МЯГМАР
2025.10.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэд тийм амархан ипотекийн зээл авч чадахгүй, 6 сараас наашгүй ажил болно шүү
Иргэд тийм амархан ипотекийн зээл авч чадахгүй, 6 сараас наашгүй ажил болно шүү

Уртын голд баригдаж эхний ээлжинд ашиглалтад орсон 104 байрыг хүсэн хүлээсэн гэр хорооллын, орлогод нийцсэн орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэдийн өөдөөс дээрх үгийг М.Мөнхбаяр даргатай Ажлын хэсгийнхэн хэлж байна. Тэр бүү хэл ипотекийн зээл авах гэж их удна. Олдоц муутай байдаг гэж дуулгалаа. Тиймээс 30 хувь, 40 хувиа бүрдүүлсэн тэр бүү хэл 90 хувиа бүрдүүлээд үлдсэн 10 хувиа зээлээр авах гэсэн иргэнд ч эхний ээлжийн 77 байранд хамрагдах нь гонжийн жоо болж байх шиг. Ажлын хэсгийн ахлагчийн тайлбарлаж буйгаар бол барилга барьж байгаа компанийг мөнгөжүүлэхийн тулд ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн, тэр бүү хэл Зээлийн батлан даалтын санд хамрагдан зээл авахаар бэлтгэлээ базааж буй иргэн ч байртай болох мөрөөдөл нь “улны айл”-тай нийлээд бүтэхгүй мөрөөдөл болох тийшээ хандлаа. Үлдсэн 3 блокын ажлыг эхлүүлэхийн тулд ингэхээс өөр арга байхгүй гэсэн өөрсдийн шийдвэрээ иргэдэд хүчээр тулгаж байгаа Ажлын хэсгийнхэн өнөөдөр амьдралаас арай л тасарчихжээ. Энэ 77 айлын хамгийн бага өрөө нь 33 метр кв. Үүнд орохын тулд 66 сая төгрөг шаардана. Гэртээ 66 сая төгрөгийг авдрандаа хийчихээд “Эрдэнэтэд метр кв нь 1.9 сая төгрөгийн өртөгтэй байр баригдана гээд 5 жил нүүрс түлээд амьдарч байгаа иргэн олон бий” гэж тайлбарлаж байх шиг. Бүр сүүлдээ ипотекийн зээлээ бүү хэл хэдэн банкаа үгүйсгээд зогсож байх юм. Уг нь С.Даваадорж даргатай бас нэг Ажлын хэсгийнхэн Эрдэнэтийн банкны удирдлагатай хамтраад хэвлэлийн хурал хийсэн. Тэр үеэр банкныхан асуудлыг тийм удаан хугацаагаар хүлээлгэхгүй, шийдэх боломжтой. Иргэд гагцхүү бүрдүүлэх материалаа сайн хангах хэрэгтэй гэж байсан нь санаанд орж байна.   

 

Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ