ЛХАГВА
2025.10.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРОН СУУЦЖУУЛАХ ТОГТОЛЦОО ЯМАР БАЙВАЛ ИРГЭДЭД АШИГТАЙ ВЭ
ОРОН СУУЦЖУУЛАХ ТОГТОЛЦОО ЯМАР БАЙВАЛ ИРГЭДЭД АШИГТАЙ ВЭ

Орхон аймагт хэрэгжих Дахин төлөвлөлтөд иргэн, төр засаг, хувийн хэвшлийнхэн ямар оролцоотой байх талаар сонирхож үзлээ. Хэдийгээр Орхон аймгийн ЗДТГ-аас Дахин төлөвлөлтийн ажлыг иргэдийнхээ төлөө, хотынхоо төлөө хийж байхад ард түмэн нь болсон эрдэнэтчүүд, хувийн хэвшлийнхэн юуг анхаарах, юунд анхаарлаа хандуулах ёстой вэ. Энэ бол зайлшгүй асуух асуулт мөн.
Нэг нь таны төлөө гээд бөхийж байхад нөгөөх нь “үгүй” гээд гэдийж суух цаг үе одоо биш. Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ-аас Иргэдийг орон сууцжуулах тогтолцоог үндсэн гурван хэсэгт авч үзжээ.
Нэгдүгээрт, Төр, хариуцан хэрэгжүүлэх Ажил. Үүнд, Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, тусламжийг бий болгох. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улсын болон аймаг, орон нутаг, нийслэлийн төсөвт хөрөнгө мөнгө суулгах аж. Мөн барилгажуулах газрыг нь хууль тогтоомжийн хүрээнд бий болгоод түүн дээр инженерийн дэд бүтэцийг бий болгох ажлыг Төр өөрөө хариуцахаар төлөвлөж, нэг үгээр хэлбэл. Ингэснээр түрээсийн эсвэл төлбөрийн чадварт нийцсэн орон сууц бий болно, Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан орон сууцжуулалт бий болно, “ТОСК”, “НОСК” төсөл бүрэн утгаараа хэрэгжиж орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх юм байна.
Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон сууцжуулах тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байгаа ажээ. Үүнд хүрэхийн тулд албан ёсны нэртэй Төсөл хэрэгжүүлэх гэнэ. Барилгажих газар, инженерийн дэд бүтэц, санхүүжилт нь мөн л нэг мөр шийдэгдсэн байх учиртай.  Хамгийн гол нь Төслийг хэрэгжүүлэгч нь Барилга угсралтын компани өөрөө байх ажээ.  Үүний үр дүнд орон сууц баригдсанаар худалдан авагч байртай болно. Төсөлд хамрагдан байртай болох иргэдээ Ипотекийн зээлд хамруулахаа ч Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоо мартаагүй байна. 
Гуравдугаарт, Хувийн хэвшлийн хариуцан хэрэгжүүлэх тогтолцоо гэж бий. Хувийн хэвшил өөрөө төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтээ босгох, газраа олох, инженерийн дэд бүтэцийг барьж байгуулах ажлыг Төсөл хэрэгжүүлж буй Барилга угсралтын компани өөрөө хариуцах юм байна. Нэг үгээр хэлбэл, Барилга угсралтын “S-4” гэдэг компани хөрөнгөө босгоод иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй газрыг худалдан авах ч юм уу өөрийн гэсэн газартай болж төслөө хэрэгжүүлнэ. Инженерийн дэд бүтцийн байгууламжаа өөрсдөө бий болгоно гэсэн үг. Ийнхүү дээрх компанийн төсөл хэрэгжсэний үр дүнд 960 айлын ч юм уу орон сууцны хотхон бий болно. Хувийн хэвшлийн хэрэгжүүлсэн Орон сууцны төсөл мөн л Монголбанк болон арилжааны банкнаас санхүүжиж байгаа Ипотекийн зээлд хамрагдах юм байна. Иргэдээ орон сууцжуулахын тулд ийм 3 тогтолцоог Монгол улсад нэвтрүүлж байгаа ажээ. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
66.181.160.58
Дахин төлөвлөлт шиг худлаа зүйл байхгүй шүү Ялангуяа Найрамдал багийн 49_53 хан яу ч гэж худлаа ярина
66.181.160.58
Дахин төлөвлөлт шиг худлаа зүйл байхгүй шүү Ялангуяа Найрамдал багийн 49_53 хан яу ч гэж худлаа ярина
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ