ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өдрийн сурвалжилга: Хөгжөөн дэмжигчдэд соёл хэрэгтэй байна
Өдрийн сурвалжилга: Хөгжөөн дэмжигчдэд соёл хэрэгтэй байна

  “Хангарьд” палас энэ өдрүүдэд хөгжөөн дэмжигчдийн болон үзэгчдийн хөлд дарагдаж, тэдний уухайн дуу тэнгэрт ч сонсдохоор цуурайтаж байх шиг. Уурхайчдын спортын их наадам болж байгаа Эрдэнэт хот ч уурхайчин-тамирчдын хөлд дарагдан, Амарын талбай, Энх тайвны өргөн чөлөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний шөвгийн дөрвөн багийг тодруулах тоглолтууд үнэхээр “гал гарсан”, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн тоглолт болж аваргын алтан медалийн төлөө Эрдэнэтийн хоёр баг буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн баг “Ачит Ихт” компанийн сагсан бөмбөгчид шалгараад байгаа. Энэ хоёр баг аваргын төлөө тоглох эрхээ тийм ч  амархан авчихаагүй. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн “Эрдэнэт” баг “Багнуур” багтай ач тач үзэлцэж, тооны харьцаа ойрхон, өгөө аваатай явж байгаад эцсийн мөчид ялалт байгуулсан.

Тоглолтын уур амьсгал талаас нь харвал “Багануур”-ын хөгжөөн дэмжигчид үнэхээр халуун байлаа. Багийн тамирчдад урам өгөх, оноо болсон довтолгоо бүрийг уухайн дуугаар түрж, алга ташилтаар шагнаж байх тэр мөчид “Эрдэнэт” багийн фэнүүд ч зүгээр байсангүй. “Багануур”-ын хөгжөөн дэмжигчид тамирчдаа уухайлан “Багануур, Багануур” хэмээн дуугаа нэгтгэн уухайлахад харин “Эрдэнэт” багийн хөгжөөн дэмжигчид жаахан бүдүүлэг зан гаргасан. Тэд “Багануур, Багануур” хэмээн уухайлж байгаа хөгжөөн дэмжигчдийнх нь өөдөөс “Гэртээ харь” хэмээн бахирч байгаа нь үнэхээр таалагдсангүй. Уурхайчдын спортын их наадам ганцхан удаа болоод өнгөрөхгүй. Магадгүй хэдэн жилийн дараа энэ наадам “Багануур” хотод ч юм уу аль эсвэл Өмнөговийн Ханбогдод болоход “Эрдэнэт” багийнханыг “Гэртээ харь” гээд хашхираад байвал яах бол.

Эндээс харвал хөнжөөн дэмжигчдэд ч гэсэн Соёл хэрэгтэй санагдсаныг нуух юун. Спорт бол эв найрамдлын бэлэг тэмдэг. Хүн төрөлхтөн дөрвөн жилд нэг удаа болдог Олимпийн их наадмыг тэсэн ядан хүлээдэг. Таван тивийн улс бүрийн төлөөлөл оролцсон өвөл, зуны олимп нь таван цагаригийн дор нэгдсэн тамирчин, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн наадам болдог. Энэ үед хөгжөөн дэмжигчид багаа дэмжихээс гадна, өрсөлдөгчдийг нь ч хайрлаж, хүндэлдэг тэрхүү агуу соёлд суралцах хэрэгтэй. Монголын уран сайхны кинонд гардаг шиг “Наадам нэгээр дуусахгүй шүү” гэдэгчлэн уурхайчдын наадам ч дахин болно. Тиймээс нэгийг бодож, хоёрын тунгаан хөгжөөн дэмжигчдээ соёлд сургах цаг иржээ, бидэнд. Тэгээд ч энэ цаг үед манай аймагт “Соёлын түгээе” аян нээлтээ хийж “Хувийн соёл-Байгууллагын соёл-Хотын соёл” уриатайгаар өрнөж байгаа цаг үеэ бодсон ч хөгжөөн дэмжигчдийг соёлд сургах нь эхний ажил ч байж мэдэх юм.

2022-11-21. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН