” гэсэн уриаг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Норовын Алтанхуяг ярьж байсныг тэр үед хүмүүс ойлгоогүй. Учир мэдэх зарим нь 33-34-33 зарчмаар ашигт малтмалын орд газрын ашгаас ард иргэдэд тэгш хүртээнэ гэдэг хэзээ ч бүтэхгүй гэж үзэж байсан. Харин энэ өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн овоолго дээр цэцэглэн хөгжсөн “Ачит Ихт” ХХК-иас төр 34 хувиа буцаан авах боллоо. УИХ-ын гишүүн гурил будаа, шагнал зөөж, бэлэг өгдөг, улс орны төсвийн ажлыг өөртөө хүчээр наадаг хүн биш гэдгийг энэ удаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн 33-34-33 ТЭМЦЛЭЭС эрдэнэтийнхэн, монголчууд ойлгож байна. 

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмаар үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. “Эрдэнэт үйлдвэр” дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрсан учраас эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүссэн. Тиймээс зэсийн хүдрийн овоолгыг ашиглаж катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компани хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын гишүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаа” гэж УИХ-ын чуулган дээр Н.Алтанхуяг гишүүн ярьлаа. Түүний тэмцэл 34 хувийг төрд авсанаар дуусахгүй, цааш үргэлжлүүлэх ажил дөнгөж эхэлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Otgon Baasanjav
Uuguul suuguul nutgii min Taiwan bailgaach.Uudalj uhsan ch Erdenet.Ulsin tusuv burdehgui bn Erdenet.УИХ -н gichuud dairaad ubguruhduu Erdenet.Erdenetig min Taiwan bailga avhasras neg bolloo.Hanahgui bn uu
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card