БЯМБА
2025.12.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Ёндон: УДАМ ДАМЖСАН УУРХАЙЧИН ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЖЛЫН БАЙР ӨВЛӨЖ АВАХЫГ ХЭЛЭЭГҮЙ
Г.Ёндон: УДАМ ДАМЖСАН УУРХАЙЧИН ГЭДЭГ ОЙЛГОЛТ АЖЛЫН БАЙР ӨВЛӨЖ АВАХЫГ ХЭЛЭЭГҮЙ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Цалингийн нэмэгдэл, удам дамжсан уурхайчин  хэмээх ойлголт, “Уурхайчин-2” хорооллын хохирогчдын асуудал зэрэг сэдвээр хариулт авсан юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд 2022 он түүхэн жил байсан. Энэ оны хувьд ч зарим түүхэн тэмдэглэлт цаг хугацаа тохиож байгаа. Аймаг, орон нутгаас зохион байгуулж буй ажилд үйлдвэр хамтран оролцдог. “Зэс фестиваль”-ийн хувьд ч хамгийн гол оролцогч, зохион байгуулагчийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр”, үйлдвэрийн уурхайчид. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё?

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2023 он бол анх уул уурхайн орд нээсний 60 жилийн ой, Хамтын гэрээ байгуулсаны 50 жил, Анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ой тохиосон түүхэн жил болж байна. “Эрдэнэт үйлдвэр” 2022 онд улс, орон нутгийн төсөвт 1,8 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 3,7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн, үйлдвэрлэлийн олон үзүүлэлтээр түүхэн рекорд тогтоосон он байсан. 2023 оны хувьд ч өмнөх амжилтуудаас дутахааргүй хэмжээнд байгаа. Энэ жилийн төлөвлөгөөгөө ч тийм байдлаар зохиосон. Эхний 9 сарын байдлаар үйлдвэрийн ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт үйлдвэр” бол Эрдэнэт хотыг, Монгол улсын өнгөт төмөрлөгийн томоохон бүтээн байгуулалтын төв, аргагүй л “Зэс фестиваль” зохион байгуулагдах зүй ёсны газар гэж үзэж байгаа. Тийм учраас орон нутагтайгаа, БОАЖГ-тайгаа хамтран ажиллаж энэ том ажлыг идэвхтэй дэмжин ажиллаж байна. Бидний хувьд бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулах, тэр дотроо үйлдвэр технологийн парк байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, дараагийн шатны өндөр технологийн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн гаргахад анхаарч байна. Мөн орон нутагт шинээр ажлын байр бий болгоход анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 “” Удам дамжсан уурхайчин гэдэг ойлголт бол ажлын байр өвлөж авахыг хэлээгүй. Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллахын тулд өндөр мэдлэгтэй, ур чадвартай, туршлагатай ажилчдыг сонгон шалгаруулж авч байх учиртай. Түүнээс биш өнөөдөр миний эцэг эх энэ үйлдвэрт ажиллаж байсан учраас би ажиллах ёстой гэсэн байдлаар ажлын байрыг өвлөж авахыг би буруу гэж үздэг””

-Өмнөх удирдлагууд үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байсан. Яг өнөөдрийн байдлаар үйлдвэрийн нөөцийн хувьд хэдэн жилээр төсөөлж байна вэ?

-Манай үйлдвэрийг Хот дагуулсан үйлдвэр гэж ярьдаг. Хот дагуулсан үйлдвэр бол нөөцийн хувьд хамгийн нэг номерын чухал асуудал. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар 3-4 үндсэн чиглэлд гол анхаарлаа хандуулж байна. Нэгдүгээрт, жил бүр хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Хоёр дахь чиглэл бол бий болгосон, хайж, нээж илрүүлсэн нөөцөө зардал багатайгаар, өндөр үр ашигтайгаар ашиглах явдал. Гуравдугаарт, дараагийн шатны өндөр технологийн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Дөрөвдүгээрт, дэлхийн чиг хандлага ч тийм болж байна. Аль болохоор байгаль орчинд ээлтэй, экологийн том бүтцийг бий болгох зорилгоор “Тэрбум мод”-ны хүрээнд 100 сая мод тарих ажилд “Эрдэнэт үйлдвэр”  манлайлан оролцож байгаа.

Хайгуулын ажилд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс 2023 онд томоохон хөрөнгө оруулалт төлөвлөж байна. Тэр дотроо Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн. Долоо хоног бүрийн үйлдвэрийн өргөтгөсөн хуралдаан дээр Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлын үр дүн, гүйцэтгэлийн талаар сонсдог. Өнгөрсөн 7 хоногийн мэдээллээс харвал  нэлээн өндөр агуулгатай хүдрийн биетийн төвлөрөлийг илрүүлсэн. Эндээс харвал эрдэнэтчүүдийн маань ирээдүй гэгээлэг харагдаж байна. Өнөөдрийн илрүүлсэн нөөцөөр 60, 70 жилийн геологийн нөөц байгаа. Техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэл гарсны дараа үйлдвэрлэлийн нөөц тодорхой болно. Бид зардал бууруулах чиглэлийн арга хэмжээ авахгүй бол зардал нэмэгдэхийн хэрээр олборлох нөөцийн хэмжээ буурдаг. Энэ чиглэл рүү гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн амин сүнс нь ажилчид байдаг. Сая ажил хаялт боллоо. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 30 хувиар нэмэх шийдэлд хүрлээ. Мөн удам дамжсан уурхайчин гэдэг ойлголтод та ямар хариулт өгөх вэ. Нөгөө талдаа хүний нөөцийн бодлого ийм зарчмаар явах уу?

-Мэдээж цалин бол уурхайчдын хувьд гол хөшүүрэг байдаг. Яагаад гэвэл уурхайчид маш хүнд хөдөлмөр эрхэлдэг. Энэ хэрээрээ нэр хүндтэй байх ёстой, үнэлэмж нь өндөр байх учиртай гэж би үздэг. Цалинг үе шаттайгаар нэмэгдүүлээд явдаг. Сая бол цалин нэмсэн. Цалин нэмэгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн ашиглалт, зардал нэмэгдэнэ. Тэр хэрээр геологийн нөөц багасдаг. Энэ үйл явц саяны цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор гарч байгаа. Цаашид цалин бол сэтгэл ханамжийн баталгаа гэх боловч үйлдвэрийн үр ашгийн хэмжээнд нөлөөлөхөөргүй байх ёстой гэж бид үзэж байгаа.

Удам дамжсан уурхайчин гэдэг ойлголт бол ажлын байр өвлөж авахыг хэлээгүй. Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллахын тулд өндөр мэдлэгтэй, ур чадвартай, туршлагатай ажилчдыг сонгон шалгаруулж авч байх учиртай. Түүнээс биш өнөөдөр миний эцэг эх энэ үйлдвэрт ажиллаж байсан учраас би ажиллах ёстой гэсэн байдлаар ажлын байрыг өвлөж авахыг би буруу гэж үздэг. Харин уурхайчдын хүүхдүүд аав, ээжийнхээ ажлыг харж, бахархаж, шохоорхож энэ мэргэжлийг эзэмшихийн төлөө өөрсдөө хичээн сурах ёстой. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн хувьд цаашдаа сонгон шалгаруулалтаар ажлын байранд ажилтнаа авдаг зарчим баримтална.

-“Уурхайчин 2” хороололтой холбоотой асуудал ямар шатандаа явж байна вэ?

-“Уурхайчин 2”-ын хувьд “Эрдэнэт үйлдвэр” ажилчдын хохирлыг барагдуулна. Үйлдвэр өөртөө энэ ачааг авч байгаа. Харин ажлаа хийхгүй байгаа гүйцэтгэгч компанитай шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Ажилчдын ХАБ-ын хувцас хэрэглэлийн асуудал анхаарлын төвд байдаг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн өмчийн үйлдвэрийн газрын хамгийн том бэрхшээл бол тендэрийн асуудал байдаг. Тендэрийн буюу худалдан авалтын ажиллагаа бүх зүйлийг хуультай нийцүүлэх шаардлага тулгардаг. Тендэрт оролцсон компаниудаас тендэртэй холбоотой асуудлаар маш их гомдол гаргадаг. Энэ гомдлоос болоод ажилчдын хувцас хэрэглэл тасалдах хэмжээнд хүрдэг. Гэхдээ үйлдвэрийн хэмжээнд энэ асуудлыг шийдээд явж байна.

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ