БААСАН
2025.06.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Хашчулуун: Чи тэтгэвэртэй, тэтгэвэрийнхээ мөнгөөр бензинээ хий л дээ гэж дарга нар хашхирдаг
Б.Хашчулуун: Чи тэтгэвэртэй, тэтгэвэрийнхээ мөнгөөр бензинээ хий л дээ гэж дарга нар хашхирдаг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үндсэн чиг үүргийг орон нутагт тус байгууллагын улсын байцаагч нар хэрэгжүүлдэг. Нэг хэсэг манай аймагт тус газрын 2 ч байцаагч ажиллаж иргэдийн төлөө ажилладаг байлаа.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар ШӨХТ орон нутагт Орон тооны бус Зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр ШӨХТГ-ын улсын байцаагч Б.Хашчулуунтай уулзаж зарим асуултад хариулт авсан юм.

-Манай аймагт ШӨХТГ-ын гэрээт байцаагч ажиллаж байна гэж ойлгож болох уу. Иргэдийн хувьд ШӨХТГ-ын байцаагч хэрэгтэй, төр засгийн төлөөлөл учраас асуудлаа тавьдаг, шийдүүлдэг. Бүр амар байдаг гэсэн тайлбар хэлдэг. Амьдрал дээр орон тооны байцаагч зайлшгүй байх шаардлага тулгардаг. Боломж бол манайд бий. Яг өнөөдрийн байдлаар таны албан өрөө хаана байдаг вэ?

-Захиргааны III байр буюу Мэргэжлийн хяналтын газар байгаа давхрын 205 тоот өрөөнд суудаг. 2020 оны арван сард манай аймагт ШӨХТГ-ын улсын байцаагч ажиллаж эхэлсэн үеэс тэнд конторлож ирсэн. Анх Баясгалан маань томилогдож байлаа. Тэр үед ШӨХТГ-ын дарга нь Б.Бат-Эрдэнэ байсан. Энэ үед Баясгалан байцаагч аймагтай гэрээ хийгээд 205 тоот өрөөнд суух болсон.

-Та хэдэн сард ажилд орсон юм бэ?

-Би тухайн оны 11 дүгээр сард ажилд орсон. Тухайн үеийн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс “Баясгаланг орон нутгаас цалинжуулах, намайг ШӨХТГ-аас цалинжуулна. Хоёр орон тоотой ажиллана” гээд асуудлыг шийдсэн. Хөл хорионы үед улсын байцаагчийн эрэлт хэрэгцээ үнэхээр их байсан. Энэ бүхнийг тооцоод Б.Бат-Эрдэнэ даргын зүгээс ийм шийдвэр гаргаж байсан.

-Аймаг, орон нутаг байраар хангаж. Сая та Зөвлөлийн хурал дээр “Миний өрөөний тогийг маргаашнаас таслах боллоо” гэж дуулгасан. Зөвлөлийнхөн ч нэг их ойшоосонгүй?

-Байрны хувьд аймаг, орон нутгаас гаргаж өгсөн, хангасан нь үнэн. Байрны тогны мөнгө, усны мөнгө, интернэтийн мөнгө зайлшгүй гарч ирсэн. Манай хажуу талын өрөөнд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Бие төлөөлөгч суудаг. Тэр  хүний зүгээс “Усны мөнгийг танайх даа, тогны мөнгийг манайх даая” гээд явж ирсэн. Б.Бат-Эрдэнэ дарга байхдаа надад тогны мөнгийг шийдэж өгч байсан. 2021 он гараад Баясгалан маань цалин хөлсгүй болсон. Дээр нь Б.Бат-Эрдэнэ дарга ажлаа өгөөд дараагийн дарга Гантулга нь “Яахаараа Орхон аймгийн улсын байцаагчийн хэрэглээний тогны мөнгийг ШӨХТГаас өгөх ёстой гэж” гээд мөнгийг хассан. Улмаар миний хувьд цалин ч үгүй болсон. 2022 оны гуравдугаар сараас ийм болсон.  

-Аймаг, орон нутаг асуудлыг шийдэхдээ цалин биш Урамшуулал нэрээр сард 500 мянган төгрөг өгдөг байдлаар улсын байцаагчийг ажиллуулж байгаа. ХХОАТ 10 хувийг нь аваад явчихна. Гар дээрээ 450 мянгыг авч байна гэсэн. НДШ төлдөггүй юм уу?

-Урамшуулал 500 мянган төгрөг. Гар дээрээ ХХОАТ-аа төлөөд 450 мянган төгрөг авдаг. НДШ төлөлт энэ тэр байхгүй. Энэ оны гуравдугаар сараас хойших өрөөний тогны мөнгө хуримтлагдсаар 126 гаруй мянган төгрөг болсон. Одоо үүнийгээ төлөхгүй бол цахилгаан тасална гэдгээ “Эрдэнэт Булган” мэдэгдээд байгаа.

-Энэ асуудлуудаа дарга нарын чихэнд хүргэж байв уу?

-Тавьж байсан. Тоггүй яах вэ. Интернэтгүй яах вэ. Ажлын байрны ажиллах нөхцлөөр хангаж өгөхгүй юм уу гэдэг асуудлыг дуулгадаг, хэлдэг.  ШӨХТГ-ын одоогийн дарга Мөнхчулуунд ч аймгийн ЗДТГ-ын даргад ч хэлсэн. Аймаг, орон нутгийн зүгээс “Чиний цалин, урамшууллын асуудлыг л шийдсэн. Бусад асуудлыг шийдээгүй, хөрөнгө мөнгө тусгаагүй” гэдэг хариу өгдөг. Интернэтийн мөнгийг би одоо хувиасаа гаргаад л явж байна.

-Бусад аймаг, орон нутаг ШӨХТГ-ын улсын байцаагчийн орон тоог ер нь яаж шийдсэн байдаг юм бэ. Уг нь улсын байцаагчийн ганц орон тооны асуудлыг шийдэх боломж, гарц манай аймагт бүрэн дүүрэн байгаа. Үүнд ганцхан дарга нарын хандлага, хувь хүний үзэл бодол маш их нөлөөлж байгааг би л лав сайн мэднэ. Уг нь улсын байцаагч иргэдийн төлөө л ажилладаг юм л даа?

- Гурван аймгийн хувьд ЗДТГ-ынхаа орон тоонд багтаагаад, ТЗ-гийн 6-гаар цалинжуулаад явдаг. Гэрээгээр ажиллаж байгаа 7-8 аймаг байна. Тэд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстээ мэргэжилтэн гээд улсын байцаагчаа авч явдаг.

-ШӨХТГ, түүний байцаагчид ирж байгаа асуудал нь үнийн өсөлт байдаг. Үүн дээр яах ёстой вэ. Зах зээлийнхээ зарчмаар, эрэлт нийлүүлэлтээ дагаад юмны үнэ өсөөд байвал “Чи үнээ буулга” гээд хүчээр тулгаад байж болохгүй л дээ?

-Сая аравдугаар сарын 24-26-ны хооронд ШӨХТГ дээр сургалт зохион байгуулсан, байцаагчдынхаа дунд. Энэ үеэр бидэнд өгч байгаа зөвлөмж бол ШӨХТГ-ын байцаагч юмны үнэ рүү орох шаардлагагүй. Төр хувийн хэвшлийн, хувь хүний асуудал руу хэтэрхий орох шаардлагагүй гэсэн. Ганцхан иргэд Өрсөлдөөний шударга бус байдлаас болж хэрхэн хохирч байгаа тал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөсөн. Хуульд ч ийм заалт байгаа. Манай аймгийн иргэд ч хандаж байна. Худалдан авалт хийснийхээ дараа хохирох тохиолдол гарч байна. Ингэсэн тохиолдолд шууд л өргөдөл бариад ирдэг. “Гар утас, цахилгаан бараа автал 10 хонолгүй эвдэрлээ” гээд ханддаг. Ийм асуудалд бид анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа. Иргэдийн хувьд ч ШӨХТГ-ын байцаагч байх нь зөв, асуудлыг хурдан шуурхай шийддэг гээд бидэнд ханддаг. Бид асуудлыг нь ажлын 5 хоногийн дотор шийдээд явдаг.

-Миний цалин, урамшуулал 500 мянга байна. НДШ-ээ төлүүлмээр байна гээд өөрөө явах нь хэцүү байх л даа. Одоо цалингийн доод хэмжээ 500-гаас чинь даваад явчихлаа. Дээд газрын дарга нартаа энэ асуудлын талаар дуулгаж үзсэн үү?

-С.Мөнхчулуун даргыг ажлаа хүлээн авсаны дараа энэ талаараа дуулгасан. Даргын зүгээс ч “Тийм байх ёсгүй” гээд аймаг, орон нутаг руу албан тоот явуулсан байдаг. Түүний дараа би аймгийн Тамгын газрын даргатай уулзахад “Танай тоот ирсэн. Орон тоонд багтаах, шингээх төсөв байхгүй” л гэдэг. Бүр сүүлдээ С.Мөнхчулуун даргын зүгээс Засгийн газар, ШӨХТГ, аймаг гэсэн гурвалсан гэрээг манай аймагт явуулсан байдаг. Аймгийн Засаг дарга Шадар сайдтай гэрээ байгуулахад Шадар сайдын зүгээс үүрэг өгсөн. “Орон нутагт орон тооны байцаагч заавал байх ёстой” гэсэн утгатай. Энэ бүхэн манай аймагт хэрэгждэггүй. Өмнөөс Хэмнэлтийн хууль ярина, гэрээгээр ажиллуулах л боломжтой гэдэг хариу өгдөг.  

-Та сая хурал дээр “Ажлаа өгье гэхлээр авдаггүй” гэж байна. Ингэж хэлж үзсэн юм уу?

-Хэлэлгүй яахав. Урамшуулал нь 450 мянган төгрөг. НДШ төлдөггүй, Бичиг хэргийн болон тог цахилгаан, ус, интернэтийн төлбөр өгөхгүй учраас хэн ингээд яваад байхыг хүсэхэв. Хэлж үзсэн.

-Юу гэх юм бэ, дарга нар?

-Чамаас өөр хэн наад ажлыг чинь хийх юм бэ гээд л загнадаг. Бүр зарим тохиолдолд дарга нар “Чи тэтгэвэр авдаг биз дээ. Тэтгэвэрийнхээ мөнгөөр бензинээ хий л дээ” гэж хашхирдаг. Эхнэр, хүүхдээсээ 5 ширхэг бичгийн цаас өгөөч гэх ч юм уу, өргөдөл өгсөн хүнтэй уулзахаар нийтийн тээврээр яваад очихлоор “Яасан удаан ирдэг юм бэ” гэж загнах бол энүүхэнд.

Түүнтэй уулзаад сууж байхад “Хоёр эзний нэг зарц” зохиол санаанд буух. Иргэдийн төлөө ажилладаг нэг ч гэсэн улсын байцаагчийг ажиллуулчих арга чарга манай аймагт бий л дээ. Даан ч хүсэхгүй байгаа нь гачлан гэлтэй. Б.Хашчулууныг тэтгэвэрийн хүн гээд  ад үзээд, түүнд нь тааруулж 500 мянган төгрөгийн цалин өгч байгаа бол энэ арай л биш. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ихэнх нь төрд ажилладаг. Тэд төлөөлөгчөөр сонгогдсоныхоо хариуд иргэдийн татварын мөнгөнөөс сар бүр 500 мянган төгрөгийг Урамшуулал нэрээр авдаг. Энэ мөнгийг нэмэх асуудал яривал гаргарлааг нь мөн ч ганган гаргаж ирнэ дээ, манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид.    

  

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил